“Сургаал ба Гэрээ 49–50: Тойм,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээ 49–50: Тойм,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
Сургаал ба Гэрээ 49–50
Сургаал ба Гэрээ 49–50
Тойм
Сүм Огайод байгуулагдаж мөн өсөж тэлэх үед Аврагч бошиглогч Иосеф Смитээр дамжуулан худал итгэл үнэмшил, зан үйлийг залруулахын тулд Өөрийн үгийг илчилсэн юм. Их Эзэн шейкерүүд гэх шашны бүлэгт зориулан өгсөн илчлэлээрээ дамжуулан гэрлэлт, гэр бүл болон бусад зан үйлийн талаар Өөрийн сургаалыг заасан юм. Тэр Сүмийн олон гишүүн хачин сургаал, худал сүнснүүдээр хууран мэхлэгдсэнийг онцолжээ. Тэр тэдэнд алдаанаас үнэнийг таньж, Түүний хадан дээр барьж босгохыг заасан юм.
Заахад бэлтгэх
Дараах мэдээлэл нь хичээл бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай зүйлсийн талаарх санаануудыг багшид өгнө.
Сургаал ба Гэрээ 49
Хичээлийн зорилго: Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх гэрлэлт болон гэр бүлийн ач холбогдлыг ойлгоход нь суралцагчдад туслах.
-
Хичээлийн бэлтгэл: Суралцагчдыг гэрлэлт, гэр бүлийн талаар бодож үзэхэд урь. Тэднийг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлт яагаад Бурханы төлөвлөгөөнд нэн чухал гэдгийг тунгаан бодохыг хүс.
-
Тараах материал: “Гэрлэлт ба гэр бүл Бурханаас томилогддог”
Сургаал ба Гэрээ 50, 1-р хэсэг
Хичээлийн зорилго: Их Эзэн үнэнийг таньж мэдэн, хууран мэхлэлтээс зайлсхийхэд хэрхэн тусалдгийг ойлгоход нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Хууран мэхлэлтийг таньж, үүнээс зайлсхийхэд туслахыг Тэнгэрлэг Эцэгээс гуйхыг суралцагчдаас хүс.
-
Зураг: Өмхий хүрний зураг
-
Видео: “Deceive Me Not” (15:04) цагийн код 1:56-аас 3:15; “Make Time for the Lord” (5:37) цагийн код 1:00-ээс 2:29 хүртэл
Сургаал ба Гэрээ 50, 2-р хэсэг
Хичээлийн зорилго: Суралцагчдад Үнэний Сүнсээр заах мөн суралцах дадлага хийх боломжийг олгох.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг өөрт чухал санагдсан төгс эзэмших сургаалын судрын хэсэг юм уу өөр судрын хэсэг сонгон аваад, үүнийгээ бусдад заахаар бэлтгэхэд урь.
-
Тараах материал: “Аврагчийн арга барилаар заах нь”