“75-р хичээл—Сургаал ба Гэрээ 63:1–23: Ариун явдлын талаарх Их Эзэний хууль,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээ 63:1–23,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
1831 оны зун бошиглогч Иосеф Смит Миссуригээс буцаж ирээд, Көртланд дахь гэгээнтнүүдийн зарим нь ариун явдлын хуулийг зөрчих гэх мэтээр ноцтой нүгэл үйлдсэнийг мэдэв. Сургаал ба Гэрээ 63-д цэдэглэгдсэн илчлэлтээр Их Эзэн гэгээнтнүүдэд нүглийнх нь ноцтой байдлын талаар анхааруулсан. Энэ хичээл нь суралцагчдад ариун явдлын талаарх Их Эзэний хуульд хувь хүн бүр дуулгавартай байхын чухлыг мэдрэхэд тусалж чадна.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Ариун журмын ач холбогдол
-
Аврагч биднийг ямар зан чанартай байгаасай гэж хүсдэгийг дүрсэлсэн ямар үг, хэллэг байдаг вэ?
-
Ариун журамтай байх нь яагаад бидэнд байх ёстой чухал чанар гэж та нар бодож байна вэ?
-
Ариун журамтай байх Аврагчийн зарлиг руу өнөө үед хэрхэн довтолж байна вэ?
Аврагч бэлгийн харьцааны нүглийг буруушаадаг
Сургаал ба Гэрээ 63-т цэдэглэгдсэн илчлэлтэд Аврагч Огайогийн Көртланд дахь зарим гэгээнтний нүгэлт зан үйлийн тухай ярьжээ. Тэрээр эдгээр нүглийн ноцтой байдлыг анхааруулж (Сургаал ба Гэрээ 63:1–6-г үзнэ үү), бэлгийн харьцааны хувьд цэвэр байхын ач холбогдлын талаарх үнэнүүдийг хуваалцсан.
Сургаал ба Гэрээ 63:13–16-г судлаад, Их Эзэний урилга, сэрэмжлүүлгийг олж мэд.
Ариун явдлын хуулийн талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх
Ариун явдлын талаарх Их Эзэний хуулийн тухай өөрт болон бусдад байгаа асуултуудад хариулахаар бэлтгэхийн тулд Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч (2022): “Бурханы гэрэлд алх” (16–21-р хуудас) мөн “Таны бие махбод бол ариун нандин юм” (22–29-р хуудас)-ыг тус тус судал.
Ариун явдлын хуульд дуулгавартай байхын адислал
Аврагч ариун явдлын хуулийг зөрчих нь ноцтой мөн чанартай талаар гэгээнтнүүдэд анхааруулсныхаа дараа тэднийг Өөрийн зарлигуудыг сахихад урамшуулан, дуулгавартай байдлын төлөө адислалуудыг амласан.
Сургаал ба Гэрээ 63:19–20, 23-ыг уншаад, Аврагч юу заасныг олж мэд.
-
Өнөөдөр судалж байхад та нарт ямар бодол сэтгэгдэл төрсөн бэ?
-
Цэвэр ариун байхын ач холбогдлын талаар болон ийм сонголт амьдралд чинь хэрхэн нөлөөлж болох талаар та нар юу мэдэж авсан бэ?
-
Та нарт хийхээр эсвэл өөрчлөхөөр өдөөгдсөн ямар зүйл байгаа вэ?