“74-р хичээл—Сургаал ба Гэрээ 60–62: ‘Бүх сүр хүч нь буй Түүний дуу хоолойг анхаарагтун,’” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээ 60–62,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
1831 оны 8-р сард Аврагч хэсэг ахлагчийг Миссуригээс Огайо руу аялах хүнд хэцүү аянд нь хайраар зааварлажээ. Энэ зөвлөгөө нь гэртээ харихаар аялж байсан ахлагчдад Түүний хүлээлт, хүслийг ойлгоход тусалсан юм. Энэ хичээл нь суралцагчдад Аврагчийн хүлээлт, хүслийн талаар илүү ихийг ойлгоход туслах зорилготой.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Дотнын хоёр найз чинь шийдвэр гаргахаар хоёр өөр аргаар оролдож байна гэж төсөөлөөд үз. Нэг найз чинь Бурханаас тусламж, удирдамж ховорхон эрэлхийлдэг ба ихэнх шийдвэрийг өөрөө гаргахыг хичээдэг. Нөгөө найз чинь удирдамж гуйн залбирч, Их Эзэнийг өөрт нь хариулсан гэдэгт итгэлтэй болох хүртлээ ямар нэг шийдвэр гаргахаас тээнэгэлздэг.
1831 оны 8-р сард Иосеф Смит хэдэн ахлагчийн хамт Огайо мужийн Көртланд дахь гэр лүүгээ харих 800 миль (1287 км) гаруй замыг туулахаар аяллаа эхлүүлэв. Их Эзэн тэдэнд Сион хотыг байгуулахаар хөдөлмөрлөхийг зааварласан учир тэд хэдэн долоо хоногийг Миссурид өнгөрүүлээд байлаа. Гэртээ харих үед тэдэнд аялах арга хэрэгсэл, чиглэлийн талаар асуулт гарч ирэв. Зарим шийдвэрийн хувьд Их Эзэн тэднийг хамгийн сайнаараа шүүж тунгаан, өөрсдөө шийдэхэд урамшуулсан. Бусад шийдвэрийн хувьд Тэр тэднийг удирдан чиглүүлэх тусгай заавар, зарлигуудыг өгсөн.
-
Та нар эдгээр шүлгийг уншаад, Их Эзэнд чухал, чухал бус зүйлсийн хооронд ямар ялгаа байгааг анзаарсан бэ?
-
Эдгээр шүлэг дэх Их Эзэний сургаалыг амьдралдаа тулгардаг нөхцөл байдлууддаа хэрэгжүүлэх ямар арга замууд байгаа вэ?
Сургаал ба Гэрээ 62:8-ыг уншаад, тодорхой зааваргүйгээр шийдвэр гаргах шаардлага тулгарахад бидэнд тусалж болох Их Эзэний зөвлөгөөг олж мэд.
-
Шийдвэр гаргахдаа өөрсдийн үнэлэмж болон Сүнсний удирдамжид тулгуурлах нь яагаад чухал гэж та нар бодож байна вэ?
-
Энэ үнэн нь өөрсдийн жишиг эсвэл үнэт зүйлстэй холбоотой шийдвэр гаргахад бидэнд хэрхэн тусалж чадах вэ?
Аврагч Өөрийнхөө талаар заадаг
Огайо руу аялах үедээ ахлагчид ядарч сульдан, тодорхойгүй, айдас түгшүүртэй нөхцөл байдалтай тулгарсан. Тэд бас санал зөрөлдөж, хэрүүл маргаантай байв. Тэдэнд туслахын тулд Аврагч Өөрийнхөө тухай олон чухал сургаалыг хуваалцжээ. Эдгээр сургаал нь Түүний хэн болохыг, Тэр бидний төлөө юу хийж чадахыг илүү сайн ойлгоход бидэнд тусалж чадна.
Сургаал ба Гэрээ 60:1–4; 61:1–2, 36–39; 62:1–3, 9-ийг унш. Эдгээр шүлгээс Есүс Христийн талаар сурсан зүйлдээ анхаарлаа хандуул. Сурсан зүйлээ судлах тэмдэглэлдээ бичиж тэмдэглэ.