“Сургаал ба Гэрээ 63:57–64: Есүс Христийн ариун нэрийг бишрэн хүндэтгэх,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээ 63:57–64,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
Сургаал ба Гэрээ 63-т цэдэглэгдсэн илчлэлтээр Аврагч дагалдагчдадаа “[Түүний] нэрийг уруулдаа хэрхэн авахад болгоомжлог” (Сургаал ба Гэрээ 63:61) хэмээн Өөрийн хүслийг илэрхийлсэн. Энэ хичээл нь суралцагчдад Аврагчийн нэрийг бишрэл хүндэтгэлтэйгээр ашиглахын ач холбогдлыг мэдрэхэд тусалж чадна.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн Рэбэкка Л.Крэйвэн эгч дараах асуултыг тавьжээ.
Бид хэл яриандаа хянамгай байна уу? Эсвэл балмад, бүдүүлэг зүйлийг хайхрамжгүйхэн хүлээн зөвшөөрч байна уу? (Рэбэкка Л.Крэйвэн, “Хянамгай ба хайхрамжгүй,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 8.)
Бурханыг болон ариун нандин зүйлсийг үл хүндэтгэсэн үг хэллэгийг ашигладаг ямар нөхцөл байдлууд та нар тохиолдож болох вэ?
Есүс Христийн нэрийг бишрэн хүндэтгэх
Сургаал ба Гэрээ 63-т цэдэглэгдсэн илчлэлт ирэх үеэр Огайогийн Көртланд дахь гэгээнтнүүдийн зарим нь санваарын зохих эрх мэдэлгүйгээр Их Эзэний нэрийг хэрэглэсэн байв (Сургаал ба Гэрээ 63:62-ыг үзнэ үү). Их Эзэн эдгээр үйлдлийг буруушааж, Түүний нэрийг хэрхэн хэрэглэх тухай чухал үнэнийг гэгээнтнүүдэд заасан.
Сургаал ба Гэрээ 63:58–64-ийг уншаад, Их Эзэн гэгээнтнүүдээс Түүний талаар юуг ойлгохыг хүссэнийг олж мэд.
-
Эдгээр шүлэг Есүс Христийн тухай юуг ойлгоход та нарт тусалж байна вэ?
-
Бид Аврагчийн нэрийг хэрхэн хэрэглэх талаар 61–64-р шүлгээс та нар юу сурч мэдсэн бэ?
-
Аврагчийн нэрийг анхаарал болгоомжтой хэрэглэнэ гэдэг нь ямар утгатай гэж та нар бодож байна вэ?
-
Эдгээр шүлгээс сурсан зүйлийн тань талаар ямар асуулт байна вэ?
Есүс Христийг илүү их хайрлаж, бишрэн хүндэтгэх
Есүс Христийг илүү их хайрлаж, Түүний тухай бишрэл хүндэтгэлтэйгээр ярих хүслийг тань нэмэгдүүлэх тэнгэрлэгээр томилогдсон эх сурвалжийг хайж олоход цаг гарга. Та Түүний хэн болохыг болон юу хийснийг дүрсэлсэн судар, Сүмийн удирдагчдын хэлсэн үг, дуулал, бусад тустай эх сурвалжийг хайж болно. Төрсөн бодол, мэдрэмжээ судлах тэмдэглэлдээ бичиж тэмдэглэ.
-
Та нар Аврагчид талархах, хүндэтгэх сэтгэлийг төрүүлсэн юуг судалсан бэ?
-
Сурсан зүйлээ санах нь та нарын сонголтод хэрхэн нөлөөлөх вэ?
-
Өнөөдөр Сүнснээс эсвэл ангийнхнаасаа сурсан зүйл дээрээ үндэслэн Аврагчийн талаарх мэдрэмж эсвэл үзэл бодолд тань ямар өөрчлөлт гарсан гэж та нар анзаарч байна вэ?
-
Өнөөдөр сурсан зүйлийнхээ үр дүнд илүү сайн эсвэл өөрөөр хийхийг хүсэж буй зүйл юу вэ?