“Сургаал ба Гэрээ 60–63: Тойм,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээ 60–63,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
Сургаал ба Гэрээ 60–63
Сургаал ба Гэрээ 60–63
Тойм
1831 оны зун бошиглогч Иосеф Смит болон Сүмийн зарим ахлагч Миссури дэх гэгээнтнүүдэд тохинуулж дуусаад, Огайо руу буцах аялалдаа гарах болжээ. Сургаал ба Гэрээ 60–62-д цэдэглэгдсэн илчлэлтүүдэд ахлагчдын аян замд туслах Их Эзэний зөвлөгөө багтдаг. Сургаал ба Гэрээ 63-д Их Эзэн Огайогийн гэгээнтнүүдийн зохисгүй зан үйлийг залруулан зааварчилдаг.
Заахад бэлтгэ
Дараах мэдээлэл нь хичээл бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай санаануудыг танд өгдөг.
Сургаал ба Гэрээ 60–62
Хичээлийн зорилго: Суралцагчдад Аврагчийн хүлээлт, хүслийн талаар илүү ихийг ойлгоход туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг амьдралдаа шийдвэр гаргахын тулд Ариун Сүнсний нөлөө эсвэл өөрсдийн шүүлтэд найдсан үеүдийнхээ талаар бодоход урь. Тэдгээр үед нь Их Эзэн тэднийг хэрхэн адисалсан тухай бодоход урь.
-
Үзүүлэх материал: Хичээлийн эхэнд өгсөн нөхцөл байдал; судлах үйл ажиллагаанд зориулсан хүснэгт
Сургаал ба Гэрээ 63:1–23
Хичээлийн зорилго: Ариун явдлын тухай Их Эзэний хуулийг хувь хүн бүр дуулгавартай дагахын ач холбогдлыг мэдрэхэд суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч (2022): “Бурханы гэрэлд алх” (16–21-р хуудас) болон “Таны бие махбод бол ариун нандин юм” (22–29-р хуудас) хэсгийг судлахад урь. Суралцагчдыг ариун явдлын хуультай холбоотой жишгүүдийг хайж олоход урь.
-
Үзүүлэх зураг: Есүс Христийн зураг
-
Авчрах зүйлс: Дижиталаар үзэх боломжгүй суралцагчдад зориулж Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч (2022) товхимлын хувиуд
Сургаал ба Гэрээ 63:57–64
Хичээлийн зорилго: Аврагчийн нэрийг бишрэл хүндэтгэлтэйгээр ашиглахын ач холбогдлыг мэдрэхэд нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 63:57–64-ийг уншаад, Есүс Христийн талаар ярихад нөлөөлж болох Түүний сургаалыг хайж олоход урь.