“Сургаал ба Гэрээ 64–66: Тойм,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээ 64–66,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
Сургаал ба Гэрээ 64–66
Сургаал ба Гэрээ 64–66
Тойм
Иосеф Смит бусад ахлагчийн хамт Миссуригээс Огайо руу буцаж ирэв. Аяллын үеэр зарим ахлагч хоорондоо санал зөрөлдсөн ч ихэнх нь зөрчилдөөнийг намжааж, эвлэрцгээжээ. Иосеф Смит Огайогийн Хайрам руу нүүж, Миссури руу аялахаар бэлдэхэд нь гэгээнтнүүдэд тусалж байхдаа Сургаал ба Гэрээ 64 дэх илчлэлтийг хүлээн авсан. Их Эзэн уг илчлэлтээр Сүмийн гишүүдэд бие биеэ уучлахыг тушааж, Өөрийнхөө шаарддаг золиослолуудын талаар заасан. Аврагчийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэхийн тулд сайн мэдээ бүх үндэстэнд хүрэх ба гэгээнтнүүд Бурханы хаант улсын өсөлтийн төлөө залбирах ёстой гэдгийг Тэрээр Сургаал ба Гэрээ 65-д илчилжээ.
Заахад бэлтгэ
Дараах мэдээлэл нь хичээл бүрд урьдчилан бэлтгэхэд хэрэгтэй санаануудыг танд өгнө.
Сургаал ба Гэрээ 64:1–17
Хичээлийн зорилго: Суралцагчдад Есүс Христийн үлгэр жишээг дагаж, илүү өршөөнгүй болоход туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Уучлах хэрэгтэй байж болох хэн нэгний талаар эргэцүүлэн бодоход суралцагчдыг урь.
-
Видео: “Forgiveness: My Burden Was Made Light” (8:24); “Happy and Forever” (цагийн код 13:09; 9:47-оос 10:39 хүртэл үзнэ үү); “The Ministry of Reconciliation” (цагийн код 16:12; 10:11-ээс 11:23 хүртэл үзнэ үү)
-
Үзүүлэх зураг: Аврагчийн зураг
Сургаал ба Гэрээ 64:20–43
Хичээлийн зорилго: Их Эзэнд зүрх сэтгэл, эрмэлзэгч оюуныг өгөх хүслээ нэмэгдүүлэхэд туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Энэ хичээлээс өмнө суралцагчдад “Их Эзэн зүрх сэтгэл хийгээд эрмэлзэгч оюуныг шаарддаг” (Сургаал ба Гэрээ 64:34) гэсэн өгүүлбэрийг тарааж өг. Энэ өгүүлбэрийн утгыг эсвэл бид Их Эзэнд зүрх сэтгэл, эрмэлзэгч оюунаа хэрхэн өгч чадах талаар бодоход тэднийг урь.
-
Суралцах туршлага олж авахаар бэлтгэхэд урамшуул. Өмнөх суралцагчийн бэлтгэлийн санаа нь суралцах туршлага олж авахаар бэлтгэхэд хэрхэн урамшуулах нэг жишээ юм. Үүнд туслах илүү их дадлагыг Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар гарын авлагын “Суралцагчдад дараагийн хичээлд бэлтгэхэд нь туслах урилга өгөх” гэсэн сургалтаас үзнэ үү.
-
Үзүүлэх зураг: Исаак Морлейгийн фермийн зураг; амархан зурж болох зүрх болон оюуны зураг
Сургаал ба Гэрээ 65
Хичээлийн зорилго: Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд дэлхийг бэлтгэх Сүмийн үүргийг ойлгоход суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Сүмийн өсөлт хөгжлийг харуулсан нотолгоог олоход урь. Сүм дэлхий даяар хэрхэн өргөжин тэлж буй талаар сурсан зүйлээ тэд эцэг эхтэйгээ болон тойргийнхоо гишүүнтэй ярилцаж болно. Мөн тэд newsroom.ChurchofJesusChrist.org дахь “Facts and Statistics”-ыг ашиглан нотолгоо хайж болно.
-
Видео: “Израилын найдвар” (цагийн код 1:01:34; 51:42-оос 52:04 хүртэл үзнэ үү)