Семинар
78-р хичээл—Сургаал ба Гэрээ 64:20–43: “Их Эзэн зүрх сэтгэл хийгээд эрмэлзэгч оюуныг шаарддаг”


“78-р хичээл—Сургаал ба Гэрээ 64:20–43: ‘Их Эзэн зүрх сэтгэл хийгээд эрмэлзэгч оюуныг шаарддаг,’” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 64:20–43,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

78-р хичээл: Сургаал ба Гэрээ 64–66

Сургаал ба Гэрээ 64:20–43

“Их Эзэн зүрх сэтгэл хийгээд эрмэлзэгч оюуныг шаарддаг”

Исаак Морлейн ферм

Есүс Христ Сионыг байгуулахыг эрэлхийлж байсан эрт үеийн гэгээнтнүүдээс өөр арга замаар золиослол гаргаж, хувь нэмэр оруулахыг хүссэн. Есүс Христийг дагахаар үргэлжлүүлэн хичээх үед маань Тэр биднээс Түүнд зүрх сэтгэл, эрмэлзэгч оюунаа өгөхийг хүсдэг. Энэ хичээл суралцагчдад Их Эзэнд зүрх сэтгэл, эрмэлзэгч оюуныг өгөх хүслээ нэмэгдүүлэхэд тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Хувийн өмч

Та суралцагчдаас үнэ цэнтэй гэж үздэг хувийн эд зүйлсийнхээ талаар бодохыг хүссэнээр хичээлээ эхлүүлж болно. Ангиараа эсвэл жижиг бүлгүүдээрээ хуваалцахад тохирох асуултуудыг өгөх талаар бодож үз. Жишээлбэл:

  • Та нарт олж авахын тулд шаргуу хөдөлмөрлөсөн ямар зүйл байдаг вэ?

  • Та нарт өөр хэн нэгэнд өгөхөд хэцүү санагдаж болох ямар зүйл байдаг вэ? Яагаад хэцүү байх вэ?

Исаак Морлейн ферм

Та энэ хичээлийн эхэнд байгаа зургийг үзүүлээд, нэг суралцагчийг дараах мэдээллийг чанга уншихад урьж болно.

Исаак, Люси Морлей нар Огайогийн Көртландын ойролцоо 80 акр газарт үр ашигтай ферм байгуулахын тулд шаргуу ажиллажээ. Шашны итгэл үнэмшлийнхээ улмаас тэд хүмүүсийг өөрсдийн эзэмшил газарт ирж амьдарч, эд хөрөнгөө хуваалцан, бүх зүйлийг нийтээрээ эзэмшиж амьдрахад урьсан. Хожмын үеийн гэгээнтэн номлогчид Көртландад саатахдаа, Морлейн фермд аж төрдөг хүмүүст Сэргээлтийн захиасыг тунхаглажээ. Хөрвүүлэгдсэн хүмүүсийн дунд Исаак Морлей, Люси Морлей нар байв. Баптисм хүртсэнийхээ дараахан Морлейн гэр бүл Иосеф, Эмма Смит хоёрыг фермдээ амьдрахыг урьж, тэднийг угтан авсан байна. (See Susan Easton Black, Who’s Who in the Doctrine and Covenants [1997], 198.)

Сургаал ба Гэрээ 64:20-ийг уншаад, Их Эзэний Исаак Морлейд өгсөн зааврыг олж мэд.

  • Та нар Исаакийн оронд байсан бол хэрхэн хариулах байсан гэж бодож байна вэ? Яагаад?

  • Аврагчаас уг хүсэлт ирснийг мэдэх нь дуулгавартай байхад тань хэрхэн тусалж болох вэ?

Өмнө нь Исаакаас фермээ зарахыг хүсэхэд тэрээр татгалзаж байсан гэдгийг тайлбарла. Гэвч энэ илчлэлтийг хүлээн авмагцаа Исаак дуулгавартайгаар фермээ зарж, мөнгийг Сүмд өгч, Сионыг байгуулахад туслахаар гэр бүлээрээ Миссури руу нүүжээ. Мөн та энэ илчлэлтээр өмч хөрөнгөө зарахгүй байхыг бусад ахад хэлсэн гэдгийг онцолж болно (Сургаал ба Гэрээ 64:21, 26-г үзнэ үү). Энэ эрчүүд Көртланд дахь Сүм болон гэгээнтнүүдийг дэмжихийн тулд эд хөрөнгөө Их Эзэнд зориулсан. Энэ нь суралцагчдад Сургаал ба Гэрээ 42:29–39-ээс Аврагчийн талаар болон золиослолын хуулийн талаар сурсан үнэнийг сануулах сайхан боломж байж болох юм.

Их Эзэн биднээс зүрх сэтгэл, эрмэлзэгч оюуныг шаарддаг

Их Эзэн биднээс эд хөрөнгөө зарахыг шаардахгүй ч Өөрийг нь дагахаар хичээж буй биднээс хүсдэг хэдэн зүйл байдаг гэдгийг тайлбарла.

Сургаал ба Гэрээ 64:22, 34-ийг унш. Их Эзэний биднээс хүсдэг зүйлсийг олж мэд.

  • Та нар юу олж мэдсэн бэ?

Их Эзэн биднээс Өөрт нь зүрх сэтгэл, эрмэлзэгч оюунаа өгөхийг шаарддаг гэдгийг олж тогтооход суралцагчдад тусал.

Их Эзэнд зүрх сэтгэл, эрмэлзэгч оюунаа өгөх гэдэг нь юу гэсэн үг болохыг суралцагчдадаа илүү сайн ойлгоход туслах арга замуудыг бод. Суралцагчдаас “Ирээд, Намайг дага” гарын авлагын Сургаал ба Гэрээ 64-тэй холбоотой хичээлийг бэлдэхэд туслахыг хүссэн гэж төсөөлөхөд урих нь нэг арга байж болно. Суралцагчид бие даан эсвэл жижиг бүлгээрээ дараах эсвэл өөрсдийн олсон судруудыг судалж, дараа нь Их Эзэнд зүрх сэтгэл, эрмэлзэгч оюунаа өгөх гэдэг нь ямар утгатай болохыг тайлбарлан бичиж болно. Тэдэнд бичсэн зүйлээ хуваалцаж, ярилцахыг зөвшөөр.

Суралцагчдыг Их Эзэнд хэрхэн зүрх сэтгэл, эрмэлзэгч оюунаа өгч чадахаа мэдэхийн тулд хувийн илчлэлт эрэлхийлэхэд урамшуул.

Дараах судрын хэсгүүдийг уншаад, Их Эзэнд зүрх сэтгэл, эрмэлзэгч оюунаа өгөх гэдэг нь юу гэсэн үг болохыг ойлгоход туслах ойлголтуудыг хайж ол. Та нар судлах тэмдэглэлдээ тайлбар бичиж болно.

Судрууд дахь сургаалууд

Аврагчийн амьдралын жишээ

  • Тэнгэрлэг Эцэгт зүрх сэтгэл, эрмэлзэгч оюунаа өгөх сайн жишээг Есүс Христ хэрхэн харуулсан бэ?

  • Есүс Христийг дагахаар хичээж буй та нарын хувьд Түүнд зүрх сэтгэл, эрмэлзэгч оюунаа өгснөөр амьдрал чинь хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Зөвхөн Их Эзэний биднээс гуйсан зүйлийг хийх, зүрх сэтгэл, эрмэлзэгч оюунаар Түүнд дуулгавартай байх хоёрын хооронд ялгаа бий гэдгийг ойлгоход суралцагчдад туслахын тулд та цаг гаргаж болно.

Суралцагчдыг Их Эзэний биднээс сахихыг хүссэн хэд хэдэн зарлиг эсвэл гаргахыг хүсэж магадгүй золиослолыг самбар дээр жагсаан бичихэд урих талаар бодож үз. Суралцагчдаас бид эдгээр зүйлийг хийхдээ хэрхэн Их Эзэнд зүрх сэтгэл, эрмэлзэгч оюунаа өгч болох талаар хоёр хоёроороо эсвэл жижиг бүлгээрээ ярилцахыг хүс. Жишээлбэл: Тэд Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахихын тулд хэрхэн Их Эзэнд зүрх сэтгэл, эрмэлзэгч оюунаа өгч болох талаар ярилцаж болно.

Хувийн эргэцүүлэл

Хэрэв та самбар дээр зарлиг эсвэл золиослол бичихээр сонгосон бол суралцагчдыг жагсаалтыг хараад эдгээрийг хийх хүсэлтэй байгаа эсэхээ эргэцүүлэн бодоход урь. Суралцагчдад судлах тэмдэглэлдээ зүрх сэтгэл, оюун ухааныг зурахыг зааварлах талаар бодож үз. Та доорх зургийг загвар болгон үзүүлж болно. Тэднийг Аврагчид хэр их сэтгэл, оюунаа өгч байгаагаа тунгаан бодоход уриад, үүнийгээ Түүнд өгч буй хэмжээгээр өнгөөр ялган будахад урь. Дараа нь тэднийг дараах асуултуудыг тунгаан бодож, хариулж бичихэд урьж болно.

оюун ухаан ба зүрх сэтгэл
  • Та нар өнөөдөр Их Эзэнд зүрх сэтгэл, эрмэлзэгч оюунаа өгөх хүслийг нэмэгдүүлэх юуг сурсан бэ?

  • Аврагчид зүрх сэтгэл, оюунаа өгөх нь Түүнтэй илүү адилхан болоход хэрхэн тусалж чадна гэж та нар бодож байна вэ?

Суралцагчдыг сурч, мэдэрсэн зүйлээ хуваалцахад урих талаар бодож үз. Та хэн нэгнийг Их Эзэнд зүрх сэтгэл, эрмэлзэгч оюунаа өгч байгааг харсан талаарх гэрчлэлээ эсвэл туршлагаа хуваалцаж болно.