Семинар
83-р хичээл—Төгс эзэмших сургаалын дадлага 5: Сүнслэг мэдлэг олж авч, цээжлэх


“83-р хичээл—Төгс эзэмших сургаалын дадлага 5: Сүнслэг мэдлэг олж авч, цээжлэх,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Төгс эзэмших сургаалын дадлага 5,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

83-р хичээл: Сургаал ба Гэрээ 71–75

Төгс эзэмших сургаалын дадлага 5

Сүнслэг мэдлэг олж авч, цээжлэх

Алдагдсан хүү эргэж ирсэн тухай зураг

Төгс эзэмших сургаал нь Есүс Христэд болон Түүний сайн мэдээн дээр сууриа тавихад суралцагчдад тусалж чадна. Энэ хичээл нь төгс эзэмших сургаалын судрын эшлэлүүдийг мөн судрын түлхүүр үг хэллэгүүдийг цээжлэхээс гадна сүнслэг мэдлэг олж авах бурханлаг зарчмуудыг сурч, хэрэгжүүлэх боломжийг суралцагчдад олгоно.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Төгс эзэмших сургаалын давтлага: Цээжил

Ямар нэгэн даалгавар гүйцэтгэхэд цээжилсэн мэдээлэл тань тус болж байсан үеэ бод.

  • Мэдээллийг цээжлэх нь амьдралыг тань хэрхэн адисалсан бэ?

  • Судрын эшлэлийг цээжлэх нь ямар тохиолдолд та нарт тустай байж болох вэ?

Дараах үйл ажиллагаа нь суралцагчдад төгс эзэмших сургаалын эшлэл, судрын түлхүүр үг хэллэгүүдийг цээжлэхэд туслах нэг арга юм. Цээжлэх нэмэлт үйл ажиллагаанууд нь “Төгс эзэмших сургаалыг давтах үйл ажиллагаа” хэсгийн хавсралтад бий. Таны сонгосон цээжлэх үйл ажиллагаа 10–15 минутаас хэтрэхгүй байх ёстой. Ингэснээр төгс эзэмших сургаалыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд цаг гарах юм.

Суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваагаад, бүлэг тус бүрд зориулан дараах хүснэгтийн хувийг хэвлэж өг. Эшлэл, түлхүүр үг хэллэгүүдийг салгаж хайчлахад бүлгүүдийг урь. Суралцагчдаар эшлэл, түлхүүр үг хэллэгүүдийг холиулаад, дараа нь тэднээс бүлгээрээ хамтран тэдгээрийг аль болох хурдан тохируулахыг хүс. Бүлгүүд оролдлого болгондоо илүү хурдан тохируулж чадах эсэхээ туршин энэ үйл ажиллагааг олон удаа давтаж болно.

Төгс эзэмших сургаалын судрын эшлэл

Судрын түлхүүр үг хэллэг

Төгс эзэмших сургаалын судрын эшлэл

Иосеф Смит—Түүх 1:15–20

Судрын түлхүүр үг хэллэг

Иосеф Смит “гялалзсан өнгө хийгээд алдар сууг нь дүрслэхийн аргагүй хоёр Хүн байхыг харав.”

Төгс эзэмших сургаалын судрын эшлэл

Сургаал ба Гэрээ 1:30

Судрын түлхүүр үг хэллэг

“Цорын ганц үнэн бөгөөд амьд Сүм.”

Төгс эзэмших сургаалын судрын эшлэл

Сургаал ба Гэрээ 1:37–38

Судрын түлхүүр үг хэллэг

“Миний өөрийн дуу хоолой байна уу, эсвэл миний үйлчлэгчдийн дуу хоолой байна уу, энэ нь яг адил.”

Төгс эзэмших сургаалын судрын эшлэл

Сургаал ба Гэрээ 6:36

Судрын түлхүүр үг хэллэг

“Санаа бодол болгондоо над уруу харагтун; бүү эргэлз, бүү ай.”

Төгс эзэмших сургаалын судрын эшлэл

Сургаал ба Гэрээ 8:2–3

Судрын түлхүүр үг хэллэг

“Ариун Сүнсээр оюунд чинь мөн зүрх сэтгэлд чинь би чамд ярих болно.”

Төгс эзэмших сургаалын судрын эшлэл

Сургаал ба Гэрээ 13:1

Судрын түлхүүр үг хэллэг

Аароны санваар нь тэнгэр элч нарын үйлчлэлийн, наманчлалын сайн мэдээний болон баптисмын түлхүүрүүдийг эзэмшдэг.

Төгс эзэмших сургаалын судрын эшлэл

Сургаал ба Гэрээ 18:10–11

Судрын түлхүүр үг хэллэг

“Бодгалийн үнэ цэнэ Бурханы мэлмийд агуу.”

Төгс эзэмших сургаалын судрын эшлэл

Сургаал ба Гэрээ 18:15–16

Судрын түлхүүр үг хэллэг

“Хэрэв та нар олон бодгалийг надад авчрах юм бол та нарын баяр хөөр хичнээн агуу байх билээ!”

Төгс эзэмших сургаалын судрын эшлэл

Сургаал ба Гэрээ 19:16–19

Судрын түлхүүр үг хэллэг

“Би, [Есүс Христ] бүхний төлөө эдгээр зүйлүүдийг амссан билээ.”

Төгс эзэмших сургаалын судрын эшлэл

Сургаал ба Гэрээ 21:4–6

Судрын түлхүүр үг хэллэг

Бошиглогчийн “үгийг та нар миний амнаас гарсан мэтээр хүлээн авах ёстой.”

Төгс эзэмших сургаалын судрын эшлэл

Сургаал ба Гэрээ 29:10–11

Судрын түлхүүр үг хэллэг

“Би тэнгэрээс … сүр хүч хийгээд агуу алдар суугаар өөрийгөө үзүүлэх болно, мөн дэлхий дээр зөв шударга ёсонд хүмүүнтэй хамт мянган жил оршин сууна.”

Төгс эзэмших сургаалын судрын эшлэл

Сургаал ба Гэрээ 49:15–17

Судрын түлхүүр үг хэллэг

“Гэрлэлт нь Бурханаас томилогдсон.”

Төгс эзэмших сургаалын судрын эшлэл

Сургаал ба Гэрээ 58:42–43

Судрын түлхүүр үг хэллэг

“Нүглүүдээ наманчилсан тэрээр, мөнхүү тэр нь өршөөгддөг ажгуу.”

Төгс эзэмших сургаалын судрын эшлэл

Сургаал ба Гэрээ 64:9–11

Судрын түлхүүр үг хэллэг

“Харин бүх хүмүүнийг уучлах нь та нараас шаардагдана.”

Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрэгжүүлэх

Хичээлийн үлдсэн хэсэг нь сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг амьдралын бодит нөхцөл байдалд хэрэгжүүлэхэд нь суралцагчдад туслахад чиглэсэн. Доорх нөхцөл байдлыг уншихаасаа өмнө суралцагчдыг сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг эргэн харахад урих талаар бодож үз. Санал болгох давтах үйл ажиллагаанууд “Төгс эзэмших сургаалыг давтах үйл ажиллагаа” хэсгийн хавсралтад бий. Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2023)-ын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–12-р догол мөрөөс зарчмуудын тодорхойлолтуудыг олж болно.

Энэхүү дадлага хийх жишээ нь Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх Кристин М.Еий эгчийн Ерөнхий чуулган дээр хуваалцсан туршлага дээр үндэслэсэн болно. Хэрэв тустай бол та суралцагчдынхаа хэрэгцээнд илүү нийцүүлэхийн тулд уучлалын тухай өөр жишээг ашиглаж болно.

Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх Кристин М.Еий эгч дараах хувийн жишээг хуваалцжээ.

Кристин М.Еий эгч

Христийн гайхамшиг өс санасан сэтгэлийг минь эдгээхийг би өөрийн биеэр мэдэрсэн. Би сэтгэл санаа, хэл ярианы зүй бус харилцааны улмаас аюулгүй байдлаа тэр бүр мэдэрч чаддаггүй гэр оронд өссөн талаараа аавынхаа зөвшөөрөлтэйгөөр хуваалцаж байна. Би өсвөр насандаа ч, насанд хүрсэн хойноо ч аавдаа гомдож, тэр гомдлоосоо болоод уур хорсол тээж явдаг байсан. (Кристин М.Еий, “Үнсний оронд гоёл чимэг: Уучлалын эдгээх зам,” 2022 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 37)

Еий эгчийн нөхцөл байдалд байсан бол ямар мэдрэмж төрөх байсныг хэдэн хором бодож үз. Хэрэв та нар үүнтэй төстэй нөхцөл байдалтай тулгарсан бол юу хийх байсан талаараа тунгаа.

Еий эгчийн юу хийснийг судлаад, түүний туршлагаас ямар сургамж авч болох тухай бод. Тэр сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрхэн хэрэгжүүлсэн мөн Аврагч түүнд хэрхэн тусалсанд онцгой анхаар.

тараах материалын шигтгээ зурагДагалдах тараах материалуудыг суралцагчдад тарааж өг. Суралцагчдыг Еий эгчийн үгийг судлах зуур дараах асуултуудыг самбарт харуулахыг бод. Еий эгчтэй ижил төстэй нөхцөл байдалд байгаа хүн сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрхэн хэрэгжүүлж болох талаарх нэмэлт арга замуудыг авч үзэхэд суралцагчдыг урамшуул.

  • Еий эгч итгэлээр үйлдэхийн тулд юу хийсэн бэ? Аврагч түүнд хэрхэн тусалсан бэ?

  • Еий эгч авралын төлөвлөгөө болон Аврагчийн сургаал дотор өөрийн нөхцөл байдлыг харахын тулд юу хийсэн бэ?

  • Еий эгч тэнгэрээс томилогдсон ямар эх сурвалжуудад тулгуурласан бэ? Эдгээр эх сурвалж түүнд нөхцөл байдлынхаа талаар ойлголттой болж, чигээ олоход хэрхэн тусалсан бэ?

Еий эгч сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрхэн хэрэгжүүлснийг олж мэдэхэд нь суралцагчдад туслахын тулд дараах санаануудын аль нэгийг ашигла.

  • Сүнслэг мэдлэг олж авах зарчим бүрийг Еий эгч хэрхэн хэрэгжүүлснийг тэмдэглэх онцлог арга замыг ангиараа тодорхойл. Жишээлбэл: Та нар нэг зарчмын доогуур зурж, өөр нэг зарчмыг хайрцаглаж, өөр нэгийг нь дугуйлж болно. Эсвэл зарчим бүрийг тэмдэглэхийн тулд өөр өөр өнгө ашиглаж болно. Суралцагчдыг тараах материалын үлдсэн хэсгийг судалж, зарчим бүрийн жишээг хайж, тэмдэглэхэд урь.

  • Суралцагчдад эсвэл бүлэг суралцагчид сүнслэг мэдлэг олж авах өөр зарчмыг даалга. Тэднийг Еий эгчийн хэлсэн үгийг судалж байхдаа тэр зарчмыг хэрэгжүүлэхийн тулд юу хийснийг бичихэд урь.

  • Та тараах материалыг ашиглахын оронд Еий эгчийн бичлэгийг үзүүлж болно. Еий эгч сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрхэн ашигласан талаар олж сонсоход суралцагчдыг урь. Тэд сонсож байгаад жишээ олбол гараа өргөх ба та энэ үед видеог түр зогсоож, тэднээс хуваалцахыг хүсэж болно.

10:7

Beauty for Ashes: The Healing Path of Forgiveness

Sister Yee teaches that we are blessed as we follow the Savior on the healing path of forgiveness.

Үнсний оронд гоёл чимэг: Уучлалын эдгээх зам

Кристин М.Еий эгч

Олон жилийн турш, уучлалын зам дээр амар амгалан, эдгэрлийг олох гэж хичээж байхдаа би гэм нүглийг минь цагаатгасан Бурханы Хүү бол намайг ихээр гомдоосон хүмүүсийг ч мөн аврах тэрхүү Гэтэлгэгч юм байна гэдгийг илүү их ойлгох болсон. Өөрөөр хэлбэл, Гэтэлгэгч нүглийг минь цагаатгасан гэдэгт үнэхээр итгэж байгаа бол Гэтэлгэгч намайг гомдоосон хүмүүсийн нүглийг ч цагаатгасан гэдэгт итгэх ёстой байв.

Аврагчийг хайрлах тусам би гомдол, уур бухимдлаа Түүний эдгээх тосоор солихыг хүсэх болсон. Энэ нь олон жилийн үйл явц байсан бөгөөд эр зориг, эмзэг байдал, тэсвэр тэвчээр, Аврагчийн аварч, эдгээх бурханлаг хүчинд итгэж сурахыг шаардаж байв. Надад хийх зүйлс байгаа ч гэсэн зүрх сэтгэл минь тэмцлийн зам дээр байхаа больсон. Хажууд минь байж, эелдгээр мөн тэвчээртэйгээр илүү сайн газар луу намайг хөтөлж, надтай хамт уйлж, миний уй гашууг мэддэг Аврагчийн гүн гүнзгий, байнгын хайрыг мэдэрдэг “шинэ зүрх” [Езекиел 36:26] надад өгөгдсөн.

Ахлагч Ричард Г.Скотт “Чи болсон зүйлийг арилгаж чадахгүй ч уучилж чадна. Уучлал нь аймшигт, эмгэнэлт шархыг эдгээдэг, яагаад гэвэл энэ нь зүрх сэтгэл, оюун ухаанаас чинь үзэн ядалтын хорыг авч хаях боломжийг Бурханы хайранд олгодог. Энэ нь өшөө авах хүсэл бодлыг чинь цэвэрлэдэг. Энэ нь Их Эзэний ариутгагч, эдгээгч, сэргээгч хайранд зай тавьж өгдөг” гэж хэлсэн [“Healing the Tragic Scars of Abuse,” Ensign, 1992 оны 5-р сар, 33].

Сүүлийн жилүүдэд аавын минь зүрх сэтгэл ч гайхалтайгаар өөрчлөгдөж, Их Эзэнд хандсан. Би тийм зүйл энэ амьдралд болно гэж төсөөлж ч байгаагүй. Есүс Христийн бүрэн дүүрэн бөгөөд өөрчлөх хүч чадлын талаар өөр нэгэн гэрчлэл надад бий.

Тэрээр нүгэлтнийг болон нүгэл үйлдсэн хүмүүсийг эдгээж чадна гэдгийг би мэднэ. Тэр бол биднийг дахин амьдруулахын тулд амиа өгсөн дэлхийн Аврагч бөгөөд Гэтэлгэгч юм. Тэрээр “Над дээр Эзэний Сүнс байна. Учир нь ядууст сайн мэдээг хүргэхийн тулд Намайг Эзэн тосолсон юм. Тэр Намайг илгээсэн нь зовж шаналсныг эдгээх, олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглах, сохруудад хараа оруулах, дарамтад байгсдыг чөлөөлөхийн тулд юм” [Лук 4:18; тодотгол нэмсэн] хэмээн хэлсэн.

Зовж шаналсан, олзлогдсон, дарамтад байгаа, магадгүй гомдол эсвэл гэм нүгэлд сохорсон бүх хүнд Тэрээр эдгэрэл, сэргээлт, чөлөөлөлтийг өгдөг. Түүний өгч буй эдгэрэл болоод сэргээлт бодитой гэдгийг би гэрчилж байна. Эдгэрэх цаг хугацаа хувь хүн бүрд өөр бөгөөд бид бусдын цаг хугацааг шүүж чадахгүй. Өөрсдийн эдгэрэлд шаардлагатай цагийг гаргаж, энэ үйл явцдаа өөрсдөдөө зөөлөн хандах нь чухал. Аврагч үргэлж нигүүлсэнгүй, халамжаар дүүрэн байж, бидэнд хэрэгтэй дэмжлэгийг үзүүлэхэд бэлэн байдаг.

Уучлал, эдгэрлийн зам дээр бид гэр бүлдээ эсвэл хаа нэгтээ эрүүл бус амьдралын хэв маяг, харилцааг зогсоох сонголтыг хийдэг. Бид нөлөөлж болохуйц хүмүүстээ харгислалын оронд нинжин сэтгэл, үзэн ядалтын оронд хайр, зэвүүцлийн оронд зөөлөн сэтгэл, гай зовлонгийн оронд аюулгүй байдал, сөргөлдөөний оронд амар амгаланг санал болгож чадна.

Өөрт байхгүй зүйлээ өгөх нь Есүс Христэд итгэх итгэлээр дамжуулан боломжтой болдог бурханлаг эдгэрлийн хүчирхэг хэсэг юм. Исаиагийн хэлсэнчлэн, амьдралынхаа үнсний оронд гоёл чимгийг [Исаиа 61:3-ыг үзнэ үү] өгөх байдлаар амьдрах нь бүх хүмүүнийг халамжилж болохын тулд бүхнээ зориулсан Аврагчийн гайхалтай үлгэр жишээг дагаж буй итгэлийн үйлдэл юм.

Бидний Аврагч Есүс Христ гашуун зовлон дунд ч “Аав аа, тэднийг уучлаач; Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна” [Лук 23:34] хэмээн хэлснээр хайр, уучлалын хамгийн агуу үлгэр жишээг үзүүлсэн билээ. (Кристин М.Еий, “Үнсний оронд гоёл чимэг: Уучлалын эдгээх зам,” Лиахона, 2022 оны 10-р сар, 37–38)

Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцсаны дараа, төгс эзэмших сургаалын холбогдох судрын хэсгүүдийг олж, эдгээр нь ийм нөхцөл байдалд байгаа хүнд хэрхэн тусалж болохыг тайлбарлахад урь. Зарим жишээнд Сургаал ба Гэрээ 6:36 болон Сургаал ба Гэрээ 64:9–11 багтана.

  • Өөрт тулгарсан нөхцөл байдалдаа сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашигласан хүний жишээг судлах нь та нарт хэрхэн тусалсан бэ?

  • Тулгарч буй нөхцөл байдалдаа эдгээр зарчмыг ашиглах нь та нарт хэрхэн тусалж чадах вэ?