Семинар
Сургаал ба Гэрээ 71–75: Тойм


“Сургаал ба Гэрээ 71–75: Тойм,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 71–75,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

Сургаал ба Гэрээ 71–75

Сургаал ба Гэрээ 71–75

Тойм

1831 оны өвөл Иосеф Смит болон Сүмийн тухай худал мэдээлэл агуулсан захидлууд Огайогийн Көртланд даяар тараагдав. Аврагч Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт уг нутаг даяар явж, худал мэдээллийг залруулахыг зааварчилжээ.

сургалтын шигтгээ зураг Есүс Христийн үлгэр жишээг онцол. Есүс Христийг заах, суралцах үйл ажиллагааныхаа төвд байлгах нэг арга зам бол бид Түүнийг сайн мэдээний бүх зарчмын төгс үлгэр жишээ гэдгийг онцлох явдал юм. Судрын тухайн хэсэгт Аврагчийн үлгэр жишээг шууд дурдаагүй байсан ч бид суралцагчдадаа судрын цэдгээс судалж байгаа зүйлээ Аврагчийн үлгэр жишээтэй холбон суралцахад тусалж чадна. Аврагч хэрхэн ийн үйлдсэн талаар илүү ихийг Аврагчийн арга барилаар заах нь гарын авлагын “Есүс Христийн үлгэр жишээг онцол” хэсгээс үзнэ үү. Мөн та хэрхэн ийн үйлдэх жишээг энэ долоо хоногийн “Сургаал ба Гэрээ 71” гэсэн хичээлээс харж болно.

Заахад бэлтгэ

Дараах мэдээлэл нь хичээл бүрд урьдчилан бэлтгэхэд хэрэгтэй санаануудыг танд өгнө.

Сургаал ба Гэрээ 71

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь хүмүүс бидний итгэл үнэмшлийг шүүмжлэх үед Аврагч биднээс хэрхэн хариулахыг хүсдэгийг ойлгоход суралцагчдад тусалж чадна.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг хэн нэгэн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг эсвэл Сүмийн итгэл үнэмшлийг шүүмжилж, дооглохыг сонссон үеэ бодоод, дараах асуултуудыг тунгаахад урь. Би юуг сайн хэлж эсвэл хийсэн бэ? Би юуг илүү дээр хийж болох байсан бэ?

Төгс эзэмших сургаалын дадлага 5

Хичээлийн зорилго: Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүд болон түлхүүр үг хэллэгүүдийг цээжлэх, сүнслэг мэдлэг олж авахад туслах бурханлаг зарчмуудыг сурч мэдэн, хэрэгжүүлэх боломжийг суралцагчдад олгох.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг сургууль, ажил, дуртай үйл ажиллагаанд нь тус болж байсан цээжилсэн мэдээллээ бодоход урь. Суралцагчид яагаад энэ мэдээллийг цээжилсэндээ талархаж байгаагаа бодож болно.

  • Суралцагчдад зориулсан материал: Төгс эзэмших сургаалын судрын эшлэлүүд болон судрын түлхүүр үг хэллэгүүдийг агуулсан хүснэгтийн хуулбар ба хайч

  • Тараах материал:Үнсний оронд гоёл чимэг: Уучлалын эдгээх зам

Суралцахуйгаа үнэлэх 5

Хичээлийн зорилго: Сургаал ба Гэрээг судлах явц дахь суралцагчдын туршлага сүнслэгээр өсөхөд нь хэрхэн тусалсныг эргэн санаж, үнэлэхэд тэдэнд туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг өөрт таалагддаг үйл ажиллагаагаа сонгож, дараах асуултуудын талаар бодоход урь. Та нар өөрсдийнхөө сайжирч байгаа эсэхийг хэрхэн мэдэх вэ? Та энэ үйл ажиллагаанд гаргаж буй ахиц дэвшлээ хэрхэн хэмжих вэ?

  • Материал: Метр, секунд хэмжигч зэрэг та нарын оролцож буй үйл ажиллагааны ахиц дэвшлийг хэмжихэд туслах хэрэгсэл

  • Зураг: Зүрх ба оюун

  • Үзүүлэх агуулга: Суралцагчдын сонгож, хариулах асуултуудын жагсаалт