“91-р хичээл—Сургаал ба Гэрээ 82:1–7: ‘Их нь өгөгдсөн түүнээс их нь шаардагддаг,’” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээ 82:1–7,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
1832 оны 4-р сард бошиглогч Иосеф Смит болон бусад хүн Миссурийн Индепенденс рүү явав. Тэд Сионыг байгуулж, ядууст санаа тавих байгууллагыг байгуулах Их Эзэний зарлигийг дагаж байлаа (Сургаал ба Гэрээ 78-ыг үзнэ үү). Гишүүдийн хоорондох зарим маргааныг шийдвэрлэхэд тусалсныхаа дараа бошиглогч Их Эзэний хүмүүсээсээ хүсдэг хүлээлтийг дүрсэлсэн энэхүү илчлэлтийг хүлээн авсан юм. Энэ хичээл нь суралцагчдад Их Эзэн тэднийг хэрхэн адисалсан, эдгээр адислалыг хэрхэн ашиглаасай хэмээн хүсдэгийг ойлгоход тусалж чадна.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Их Эзэний та нарт өгсөн зүйлс
Дараах асуултуудыг тунгаан бод.
-
Эдгээр адислал та нарт хэрхэн нөлөөлсөн бэ?
-
Тэдгээр нь Их Эзэний тухай та нарт юу заадаг вэ?
-
Эдгээр адислалыг хүлээн аваагүй хүмүүсээс өөрөөр таныг хэрхэн үйлдээсэй хэмээн Их Эзэн хүсэн хүлээж байж болох вэ?
Энэ хичээлийг судлах явцдаа эдгээр асуултад хариулах нэмэлт ойлголтуудыг эрэлхийл.
Энэ үеийн гэгээнтнүүд Их Эзэнээс агуу адислалуудыг хүлээн авсан юм. Эдгээр адислалд сэргээгдсэн Сүм, Мормоны Ном, Их Эзэний үгийг илчлэх амьд бошиглогч багтаж байлаа. Гэсэн хэдий ч тэд Их Эзэний хүссэн замаар бүрэн дүүрэн амьдарч чадахгүй байв. Тухайлбал:
-
Хэдэн сарын туршид Огайод байсан Сидней Ригдон, Миссурид байсан бишоп Эдвард Партриж хоёрын хооронд таагүй харьцаа үүсжээ. Тэд яваандаа эвлэрэв.
-
Миссури дахь Сүмийн зарим гишүүн Иосеф Смитийг шүүмжилж байлаа.
-
Сүмийн гишүүдийг Миссури руу нүүх үед тэдний олон нь Их Эзэний зөвлөгөө, зарлигуудыг, тэр дундаа өргөлийн хуулийг дагаж чадахгүй байв.
Бошиглогч Иосеф Смит болон Сүмийн бусад удирдагч Миссури руу аялж, Сүмийн дээд санваартнуудын зөвлөлийг хуралдуулав. Сургаал ба Гэрээ 82-т цэдэглэгдсэн илчлэлтийг үдээс хойших хуралдааны үеэр хүлээн авчээ.
Сургаал ба Гэрээ 82:1–7-г уншаад, агуу ихээр адислагдсан тул гэгээнтнүүдээс Их Эзэн юу хийхийг хүссэнийг олж мэд.
-
Та эдгээр шүлгээс юу сурч мэдсэн бэ?
-
Та нарын бодлоор Их Эзэн яагаад ийм хүлээлттэй байдаг вэ?
-
Тэдгээрийг ойлгох нь яагаад бидэнд чухал вэ?
Нэмэлт ойлголт авахыг хүсвэл Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсоны дараах мэдэгдлийг унш.
Тэнгэрлэг Эцэг Бурхан маань биднээс өндөр жишигтэй байхыг хүсэн хүлээдэг. …
… Бурханы зорилго бол Түүний хүүхдүүд бид төгс баяр баясгаланг олж, Түүнтэй хамт үүрд амьдран, адилхан болох явдал мөн. …
Хэрэв бид Тэнгэрлэг Эцэгийнхээ өндөр хүлээлтийг биелүүлэхийг чин сэтгэлээсээ хүсэж, хичээвэл Тэр бидэнд тайвшруулах, хүчирхэгжүүлэх, ариусгах зэрэг бүхий л тусламжийг өгөх болно. (Д.Тодд Кристоффэрсон, “Би хайрладаг хүмүүсээ зэмлэдэг, сахилгажуулдаг юм,” 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган , 104–107)
Их Эзэний бидэнд өгсөн зүйлсийг санах