93-р хичээл—Суралцахуйгаа үнэлэх 6: Сургаал ба Гэрээ 76–83,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Суралцахуйгаа үнэлэх 6,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
Ахиц дэвшил хийгээд сүнслэг хөгжлөө таньж мэдэхэд цаг гаргах нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцааг маань бэхжүүлж, гэрээний зам дээрээ үлдэхэд биднийг урамшуулж чадна. Энэ хичээл нь суралцагчдад өнөөдрийг хүртэл Сургаал ба Гэрээг судлаад сүнслэгээр хэр өссөнөө үнэлэхэд тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Өсөлт, ахиц дэвшилдээ талархах
-
Та нар аяллаа таатай байлгахын тулд юу хийж чадах вэ?
-
Бид ийм аяллыг Есүс Христтэй илүү адилхан болох үйл явцтай хэрхэн харьцуулж болох вэ?
-
Бид сүнслэг байдлаараа өсөх явцдаа илүү баяр баясгалантай байж, талархаж чадах ямар арга замууд байгаа вэ?
-
Та нар өөрсдийгөө хэр хөгжиж, Их Эзэнд ойртож байна гэж мэдэрч байна вэ?
-
Их Эзэн та нарт хэрхэн тусалж байна вэ?
Алдар суугийн гурван зэрэглэлийг тайлбарлах
Та нар Оливиа гэдэг дотнын найзтай бөгөөд тэр Сүмийн гишүүн биш ч Есүс Христэд бат итгэдэг гэж төсөөл. Нэгэн өдөр тэр тан дээр ирээд, “Танай Сүмийн гишүүд үхлийн дараах амьдралын талаар юу гэж итгэдэг вэ? Надад хүн бүр диваажин эсвэл там руу явна гэж заасан ч Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд олон диваажинд итгэдэг гэж сонссон. Энэ юу гэсэн үг вэ?” гэж асуув.
Алдар суугийн гурван зэрэглэлийн талаарх ойлголт, мэдлэгээ ашиглан Оливиад хариу бичихэд хэдэн минут зарцуул. Хэрэв хүсвэл Оливиад тайлбарлах зүйлээ дүрслэн харуулахын тулд зураг зурж болно.
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг хүндэтгэн бишрэх
-
Та Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг хайрлах, хүндлэх, Тэдэнд талархах сэтгэлийг тань нэмэгдүүлэх юуг сурч байна вэ?
Судруудыг судалж мөн тунгаан бодох
-
Иосеф Смит, Сидней Ригдон хоёр алдар суугийн гурван зэрэглэлийн тухай үзэгдлийг хүлээн авахаасаа өмнө юу хийж байсан бэ?
-
Та нар тэдний туршлагаас юу сурсан бэ?