Семинар
Сургаал ба Гэрээ 81–83: Тойм


“Сургаал ба Гэрээ 81–83: Тойм,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 81–83,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

Сургаал ба Гэрээ 81–83

Сургаал ба Гэрээ 81–83

Тойм

1832 оны хавар бошиглогч Иосеф Смит бусадтай хамт Сионыг байгуулах болон ядуусыг халамжлах байгууллагыг зохион байгуулах Их Эзэний зарлигийг дагаж Миссурийн Индепенденс рүү явав (Сургаал ба Гэрээ 78-ыг үзнэ үү). Тэнд бошиглогч Их Эзэний Өөрийн хүмүүсээс хүсдэг хүлээлт бүхий илчлэлтийг хүлээн авч, Нэгдсэн пүүсийн гишүүдийг Сүмийн үйл хэргийг удирдах гэрээнд нэгдэхэд урьсан.

сургалтын материалын шигтгээ зураг Суралцагчдыг амьдралдаа Их Эзэний нөлөөг таньж мэдэхэд чиглүүл. Аврагч сударт гарсан хүмүүсийн амьдралыг хэрхэн адисалсныг олж мэдэхэд нь туслангаа, Тэр хэрхэн тэднийг ч мөн адил адисалж байгааг ойлгуулах арга замуудыг хайж ол. Аврагч хэрхэн ийн үйлдэж байсан талаар илүү ихийг Аврагчийн арга барилаар заах нь гарын авлагын “Суралцагчдад Их Эзэний хайр, хүч, нигүүлслийг амьдралдаа олж харахад нь тусал” хэсгээс үзнэ үү. Та мөн хэрхэн ийн үйлдэх жишээг энэ долоо хоногийн “Сургаал ба Гэрээ 82:1–7” хичээлээс харж болно.

Заахад бэлтгэ

Дараах мэдээлэл нь хичээл бүрд урьдчилан бэлтгэхэд хэрэгтэй санаануудыг танд өгнө.

Сургаал ба Гэрээ 82:1–7

Хичээлийн зорилго: Суралцагчдад Их Эзэн тэднийг хэрхэн адисалсан, эдгээр адислалыг хэрхэн ашиглаасай хэмээн хүсдэгийг ойлгоход туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Их Эзэнээс хүлээн авсан адислалуудынхаа жагсаалтыг гаргахад урь.

  • Бэлтгэх зүйлс: Мормоны Ном, гадна талд нь их хэмжээний мөнгөн дүн бичсэн дугтуй (жишээ нь: 1 сая доллар), хэдэн ширхэг чихэр гэх мэт ангийнхны өмнө барьж зогсох зүйлс

  • Тараах материал:Их Эзэнээс ирэх адислалууд

  • Видео:Treasures in Heaven: The John Tanner Story” (цагийн код 20:31; 8:21-ээс 12:24 хүртэл үзнэ үү)

Сургаал ба Гэрээ 82:8–24

Хичээлийн зорилго: Суралцагчдад Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой байгуулсан гэрээнүүдээ хэрхэн сахих талаар ойлгоход туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг эцэг эх эсвэл өсвөр үеийнхний удирдагчаас зарлигуудыг дуулгавартай дагаснаар Есүс Христтэй харилцах харилцаа нь хэрхэн хүчирхэгжсэн талаар асуухад урь.

  • Бэлтгэх зүйлс: Хоёр соронз

Суралцахуйгаа үнэлэх 6

Хичээлийн зорилго: Суралцагчдад өнөөдрийг хүртэл Сургаал ба Гэрээг судлаад сүнслэг байдлаараа хэр өссөнөө үнэлэхэд туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг сүнслэг байдлаараа, ялангуяа Есүс Христтэй ойртон өсөж хөгжих арга замуудын талаар тунгаан бодоход урь.

  • Үзүүлэх зураг: Алхаж, дугуй унаж, гүйж байгаа хүмүүс; Иосеф Смит, Сидней Ригдон хоёр; судрын уншлагатай холбоотой диаграмм