Семинар
90-р хичээл—Сургаал ба Гэрээ 79–80: Агуу баяр хөөрийн баярт мэдээг тунхаглах


“90-р хичээл—Сургаал ба Гэрээ 79–80: Агуу баяр хөөрийн баярт мэдээг тунхаглах,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 79–80,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

90-р хичээл: Сургаал ба Гэрээ 77–80

Сургаал ба Гэрээ 79–80

Агуу баяр хөөрийн баярт мэдээ

Мормоны Номын талаар ярилцах

Эртний гэгээнтнүүд Сэргээлтийн захиасыг хүлээн авмагцаа Есүс Христийн сайн мэдээг бусадтай хуваалцах ихээхэн хүсэлтэй болов. Зарим нь гэр бүл, найз нөхөдтэйгөө итгэл үнэмшлээ хуваалцжээ. Бусад нь номлолд үйлчлэх Аврагчийн дуудлагад хариулсан. Энэ хичээл нь суралцагчдад Аврагчийн сайн мэдээг амьдралынхаа туршид хуваалцахад тусалж чадна.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Есүс Христийн сайн мэдээг хуваалцах боломж

Есүс Христийн сайн мэдээг хуваалцах боломжийг таньж мэдэхэд нь суралцагчдад тусал. Энэ мэдэгдлийг уншаад, хос хосоороо эсвэл жижиг бүлгээрээ дараах асуултуудыг ярилцахад суралцагчдыг урих талаар бодож үз.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорф ийн хуваалцсан.

Ахлагч Дийтр Ф.Угдорф

Та энэ дэлхийн хаана ч байсан бай, танилцсан болон хамт сурч, ажиллаж, амьдардаг мөн уулздаг хүмүүстэйгээ Есүс Христийн сайн мэдээний сайхан мэдээг хуваалцах олон боломж танд байгаа. (Дийтр Ф.Угдорф, “Номлолын ажил бол зүрх сэтгэл доторхоо хуваалцах явдал юм,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 15)

  • Та нар Есүс Христийн сайн мэдээг хуваалцахдаа ямар туршлага хуримтлуулсан бэ?

  • Та нарт сайн мэдээг хуваалцах ямар ямар боломжууд амьдралын чинь туршид гарч ирнэ гэж бодож байна вэ?

  • Та нар Есүс Христийн сайн мэдээг хуваалцах чадвартаа хэр итгэлтэй байна вэ? Сайн мэдээг хуваалцахад юу саад болж болох вэ?

Суралцагчдыг Есүс Христийн сайн мэдээг хуваалцаж болох хэн нэгнийг залбирч байгаад тодорхойлоход урь. Хэрэв та тэднийг бэлтгэх үйл ажиллагааг гүйцээхэд урьсан бол тэд аль хэдийн хэн нэгнийг бодсон байж магадгүй юм. Суралцагчдыг судлах тэмдэглэлдээ бодсон хүнийхээ нэрийг бичихэд урь. Эсвэл хэн ч санаанд орж ирээгүй бол сайн мэдээг бусадтай хуваалцах боломжуудыг үргэлжлүүлэн тунгаан бодоход тэднийг урь. Суралцагчдыг энэхүү суралцах туршлагын туршид Ариун Сүнснээс сүнслэг өдөөлт эрэлхийлэхэд урамшуул.

Агуу баяр хөөрийн баярт мэдээ

Сургаал ба Гэрээ 79–80-д цэдэглэгдсэн илчлэлтүүдэд Аврагч Жаред Картер, Стефен Бурнетт, Эден Смит гэсэн гурван хүнийг номлолд үйлчлүүлэхээр дуудсан.

Сургаал ба Гэрээ 79:1-ийг унш. Их Эзэн Жаред Картераас бусадтай хуваалцахыг хүссэн захиасаа хэрхэн дүрсэлснийг олж хар.

  • Энэ шүлгийн ямар үгс та нарт гүн сэтгэгдэл төрүүлсэн бэ? Аврагч биднийг юу хийхэд урьдаг вэ?

Есүс Христ биднийг Түүний сайн мэдээний баяр хөөрийг хүн бүртэй хуваалцахад урьдаг гэдгийг олж тогтооход суралцагчдад тусал. Самбарт агуу баяр хөөрийн баярт мэдээ гэж бичихийг бод. Суралцагчдыг өөрсдөд нь агуу баяр хөөр авчирдаг Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээний талаар юу мэддэгээ жагсаахад урь.

Хичээлийн эхэнд нэрийг нь бичсэн хүмүүсийнхээ амьдралыг тунгаан бод. Нэрсийнх нь хажууд сайн мэдээний “баярт мэдээ” тэдэнд хэрхэн баяр хөөрийг авчирна гэж бодож байгаагаа бич.

Сургаал ба Гэрээ 79–80 нь сайн мэдээг хуваалцах суралцагчдын хичээл зүтгэлд туслах Аврагчийн сургаалуудыг агуулдаг. Эдгээр сургаалыг олж мэдэхэд суралцагчдад туслах арга замуудыг бодож үз. Дараах үйл ажиллагаа нь үүнийг гүйцэтгэх нэг арга зам юм. Үүнийг тэдний хэрэгцээнд нийцүүлэн өөрчилж болно.

тараах материалын шигтгээ зурагСуралцагч бүрд “Миний сайн мэдээг номло” гарчигтай тараах материалыг өг. Эсвэл суралцагчдыг хоосон цаасан дээр ижилхэн хүснэгт зурахад уриад, нүд бүрийн зааварчилгааг өг.

Миний сайн мэдээг номло

Миний сайн мэдээг номло

Энэ үйл ажиллагааг гүйцэтгэх явцдаа Есүс Христийн сайн мэдээний баяр баясгаланг хуваалцахаар хичээхэд тань тус болох сургаалыг эрж хай.

Судрын хэсгийг уншаад, нүд бүр дэх зааврыг гүйцээ. Хэрэв та нарт илүү зай хэрэгтэй бол тараах материалын ар талыг ашиглаж болно.

Сургаал ба Гэрээ 79:2

Энэ шүлгийг өөрийн үгээр найруулан бич.

Сургаал ба Гэрээ 79:3

Энэ шүлгийг дүрслэн зур. (Тариан боодлууд гэдэг нь боодолтой үр тариа ба сайн мэдээг хүлээн авдаг хүмүүсийн бэлгэдэл юм.)

Сургаал ба Гэрээ 79:4

Энэ шүлгээс хамгийн чухал санагдсан үг эсвэл хэллэгийг бичээд, сайн мэдээг хуваалцах нь яагаад чухал гэж бодож байгаагаа товч тайлбарла.

Сургаал ба Гэрээ 80:1

Энэ шүлэгтэй холбоотой төгс эзэмших сургаалын судрын хэсгийг эсвэл өөр судрыг ол. Уг эшлэлээ энэ нүдэнд бич.

Сургаал ба Гэрээ 80:2

Их Эзэн номлогчдод яагаад хамтрагч өгдөг гэж бодож байгаа нэг шалтгаанаа бич.

Сургаал ба Гэрээ 80:3

Энэ шүлэг Есүс Христийн сайн мэдээг хуваалцах бидний хичээл зүтгэлтэй хэрхэн холбогдоно гэж бодож байгаагаа бич.

Сургаал ба Гэрээ 80:4

Есүс Христ эсвэл Түүний сайн мэдээний талаар үнэн гэдгийг нь сонссон, итгэдэг, мэддэг зүйлээ бич. Энэ үнэнийг бусад хүн сонсох нь яагаад үнэ цэнтэй талаар дурд.

Сургаал ба Гэрээ 80:5

Энэ шүлгийг өөрт тань шууд хандан хэлж байгаа мэт унш. Аврагч та нарыг сайн мэдээг хуваалцуулахаар дуудсаныг мэдэх нь та нарт ийн үйлдэх итгэлийг хэрхэн өгч болох тухай бич.

Энэхүү тараах материалыг ашиглахын тулд суралцагчид үйл ажиллагаа бүрийг гүйцэтгэхэд хэр их хугацаа зарцуулахыг урьдчилан тодорхойлох хэрэгтэй. Нүд бүрийн үйл ажиллагааг хэдэн минутад дуусгах хэрэгтэйг мэдэгдээд, сэрүүлэг тавь. Сэрүүлэг дуугарах бүрд цаасаа өөр суралцагч руу дамжуулаад, ангийнхныхаа бичсэн зүйлийг уншиж, дараагийн нүдэн дэх үйл ажиллагааг гүйцэтгэх заавар өг.

Үйл ажиллагааны дараа суралцагчдад цаасыг анхны эзэнд нь буцааж өгөхийг даалга. Цаасан дээр нь бичсэн бүх зүйлийг дотроо уншихад суралцагчдыг урь. Суралцагчид ангийнхнаасаа сурсан эсвэл өөрөө сурч мэдсэн Есүс Христийн сайн мэдээний баяр хөөрийг хуваалцах хичээл зүтгэлд нь тустай санагдсан ойлголтоо хуваалцаж болно.

Үнэн гэж сонссон, итгэдэг, мэддэг зүйлээ хуваалцах

Сургаал ба Гэрээ 80:4-ийг унших талаар бодож үз. Энэ шүлэгт Их Эзэн биднээс үнэн гэж сонссон, итгэдэг мөн үнэн гэдгийг нь мэддэг зүйлсээ хуваалцахыг хүссэн. Цөөн суралцагчийг тэр нүдэнд өөрийнхөө эсвэл ангийнхныхаа юу бичсэнийг хуваалцахад урь.

Сайн мэдээг хуваалцахдаа сурсан зүйлээ хэрхэн ашиглаж болох талаар төсөөлөхөд нь суралцагчдад туслахын тулд түүх юм уу видео хуваалцах талаар бодож үз. Иймэрхүү видеоны жишээ бол “Good Things to Share” (2:21) ба үүнийг ChurchofJesusChrist.org-оос үзэх боломжтой.

2:21

Good Things to Share

Sharing what matters most is not unusual at all. What good things will you share?

  • Та нар өнөөдөр Аврагчийн сайн мэдээний баяр баясгаланг хуваалцах хүслийг тань нэмэгдүүлсэн юуг мэдэрсэн бэ?

  • Өнөөдөр сурсан үнэнээ амьдралынхаа туршид хэрэгжүүлэх ямар арга замууд байна вэ?

Суралцагчдыг хичээлийн эхэнд тодорхойлсон хүмүүстэйгээ Аврагчийн сайн мэдээний баяр баясгаланг хэрхэн хуваалцах талаар хүлээж авсан бодол, мэдрэмжээ бичихэд урь. Суралцагчдыг бодол, мэдрэмжээ дагаж, бусадтай итгэл үнэмшлийнхээ талаар хувьчлан ярих эсвэл зурвас, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулах гэх мэт арга замаар хуваалцахад урамшуул.