“Сургаал ба Гэрээ 77–80: Тойм,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээ 77–80,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
Сургаал ба Гэрээ 77–80
Сургаал ба Гэрээ 77–80
Тойм
Их Эзэн Иосеф Смит болон Сүмийн бусад удирдагчид Сүмийн ажил хэрэг, хэвлэн нийтлэх ажлыг удирдах пүүс байгуулахыг зааварчилсан. Энэ пүүсийг Нэгдсэн пүүс гэж нэрлэсэн ба энэ нь мөнгө олох, тусламж хэрэгтэй хүмүүст санаа тавих Сүмийн үйл хэргийг хянадаг байв. Аврагчийн “хүмүүн бүрд сайн мэдээг номлогтун” (Сургаал ба Гэрээ 80:1) гэсэн зарлигийг биелүүлэхийн тулд хүмүүс номлолд гарсан. Жаред Картер, Стефен Бурнетт, Эден Смит нар номлолын дуудлагаа хүлээн авав.
Заахад бэлтгэ
Дараах мэдээлэл нь хичээл бүрд урьдчилан бэлтгэхэд хэрэгтэй санаануудыг танд өгнө.
Сургаал ба Гэрээ 78
Хичээлийн зорилго: Тусламж хэрэгтэй хүмүүст санаа тавьснаар Аврагчтай адил болох хүсэл эрмэлзлээ нэмэгдүүлэхэд нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Судруудыг судлах нь хувийн илчлэлт хүлээн авахад илүү сайн бэлтгэх нэг арга зам юм. Тэнгэрлэг Эцэг тэднийг судалсан зүйлийнхээ үр дүнд юу сурч, мэдэрч, хийгээсэй гэж хүсэж байгааг мэдэхийн тулд суралцагчдыг хичээлийн туршид дотроо залбирдаг байхад урихыг бод.
-
Материал: “Их Эзэний агуулах” гэсэн шошготой хайрцаг; суралцагч бүрд цаас
Сургаал ба Гэрээ 79–80
Хичээлийн зорилго: Суралцагчдад Аврагчийн сайн мэдээг амьдралынхаа туршид хуваалцахад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Есүс Христийн сайн мэдээг хуваалцаж болох хүмүүсийн талаар залбирч байгаад тунгаан бодоход урих талаар бодож үз. Энэ хүмүүс сайн мэдээний захиасаар дамжуулан хэрхэн адислагдахыг мөн хуваалцах энгийн аргуудыг бодоход суралцагчдыг урамшуул.
-
Материал: “Миний сайн мэдээг номло” тараах материалын хуулбарууд
-
Видео: “Good Things to Share” (2:21)