“88-р хичээл—Сургаал ба Гэрээ 76:71–112: ‘Есүсийн тухай гэрчлэлд нэн хүчтэй,’” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээ 76:71–112,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
Эцэг, Хүү хоёрын алдар суу, Люсиферийн уналт, селестиел хаант улсын тухай хэд хэдэн үзэгдэл үзсэний дараа Иосеф Смит, Сидней Ригдон хоёр террестриел болон телестиел хаант улсыг өвлөн авах хүмүүсийг харсан. Террестриел хаант улс дахь хүмүүсийн нэг ялгарах шинж нь Есүсийг гэрчлэхдээ тийм ч хүчтэй байсангүй. Энэ хичээл нь суралцагчдад Есүс Христийг гэрчлэхдээ нэн хүчтэй болоход тусалж чадна.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Есүс Христийн тухай гэрчлэл
Алдар суугийн хаант улсуудын тухай үзэгдэл
Сургаал ба Гэрээ 76 нь Их Эзэний Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт өгсөн агуу үзэгдлийн дүрслэлийг агуулдаг гэдгийг та нар санаж байгаа байх. Иосеф, Сидней хоёр үзэгдлийн нэг хэсэгт Амилалтын дараа өөр өөр алдар суугийн хаант улсуудад амьдрах хүмүүсийн шинж чанарын талаар сурч мэдсэн.
Дараах судруудыг уншаад, алдар суугийн хаант улс бүрийн оршин суугчид хэрхэн гэрчлэлээрээ ялгаатай байгааг олж мэд.
Есүс Христийн тухай гэрчлэлдээ нэн хүчтэй байх
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Квинтин Л.Күк бидэнд Есүсийн тухай гэрчлэхдээ нэн хүчтэй байх нь юу гэсэн утгатайг ойлгоход тусалсан.
15:34
Сургаал ба Гэрээний 76-р хэсэгт “Есүсийн тухай гэрчлэлд нэн хүчтэй” [Сургаал ба Гэрээ 76:79] байх нь селестиел хаант улсын адислалыг өвлөн авах болон арай доогуур террестриел хаант улсад байх тэдний хоорондох энгийн бөгөөд чухал шалгалт гэдгийг тодорхой харуулдаг. Бид нэн хүчтэй байхын тулд Есүс Христэд болон үхлийг давж, наманчлалаар дамжуулан биднийг нүглээс цэвэршүүлэх Түүний цагаатгах золиослолын хүчинд анхаарлаа хандуулан, Христийн сургаалыг дагах хэрэгтэй [2 Нифай 31:17–21-ийг үзнэ үү]. Түүнчлэн бидэнд ариун сүмийн ариун нандин ёслолууд зэрэг гэрээгээ дагахад удирдан чиглүүлэх Аврагчийн амьдрал болоод сургаалын гэрэл, мэдлэг хэрэгтэй. Бид Христэд тууштай итгэн, үгнээс нь зооглож, эцсээ хүртэл тэвчих ёстой [2 Нифай 31:20–21-ийг үзнэ үү]. (Квинтин Л.Күк, “Есүсийн тухай гэрчлэлд нэн хүчтэй байх нь,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 31)
Есүс Христийг гэрчлэхдээ нэн хүчтэй байхын тулд юу хийж болох талаар эргэцүүлэн бодоход ганц хором зарцуул. Судлах тэмдэглэлдээ дараах гурван өгүүлбэрийг гүйцээж бич.
-
Би өнөөдөр …-аар/ээр Есүсийн тухай гэрчлэхдээ нэн хүчтэй байж чадна.
-
Би дараагийн хэдэн сарын турш …-аар/ээр Есүсийн тухай гэрчлэхдээ нэн хүчтэй байж чадна.
-
Би …-аар/ээр Есүсийн тухай гэрчлэхдээ нэн хүчтэй үлдэхэд нь бусдад тусалж чадна.