“Сургаал ба Гэрээ 76: Тойм,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээ 76,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
Сургаал ба Гэрээ 76
Сургаал ба Гэрээ 76
Тойм
Бошиглогч Иосеф Смит, Сидней Ригдон хоёр Библийн сүнслэгээр өдөөгдсөн орчуулга дээр ажиллаж, судруудын талаар тунгаан бодож байхдаа гайхалтай үзэгдэл үзсэн. Аврагч тэдэнд бүх хүн төрөлхтний Аврагч болох Өөрийн үүргийг зааж, Сатаны уналт, алдар суугийн хаант улсуудын талаарх дүрслэл бүхий хэд хэдэн жижиг үзэгдлийг үзүүлжээ.
Заахад бэлтгэ
Дараах мэдээлэл нь хичээл бүрд урьдчилан бэлтгэхэд хэрэгтэй санаануудыг танд өгнө.
Сургаал ба Гэрээ 76:1–19
Хичээлийн зорилго: Аврагчийн үгсийг тунгаан бодоход цаг гаргаснаар Ариун Сүнсний хүчээр суралцахад суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Ариун Сүнсээр дамжуулан Их Эзэнээс удирдамж авах шаардлагатай байгаа эсвэл авахыг хүсэж байгаа нөхцөл байдал, тохиолдлынхоо талаар бодоход урь.
-
Видео: “When Thou Art Converted” (цагийн код 11:21; 3:16-аас 4:19 хүртэл үзнэ үү.)
Сургаал ба Гэрээ 76:19–24
Хичээлийн зорилго: Есүс Христийг болон Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх Түүний үүргийг хайрлах хайрыг илүүтэй мэдрэхэд нь суралцагчдад туслах.
-
Суралцагчдын бэлтгэл: Есүс Христийн тухай бүх хүний мэдээсэй гэж хүсэж байгаа зүйлээ нэг өгүүлбэрт багтаан бичээд, үүнийгээ хуваалцах бэлтгэлтэй ирэхэд суралцагчдыг урамшуул.
-
Авчрах материал: Хэрэв та суралцагчдаар ойлгосон зүйлийг нь бичүүлж, харуулахыг сонгосон бол том цаас авчрах; дууллын номыг ашиглах боломжгүй бол “Би Гэтэлгэгч амьдыг мэднэ” (Дуулал, х. 70) дууг хэвлэн авчрах
-
Үзүүлэх контент: Суралцагчид үйл ажиллагаа А ба Б-г бие даан эсвэл бүлгээрээ гүйцэтгэх бол тэдгээрийн зааварчилгаа
Сургаал ба Гэрээ 76:50–70
Хичээлийн зорилго: Есүс Христээр дамжуулан өргөмжлөл хүлээн авч чадна гэсэн найдварыг мэдрэхэд суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 76:50–70-ыг уншаад, селестиел хаант улс ба үүнийг өвлөн авах хүмүүсийн талаар бошиглогч Иосеф Смит, Сидней Ригдон хоёр юу бичсэнийг олж мэдэхэд урь.
-
Үзүүлэх контент: Суралцагчдад Сургаал ба Гэрээ 76:50–70-ыг судлахад туслах хүснэгт
-
Видео: “Am I Good Enough?” (3:28)
-
Тараах материал: “Есүс Христээр дамжин ирэх найдвар”
Сургаал ба Гэрээ 76:71–112
Хичээлийн зорилго: Суралцагчдад Есүс Христийг гэрчлэхдээ нэн хүчтэй болоход туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Есүс Христийн тухай гэрчлэхдээ нэн хүчтэй байх гэдэг нь юу гэсэн үг болохыг тунгаахад урих талаар бодож үз. Тэд өөрсдийн гэрчлэлийн түвшнийг үнэлж, хэрхэн хүчирхэгжүүлэх талаараа бодож болно.
-
Видео: “Valiant in the Testimony of Jesus” (15:28; цагийн код 13:19-өөс 14:03 хүртэл үзнэ үү.)