Семинар
Сургаал ба Гэрээ 84: Тойм


“Сургаал ба Гэрээ 84: Тойм,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 84,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

Сургаал ба Гэрээ 84

Сургаал ба Гэрээ 84

Тойм

Хэсэг ахлагч номлолоосоо бууж гэртээ ирээд, бошиглогч Иосеф Смиттэй уулзжээ. Хамт залбирч байхдаа бошиглогч санваарын ёслолуудаар дамжин эмэгтэй, эрэгтэй хүмүүст боломжтой болдог бурханлаг чанарын хүчний талаарх ойлголтыг агуулсан илчлэлтийг хүлээн авав. Аврагч мөн Өөрийнх нь санваарын хүчинд хамаарах тангараг болон гэрээг тайлбарлаж, бүх дэлхийд Түүний сайн мэдээг гэрчлэхийг шавь нартаа зарлиглажээ.

сургалтын материалын шигтгээ зураг Өөрийгөө шинжихэд урих асуултуудыг тавь. Өөрийгөө шинжиж, үнэлэх нь суралцагч бүрд юмсыг “яг байгаагаар нь, … үнэхээр байхаар нь” (Иаков 4:13) хардаг болоход туслахаар Ариун Сүнсийг урьж чадна. Үр дүнтэй хувийн үнэлгээ нь суралцагчдад сайн мэдээний үнэний ач холбогдол, үүний талаарх одоогийн ойлголтоо болон тэдгээрийн дагуу хэрхэн амьдрах талаар бодоход тусалдаг. Аврагч үүнийг хэрхэн гүйцэтгэсэн талаар илүү ихийг Аврагчийн арга барилаар заах нь гарын авлагын “Аврагч хүмүүст Ариун Сүнсээр заалгах боломж олгосон” хэсгээс үзнэ үү. Та мөн хэрхэн ийн үйлдэх жишээг энэ долоо хоногийн “Сургаал ба Гэрээ 84:1–32” хичээлээс харж болно.

Заахад бэлтгэ

Дараах мэдээлэл нь хичээл бүрд урьдчилан бэлтгэхэд хэрэгтэй санаануудыг танд өгнө.

Сургаал ба Гэрээ 84:1–32

Хичээлийн зорилго: Суралцагчдад санваарын ёслолуудаар дамжин Есүс Христээс ирдэг бурханлаг чанарын хүчийг хүлээн авахын чухлыг мэдрэхэд туслах.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг санваарын ёслолуудын талаар юу мэддэгээ мөн энэ нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн амьдралд яагаад чухал байдгийг тунгаан бодоход урь.

Сургаал ба Гэрээ 84:33–44

Хичээлийн зорилго: Суралцагчдад санваарын тангараг, гэрээний талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхэд туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Бурхантай гэрээ байгуулж, сахиснаараа хэрхэн адислагдсан тухайгаа бодоход урь. Гэрээгээ сахихыг хичээснээр амьдралдаа Бурханы хүчийг хэрхэн нэмэгдүүлснээ хуваалцах бэлтгэлтэй байхыг хүс.

  • Тараах материал: “Санваарын тангараг, гэрээний талаарх ойлголтоо гүнзгийрүүл” (1-р хэсэг ба 2-р хэсэг)”

Сургаал ба Гэрээ 84:49–102

Хичээлийн зорилго: Суралцагчдад сайн мэдээг дэлхийн бүх хүнтэй Христийн адил хуваалцах хүслийг мэдрэхэд туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг хэн нэгнээс Их Эзэн Есүс Христийг болон Түүний сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авахаас ирдэг адислалуудын талаар асуухад урь. Боломжтой бол тэднийг номлогчдоор хичээл заалгаад баптисм хүртсэн хүнээс асуухад урь.

  • Үзүүлэх зураг: Дэлхийн газрын зураг

Төгс эзэмших сургаалын дадлага 6

Хичээлийн зорилго: Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдэд заасан үнэнийг ойлгож, сүнслэг мэдлэг олж авах бурханлаг зарчмуудыг сурч, хэрэгжүүлэхэд нь суралцагчдад туслах.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг ахимаг настай гэр бүлийн гишүүнээсээ эсвэл Сүмийн удирдагчаас яагаад Сүмд идэвхтэй байж, Есүс Христийн сайн мэдээнд итгэлтэй хэвээр үлдэхийг сонгосон талаар нь асуухад урь.