“95-р хичээл—Сургаал ба Гэрээ 84:33–44: Санваарын тангараг ба гэрээ,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээ 84:33–44,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
Сургаал ба Гэрээ 84:20-д Аврагч “[санваарын] ёслолуудад бурханлиг чанарын хүч илэрхийлэгддэг” хэмээн илчилсэн. Энэхүү санваарын хүч нь баптисмын болон ариун сүмийн гэрээ байгуулж, сахидаг Сүмийн бүх гишүүнд боломжтой. Сургаал ба Гэрээ 84:33–44-т Аврагч Өөрийн санваарын хүчний ашиглалтыг захирдаг тангараг, гэрээг заасан. Энэ хичээл нь суралцагчдад санваарын тангараг болон гэрээний талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхэд тусалж чадна.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Тэнгэрлэг Эцэг гэрээгээ сахигчдыг Өөрийн хүчээр адисалдаг
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны дараах үгийг судалж, Тэнгэрлэг Эцэгийн Өөртэй нь гэрээ байгуулж, сахидаг хүмүүст өгдөг адислалыг олж мэд.
Баптисмын усан санд болон ариун сүмд гэрээ байгуулж, гэрээгээ сахидаг хүн бүр Есүс Христийн хүчнээс илүү их хүртэх боломжтой болдог юм. Энэ гайхалтай үнэнийг тунгаан бодоорой!
Бурхантай байгуулсан гэрээгээ сахисны шагнал бол сорилт, уруу таталт, сэтгэлийн зовлонгоо илүү сайн даван туулахад биднийг хүчирхэгжүүлдэг тэнгэрлэг хүч юм. Энэ хүч бидний замыг хялбарчилдаг. Есүс Христийн дээд хуулиудаар амьдардаг хүмүүс Түүний дээд хүчийг хүртэх боломжтой. (Рассэлл М.Нэлсон, “Ертөнцийг ялж, амралтыг олох нь,” Лиахона, 2022 оны 11-р сар, 96)
Санваарын тангараг ба гэрээ
Сургаал ба Гэрээ 84-т Есүс Христ Иосеф Смитэд “санваарын талаарх илчлэлт”-ийг өгсөн (уг хэсгийн гарчгийг үзнэ үү). Энэ илчлэлтийн нэг хэсэгт Тэр санваарын “тангараг ба гэрээ”-г (39–40-р шүлэг) дүрсэлсэн. (Тангараг бол нандин амлалт юм.)
Судлах тэмдэглэл дээрх хуудасны дээд талд “Санваарын тангараг ба гэрээ” гэж бич. Энэ гарчгийн доор хоёр багана үүсгэ. Нэг баганыг “Тэнгэрлэг Эцэгийн амлалтууд,” нөгөө баганыг “Бидний амлалтууд” гэж гарчигла.
Сургаал ба Гэрээ 84:33–44. Тэнгэрлэг Эцэгийн биднийг амлахад урьсан амлалтуудыг нэг янзаар, гэрээнүүдээ дагадаг хүмүүст Түүний өгдөг адислалуудыг өөрөөр тэмдэглэх талаар бодож үз. Олж мэдсэн зүйлээ судлах тэмдэглэлийнхээ харгалзах баганад бич.
Сонгосон амлалтыг чинь биелүүлж байгааг харуулсан жишээг (судраас эсвэл амьдралаас) хуваалц.