“107-р хичээл—Сургаал ба Гэрээ 93:1–22: Есүс Христийн тухай мэдлэгээ өсгөх,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээ 93:1–22,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
1833 оны 5-р сарын 6-нд бошиглогч Иосеф Смитийн хүлээн авсан илчлэлт Сургаал ба Гэрээ 93-т цэдэглэгдсэн. Үүнд Аврагч Өөрийнх нь хэн болохыг илүү сайн ойлгоход бидэнд туслахын тулд Өөрийнхөө тухай чухал үнэнүүдийг илчилсэн. Энэ хичээл Есүс Христийн зарим зан чанар, үүрэг хариуцлагын талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхэд суралцагчдад тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Хүмүүсийн мэддэг хэн нэгэн
“Миний нүүрийг харж мөн намайг байдгийг мэд”
Аврагч Өөрийнхөө тухай олон чухал үнэнийг Сургаал ба Гэрээ 93-р хэсэгт хуваалцсан. Тэрээр эдгээр үнэнийг илчлэх Өөрийнх нь зорилгуудын нэг нь бидэнд хэнийг шүтэн бишрэхээ мэдэхэд туслах явдал байсан гэж тайлбарлажээ (Сургаал ба Гэрээ 93:19-ийг үзнэ үү).
Сургаал ба Гэрээ 93:1-ийг уншаад, Аврагч энэ илчлэлтийг хэрхэн эхлүүлсэн тухай олж мэд.
-
Энэ шүлэг нь Аврагчийн биднээс хүсдэг зүйлийн талаар юу олж мэдэж, мэдрэхэд тусалсан бэ?
-
Энэ шүлэг дэх үйлдэл бүр нь Аврагчийг илүү сайн мэдэхэд бидэнд хэрхэн тусалж чадах вэ?
Аврагч энэхүү илчлэлт дэх Өөрийн сургаалыг үргэлжлүүлэхдээ Өөрийнхөө тухай олон янз бүрийн зан чанар, шинжийг хуваалцсан. Эдгээр зан чанар, шинжийн тухай суралцах нь Аврагчийн таны амьдралд тус болох зарим арга замыг ойлгоход тусална.
-
Есүс Христийн тухай судалсан үнэнүүдээс аль нь танд хамгийн онцгой санагдаж байна вэ? Яагаад?
-
Таны судалсан дагалдах эшлэлүүд Сургаал ба Гэрээ 93-т заасан үнэний талаарх ойлголтод тань юу нэмсэн бэ?
-
Аврагчийн тухай эдгээр үнэнийг мэдэх нь Түүнтэй харилцах харилцаанд тань хэрхэн нөлөөлж чадах вэ?