Семинар
108-р хичээл—Сургаал ба Гэрээ 93:19–53: Аврагчийн гэрэл, үнэнийг хүлээн авах


“108-р хичээл—Сургаал ба Гэрээ 93:19–53: ‘Аврагчийн гэрэл, үнэнийг хүлээн авах,’” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 93:19–53,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

108-р хичээл: Сургаал ба Гэрээ 93

Сургаал ба Гэрээ 93:19–53

Аврагчийн гэрэл, үнэнийг хүлээн авах

Есүс Христ

Сургаал ба Гэрээ 93-т цэдэглэгдсэн илчлэлтэд Аврагчийн гэрэл, үнэнийг бид хэрхэн илүү ихээр хүлээн авч болохыг дүрсэлсэн. Энэ хичээл Бурханы гэрэл, үнэнийг амьдралдаа илүү их хүлээн авах төлөвлөгөө гаргахад нь суралцагчдад тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Гэрэл ба харанхуй

Далын ахлагч Тимоти Ж.Дайкэс хөвгүүдийнхээ хамт гүн агуй руу олсоор доош бууж байхад тохиолдсон туршлагаа хуваалцав.

11:11

Light Cleaveth unto Light

Elder Dyches teaches that Jesus Christ is the Light of the World and the source of true happiness and peace.

Ахлагч Тимоти Ж.Дайкэс

Гэтэл [агуйд] гэнэт тас харанхуй болов. Ангалын дээр дүүжлэгдсэн биднийг олсноосоо тас зуурсан гараа ч харж чадахааргүй хав харанхуй нөмрөн авч билээ. Яг тэр мөчид “Аав аа, аав аа, та байна уу?” гэсэн дуу гарч,

“Байна аа, хүү минь, би яг энд байна” гэж би хариулав.

Гэнэт гэрэлгүй болдог нь цахилгаан гэрэлгүйгээр энэхүү агуй ямар таг харанхуй болохыг харуулахаар төлөвлөсөн хэрэг байжээ. Төлөвлөгөө ёсоор бид харанхуйг “мэдэрсэн.” (Тимоти Ж.Дайкэс, “Гэрэл гэрэлтэй нэгдэн нийлдэг,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 116)

  • Хүмүүст харанхуйтай холбоотой ямар мэдрэмж төрдөг вэ?

  • Гэрэл хэрхэн мэдрэгддэгийг дүрсэлсэн ямар үг, хэллэг байдаг вэ?

Ахлагч Дайкэс агуйд гэрэл эргэн асахад түүнд болон хөвгүүдэд нь ямар байсныг дүрсэлжээ.

11:11

Light Cleaveth unto Light

Elder Dyches teaches that Jesus Christ is the Light of the World and the source of true happiness and peace.

Ахлагч Тимоти Ж.Дайкэс

Гэрэл эргэн асахад, харанхуй гэрэлд үргэлж ялагддаг шиг, бүр өчүүхэн гэрэлд ч ялагддаг шиг тэр даруй харанхуйлахаа болив. Энэ явдлаас бид урьд өмнө хэзээ ч үзэж байгаагүй харанхуйн талаарх дурсамжийг болон тэрхүү гэрэлд илүү их талархах хэзээ ч мартагдахгүй талархлыг мөн харанхуйд бид хэзээ ч ганцаараа байдаггүй гэсэн баталгааг авч үлдсэн юм.

Агуй руу буусан аялал маань бидний мөнх бус амьдралын аялалтай зарим талаараа төстэй. (“Гэрэл гэрэлтэй нэгдэн нийлдэг,” 116–117)

  • Та энэ түүх болон бидний мөнх бус амьдралын аяллаас адил төстэй ямар зүйлийг олж харсан бэ?

Сургаал ба Гэрээ 93:36-г уншаад, Бурханы алдар сууг дүрсэлсэн үгийг хайж ол.

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёроос ирдэг гэрэл, үнэн мөнх бус амьдралын аялалд тань хэрхэн тус болж болох вэ?

Суралцагчдыг яг одоо амьдралдаа Бурханы гэрэл хийгээд нөлөөллийг хэр их мэдэрч байгаа талаар бодоход урь. Мөн та хэрэв Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр амьдралд нь илүү их нөлөөтэй байсан бол тэдний амьдрал хэр өөр байх байсан талаар бодож үзэхэд тэднийг урь.

Сургаал ба Гэрээ 93-т Аврагч Өөрөөс нь ирдэг гэрэл, үнэнийг мэдэж авах боломжийг нэмэгдүүлэх эсвэл бууруулах боломжтой зан чанаруудын талаар заасан. Судалж байхдаа та Аврагчийн гэрэл, үнэнийг амьдралдаа илүү их хүлээн авахад туслах сургаалыг олж мэдэхэд нь тэднийг урамшуулан дэмж.

Есүс Христ бидэнд Түүний гэрлийг хэрхэн хүлээн авахыг заав

Дараах хүснэгтийг харуулаад, үүнийг судлах тэмдэглэлдээ хуулж авахад суралцагчдыг урь. Суралцагчид уг судлах үйл ажиллагааг хамтрагчтайгаа эсвэл жижиг бүлгээр гүйцэтгэж болно.

Үнэн, гэрлийг нэмэгдүүлэх Сургаал ба Гэрээ 93:19–20, 24–28

Үнэн, гэрлийг бууруулах Сургаал ба Гэрээ 93:37–40

Хүснэгтэд жагсаасан шүлгүүдийг уншаад, бид амьдралдаа хэрхэн Аврагчийн гэрэл, үнэнийг нэмэгдүүлж мөн бууруулдаг талаарх Аврагчийн сургаалыг олж мэд. Олж мэдсэн зүйлсээ багана тус бүрд тэмдэглэ.

  • Аврагчийн гэрэл, үнэнийг эрэлхийлдэг хүмүүст ямар ямар адислал боломжтой вэ?

  • Та олж мэдсэн зүйлээ хүснэгтэн дээрх багана бүрд үнэний мэдэгдэл болгон хэрхэн хураангуйлж болох вэ?

    Суралцагчид дараахтай адил үнэнийг тодорхойлж болох юм. Үүнд: Бид Аврагчийн зарлигуудыг сахих үедээ амьдрал дахь Түүний гэрлийг болон үнэнийг нэмэгдүүлдэг (20, 28-р шүлэг). Дуулгаваргүй байдал нь биднийг амьдрал дахь Аврагчийн гэрэл болон үнэнийг алдахад хүргэдэг (39-р шүлэг).

  • Аврагчийн зарлигуудыг сахих нь үнэнийг ялган таних чадварт тань хэрхэн нөлөөлөх боломжтой гэж та бодож байна вэ?

Өмнөх асуултыг авч ярилцахдаа дараах зургийг үзүүлэх юм уу зурахыг бод. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 93 дахь сургаалуудыг үүнд хэрхэн тусгасан талаар хуваалцахад урь. Шаардлагатай бол, бид Бурханы зарлигуудыг дуулгавартай дагаснаар амьдралдаа Аврагчийн гэрлээр илүү их адислагддаг бөгөөд энэ нь үнэнийг ойлгож, ялган таних чадварыг маань нэмэгдүүлдэг гэдгийг тайлбарла. Бид зарлигуудад дуулгаваргүй байх үедээ Аврагчийн гэрлийг алдаж мөн үнэнийг ойлгож, ялган таних чадвар маань багасдаг.

үнэн
  • Эдгээр шүлэг дэх Аврагчийн сургаалыг ойлгох нь бидний сонголтод хэрхэн нөлөөлж болох вэ?

Амьдралдаа Аврагчийн гэрэл, үнэнийг нэмэгдүүлэх

  • Амьдралдаа Аврагчийн гэрлийг илүү ихээр хүлээн авахад тань тусалсан эсвэл тусалж болох зарим тодорхой зүйл юу вэ?

Ангийнхандаа хариултаа хуваалцахаасаа өмнө суралцагчид өмнөх асуултад хамтрагчтайгаа эсвэл жижиг бүлэг дотроо ярилцаж болно. Мөн та суралцагчдад санаануудаа эргэцүүлэн бодоход нь туслахын тулд ахлагч Дийтр Ф.Угдорфын дараах мэдэгдлийг ашиглаж болох юм.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорф бид Аврагчийн гэрлийг хэрхэн мэдрэх боломжтой жишээнүүдийг хуваалцжээ.

2:3

Тэнгэрлэг гэрэл түгээгчид

Ерөнхийлөгч Угдорф санваар атгагчид бол харанхуйд байгсдад сүнслэг эдгээлт авчирч чадах Бурханы гэрлийг түгээгчид хэмээн заав.

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

Та нар даруухнаар залбирч, зүрх сэтгэлээ Бурханд хандуулах бүрдээ Түүний гэрлийг мэдэрдэг. Та нарыг судруудаас Түүний үг болон хүслийг эрэлхийлэх бүрд уг гэрэл улам хурц болдог. Та нарыг тусламж хэрэгтэй хэн нэгнийг анзаарч, хайраар хүрч туслахаар тав тухаа золиослох бүрд уг гэрэл өсөн нэмэгдэж байдаг. Та нарыг уруу таталтыг эсэргүүцэж, цэвэр ариун байдлыг сонгох бүрд, өршөөл эрэлхийлж мөн үзүүлэх болгонд, түүнчлэн үнэнийг зоригтойгоор гэрчлэх бүрд уг гэрэл харанхуйг үлдэн хөөж, гэрэл ба үнэнийг эрэлхийлэгчдийг татаж байдаг. (Дийтр Ф.Угдорф, “Тэнгэрлэг гэрэл түгээгчид,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 75)

Цөөн суралцагчийг тэдний ярилцсан санаанууд өөрсдийнх нь амьдралыг хэрхэн өөрчилж байсан тухай сайн дураараа хуваалцахад урь. Энэ ярилцлагын нэг хэсэг болгож ChurchofJesusChrist.org дээрээс “Finding Christ during Difficult Times” (4:35) видеог үзүүлж болно. Суралцагчдыг видеонд гарч буй залуу эрэгтэйд Аврагчийн гэрэлгүй байх, нэмэлт гэрэлтэй байхын аль аль нь хэрхэн нөлөөлж буйг анзаарч харахад урьж болно.

4:35

Finding Christ During Difficult Times

A young pole-vaulter contemplates suicide, then turns his life around when he fasts to know if the Church is true and gets baptized.

Аврагчийн сургаалуудыг хэрэгжүүлэх

Судлах тэмдэглэлдээ дараах асуултад хариулах үедээ Аврагчийн гэрэл, үнэнийг амьдралдаа хэрхэн нэмэгдүүлж болох талаар залбирч байгаад эргэцүүлэхэд суралцагчдыг урь.

  • Аврагчийн үнэн, гэрлийг амьдралдаа илүү их урихын тулд юу хийж эхлэх сэдэл танд төрсөн бэ? Танд юуг хийхээ болих сэдэл төрсөн бэ?

  • Эдгээр үйлдлийг эхлүүлэх эсвэл зогсоох үед танд ямар саад бэрхшээл тулгарч болох вэ? Та өөрийн тодорхойлсон саад бэрхшээлд хэрхэн хандах вэ?

Христийн гэрэл, үнэний амьдралд тань авчирсан хүчний тухай мэдрэмжээ хуваалцсанаар хичээлээ дуусга. Өнөөдөр төрсөн сэдлийнхээ дагуу үйлдсэнээр амьдрал дахь Аврагчийн гэрлээ нэмэгдүүлэхээр хичээхэд суралцагчдыг урь.