“110-р хичээл—Сургаал ба Гэрээ 95: ‘Миний өргөөг барь,’” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээ 95,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийн нэг хэсэг болгон Тэрээр гэгээнтнүүдэд Огайогийн Көртландад ариун сүм барихыг зарлигласан. Хэдэн сарын дараа гэгээнтнүүдийг барилгын ажлыг ч эхлүүлээгүй байх үед Аврагч тэднийг хайраар сахилгажуулж, Түүний өргөөг барих зарлигаа дахин хэлжээ. Гэгээнтнүүд Көртландын ариун сүмийг барихаар дуулгавартай хичээнгүйлэн хөдөлмөрлөсөн. Энэ хичээл суралцагчдад Их Эзэний ариун сүмд Түүнийг шүтэн бишрэх хүслээ нэмэгдүүлэхэд тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Ариун сүмийн сүсэг бишрэлийг эн тэргүүнд тавих
Би ариун сүмд орохыг хүссэн. Гэсэн хэдий ч би ороогүй.
Дараах хэмжүүрийг ашиглан, Их Эзэнийг ариун сүмд шүтэн бишрэхийг хэр чухал гэж мэдэрдгээ тунгаан бод.
Их Эзэн хайрладаг хүмүүсээ цээрлүүлдэг
1832 оны 12-р сарын сүүлээр Аврагч хүмүүстээ ариун сүм буюу “Бурханы өргөө” (Сургаал ба Гэрээ 88:119) барихыг зарлиглажээ. 1833 оны 6-р сард Их Эзэнийг Сургаал ба Гэрээ 95-ыг илчлэх үед гэгээнтнүүд газар худалдаж авсан ч барилгын ажлыг хараахан эхлүүлээгүй байлаа.
-
Сургаал ба Гэрээ 95:1–3-ыг уншаад, Их Эзэн хүмүүстээ юу гэж хэлснийг олж мэд.
-
Ариун сүмийн талаар Их Эзэн ямар мэдрэмжтэй байдаг талаар эдгээр шүлэг юу зааж байна вэ?
-
Их Эзэн Өөрийн хүмүүсийг хайрладаг гэдгээ хэрхэн харуулсан бэ?
Их Эзэн ариун сүм барихыг хүмүүстээ зарлиглав
Сургаал ба Гэрээ 95:4, 8–9-ийг уншаад, Их Эзэн Өөрийн ариун сүмийг барих зарлигийг гэгээнтнүүдэд өгсөн шалтгааныг олж мэд.
-
Ариун сүм барих Их Эзэний зарлигийг дуулгавартай дагаснаар гэгээнтнүүд хэрхэн адислагдах байсан бэ?
-
Тэнгэрлэг Эцэг тэдэнд юуг онцгойлон амласан бэ?
-
Бурханы хүчээр хишиг хүртсэн гэдэг нь ямар утгатай гэж та бодож байна вэ?
-
Бурхан ариун сүмээрээ дамжуулан биднийг Өөрийн хүч чадлаар адислахын тулд сонгож болох өөр ямар ямар арга зам байна вэ?
-
Бурханы ариун сүмээр дамжуулан Түүний хүчийг хүлээн авах нь гэр орон, хичээл сургуульд эсвэл амьдралын тань бусад талбарт хэрхэн нөлөөлнө гэж та бодож байна вэ?
“Үүнийг барих хүч та нарт байх болно”
Сургаал ба Гэрээ 95:11–14-ийг уншаад, гэгээнтнүүдийг ариун сүм барь гэсэн Их Эзэний зарлигийг дуулгавартай дагахад урам өгсөн үг, хэллэгийг хайж ол.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ариун сүмд шүтэн бишрэхийн тулд золиослол гаргаасай хэмээн биднийг адисалсан.
Хайрт ах, эгч нар аа, эдгээр ариун сүмийн барилга та нарын амьдралыг өөрчлөхгүй байж болох ч ариун сүмд өнгөрүүлсэн цаг мөч таныг өөрчлөх нь дамжиггүй. Иймээс би та бүхнийг ариун сүмд ороход илүү цаг зав гаргахын тулд хойш тавьж болох зүйлсээ олж тодорхойлоосой хэмээн адисалж байна. (Рассэлл М.Нэлсон, “Хамтдаа үргэлжлүүлцгээе,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 148)
-
Та болон таны таньдаг хүмүүс хэрхэн Их Эзэний ариун сүмд Түүнийг шүтэн бишрэхээр золиослол гаргасныхаа төлөө адислагдаж байсан бэ?
-
Сургаал ба Гэрээ 95 дахь сургаал нь өнөө үед тантай хэрхэн холбоотой гэж та бодож байна вэ?
-
Та Их Эзэний ариун сүмд Түүнийг шүтэн бишрэхийн ач холбогдлын тухай юу сурсан бэ?