Семинар
Сургаал ба Гэрээ 94–97: Тойм


“Сургаал ба Гэрээ 94–97: Тойм,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 94–97,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

Сургаал ба Гэрээ 94–97

Сургаал ба Гэрээ 94–97

Тойм

1832 оны 12-р сарын сүүлээр Их Эзэн гэгээнтнүүдэд Огайогийн Көртландад ариун сүм барих зарлиг буулгажээ. 1833 оны 6-р сар болоход тэд барилгын ажлыг эхлүүлээгүй байв. Их Эзэн Өөрийн хүмүүсийг сахилгажуулж, Өөрийн өргөөг барих зарлигаа батлан хэлсэн. Миссурийн Сүмийн удирдагчдыг Иосеф Смитээс зааварчилгаа хүсэх үед Их Эзэн тэдэнд ариун сүм барихыг мөн зарлиглажээ.

сургалтын материалын шигтгээ зурагЯрилцлагад өдөөдөг асуулт тавь. Багшийг суралцагчидтай, суралцагчдыг бие биетэйгээ харилцах үед хичээл дээр утга учиртай ярилцлага өрнөдөг. Олон суралцагчид хариулах боломж олгох хамаарал бүхий асуултуудыг тавь. Мөн та ангийнхныхаа санал сэтгэгдэлд хариулахад суралцагчдыг урих асуултууд тавьж болно. Аврагч бусдыг идэвхтэй суралцагч болоход хэрхэн урьсан талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл Аврагчийн арга барилаар заах нь гарын авлагын “Аврагч бусдад суралцах үүргээ хүлээхэд нь тусалсан” хэсгийг үзнэ үү. Та энэ долоо хоногийн “Сургаал ба Гэрээ 95” гэсэн гарчигтай хичээлд идэвхтэй оролцоход нь суралцагчдад туслахын тулд асуултууд ашиглах жишээг харж болно.

Заахад бэлтгэ

Дараах мэдээлэл хичээл бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай зүйлсийн талаарх санаануудыг багшид өгнө.

Сургаал ба Гэрээ 95

Хичээлийн зорилго: Их Эзэний ариун сүмд Түүнийг шүтэн бишрэх хүслээ нэмэгдүүлэхэд суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг ариун сүмийн мэдлэгээр нь дамжуулан Их Эзэн тэднийг хэрхэн адисалж байсан талаар тэмдэглэлдээ бичихэд урь. Энэ нь тэднийг туршлагаа ангийнхантайгаа хуваалцахад бэлтгэх болно.

  • Тараах материал: “Көртландын ариун сүмийг барихад гаргасан золиослол”

  • Видео:Temples Are a Beacon” (2:50)

Сургаал ба Гэрээ 97

Хичээлийн зорилго: Зүрх сэтгэлдээ цэвэр ариун болоход суралцагчдад туслах.

Төгс эзэмших сургаалын дадлага 7

Хичээлийн зорилго: Төгс эзэмших сургаалын хэсгүүд, тэдгээрийн заадаг сургаалыг төгс эзэмшиж, сүнслэг мэдлэг олж авах бурханлаг зарчмуудыг суралцах, ашиглах боломжийг суралцагчдад олгох.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг цээжлэхийг хүсэж буй төгс эзэмших сургаалын судрын нэг хэсгийг сонгоход урь. Төгс эзэмших сургаал аппликэйшн эсвэл бусад эх сурвалж ашиглан уг хэсгийг цээжлэх цаг гаргахад тэднийг урамшуул.

  • Ашиглах эд зүйлс: Цээжлэхэд туслах карт хийх жижиг цаас юм уу картууд