“111-р хичээл—Сургаал ба Гэрээ 97: Сион—Зүрх сэтгэлдээ цэвэр ариун,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээ 97,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
Сионы газар нутагт (Миссурийн Жаксон гүнлэг) гэгээнтнүүд ширүүн хавчлагад өртөж байхдаа тэдний төлөө Их Эзэний юу хүсэж буйг мэдэхийг хүсэж байв. Их Эзэн тэдэнд зүрх сэтгэлдээ цэвэр ариун байхын адислалуудын талаар заав. Энэ хичээл суралцагчдад зүрх сэтгэлдээ цэвэр ариун болоход тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
-
Цэвэр, цэнгэг устай байхын зарим ашиг тус юу вэ?
-
Ус бохир үед цэвэрлэх ямар ямар арга байдаг вэ?
-
Цэвэр усыг цэвэр ариун зүрх сэтгэлтэй хэрхэн харьцуулж болох вэ?
Сургаал ба Гэрээ 97-д Их Эзэн Өөрийн хүмүүсийг цэвэр ариун зүрх сэтгэлтэй байгаасай гэж хүсдэгээ илэрхийлсэн. Өнөөдөр судлах явцдаа та өөрийн зүрх сэтгэлийн байдлыг эргэцүүлэн бодоорой. Их Эзэнд зүрх сэтгэлийг тань цэвэршүүлэхийг зөвшөөрснөөр ирэх адислалуудыг ойлгохын тулд сүнслэг өдөөлт эрэлхийл.
Сион бол зүрх сэтгэлийн цэвэр ариун байдал
Тухайн үед Миссурийн Жаксон гүнлэгийг хэлдэг байсан “Сион” дахь ахлагчдын бүлэг тэдний талаарх Их Эзэний хүслийг мэдэхийг хүссэн тул хариулт хайн Иосеф Смитэд захидал бичжээ. Хариуд нь Их Эзэн уг сургуульд, Сүмд болон бүр Сионы газар нутаг дахь ариун сүмийн агуу төлөвлөгөөг танилцуулсан. Гэгээнтнүүдийг Их Эзэнийг хүлээн авч цэвэр ариун байхад нь урамшуулахын тулд Тэрээр тэднийг хоёр модтой буюу тас цавчигдах гэж буй мод, үр жимстэй мод хоёртой зүйрлэсэн (Сургаал ба Гэрээ 97:1–10-ыг үзнэ үү). Их Эзэн Енохын хүмүүсийг Сион (Мосе 7:18-ыг үзнэ үү) гэж нэрлэсэнтэй яг адил Их Эзэн хожмын үе дэх гэгээнтнүүдээ Сион хэмээн нэрлэхийг хүссэн. Тэрээр тэднийг Сион хэмээх газарт амьдрахыг бус Өөртэйгөө адил болоосой гэж тэднээс хүсэж байв.
Сургаал ба Гэрээ 97:21-ийг уншаад, Их Эзэн Сионыг хэрхэн дүрсэлснийг олж мэд.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бид цэвэр ариун байхын тулд юу хийж болох талаар ингэж заасан.
Их Эзэн мөнхийн өсөлт хөгжлийн энэ шатанд биднээс төгс төгөлдөр болохыг шаарддаггүй. Гэхдээ Тэр биднээс урьд урьдынхаасаа илүү цэвэр ариун байхыг шаарддаг. Өдөр тутмын наманчлал нь цэвэр ариун байдалд хүрэх зам бөгөөд цэвэр ариун байдал нь хүч чадлыг авчирдаг. (Рассэлл М.Нэлсон, “Бид илүү сайн үйлдэж, илүү сайн байж чадна,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 78)
Их Эзэний адислалуудыг ариун сүмд авах боломжтой
Сургаал ба Гэрээ 97:10–21-т Их Эзэн зүрх сэтгэлдээ цэвэр ариун байхад туслах зааврыг Өөрийн хүмүүст өгсөн. Сургаал ба Гэрээ 97:10–12-ыг уншаад, Их Эзэний хүмүүстээ өгсөн зааварчилгааг олж мэд.
Сургаал ба Гэрээ 97:13–21-ийг уншаад, Түүний ариун сүмд шүтэн бишрэхтэй холбоотой Их Эзэний дүрсэлсэн адислалуудыг олж мэд.
Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айринг Сургаал ба Гэрээ 97:15–17-г эш татаж, ариун сүмд Бурханыг харах гэдэг нь ямар утгатай тухай заасан.
16:22
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бид ариун сүмд Аврагчийг бидэнд танигдахгүй байхаа больтол “харж” чадна гэдгийг ойлгуулсан. Ерөнхийлөгч Нэлсон энэ талаар “Бид Түүнийг ойлгодог. Бид Түүний ажил мөн алдар сууг ухаарсан. Мөн бид Түүний зүйрлэшгүй амьдралын хязгааргүй нөлөөллийг мэдэрч эхэлдэг“ [Teachings of Russell M. Nelson (2018), 369] гэж хэлжээ.
Хэрэв та эсвэл би ариун сүмд хангалттай цэвэр бус байхдаа орвол, ариун сүмд хүлээн авч болох Аврагчийн талаарх сүнслэг сургаалыг Ариун Сүнсний хүчээр харах боломжгүй байх болно. (Хэнри Б.Айринг, “Би ариун сүм харах дуртай,” Лиахона, 2021 оны 5-р сар, 28)
Зүрх сэтгэлдээ цэвэр ариун болох
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч товхимлоос ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн асуултууд-ыг олох боломжтой. Ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн асуулт бүрийг тунгаан бодох цаг гарга. Таны хариултууд зүрх сэтгэлийг тань хэрхэн илэрхийлдэг талаар эргэцүүлэн бод.
-
Та Их Эзэнд зүрх сэтгэлийг тань цэвэршүүлэх боломж олгохын тулд юу хийх вэ?
-
Таны зүрх сэтгэл цэвэр ариун байх нь яагаад Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт хоёуланд нь чухал гэж та бодож байна вэ?