Семинар
112-р хичээл—Төгс эзэмших сургаалын дадлага 7: Сүнслэг мэдлэг олж авах ба цээжлэх


“112-р хичээл—Төгс эзэмших сургаалын дадлага 7: Сүнслэг мэдлэг олж авах ба цээжлэх,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Төгс эзэмших сургаалын дадлага 7,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

112-р хичээл: Сургаал ба Гэрээ 94–97

Төгс эзэмших сургаалын дадлага 7

Сүнслэг мэдлэг олж авах ба цээжлэх

Хэсэг найзууд алхаж байгаа нь

Төгс эзэмших сургаал Есүс Христэд болон Түүний сайн мэдээн дээр амьдралаа суурилуулахад суралцагчдад тусална. Энэ хичээл төгс эзэмших сургаалын судрын хэсгүүд, тэдгээрийн зааж буй сургаалыг давтах боломжийг суралцагчдад олгоно. Мөн энэ нь сүнслэг мэдлэг олж авахад туслах тэнгэрлэг зарчмуудыг мэдэж авч, амьдралдаа хэрэгжүүлэхэд тэдэнд тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Төгс эзэмших сургаалын давтлага: Цээжил

Төгс эзэмших сургаалын эшлэл, судрын түлхүүр үг хэллэгүүдийг цээжлэхийн ач холбогдлыг ойлгоход нь суралцагчдад туслах богино үйл ажиллагаагаар хичээлийг эхлүүл. Жишээлбэл: Та мөнгө, хоол хүнс, тэмдэглэл гэх мэт хүмүүсийн хадгалдаг бусад зүйлийг үзүүлж болно. Суралцагчдыг хамтрагчтайгаа дараах асуултуудын талаар ярилцахад урь.

  • Хүмүүс яагаад эдгээр зүйлийг хадгалж, цуглуулж болох вэ?

  • Ирээдүйд хэрэглэх зорилгоор цуглуулж, хадгалж болох өөр ямар ямар зүйл байдаг вэ?

  • Энэ нь төгс эзэмших сургаалын эшлэл, судрын түлхүүр үг хэллэгтэй хэрхэн холбогдож болох вэ?

Та суралцагчдыг хамтрагчдаа юу ярилцсанаа хуваалцахад урьж болно. Ангиараа дараахыг гүйцээ.

Сургаал ба Гэрээ 84:85-ыг унш. Хэрэв бид оюундаа Их Эзэний үгийг хадгалах юм уу нөөцлөх юм бол Түүний ямар амлалт өгдгийг олж мэд.

  • “Амьдралын үгс” гэдэг нь ямар утгатай вэ?

  • Таны оюундаа Бурханы үгийг нөөцлөхөөр оролдож байсан өөр ямар ямар арга зам байдаг вэ?

  • Эдгээр хичээл зүтгэл тань Бурханы хайр, хүчийг амьдралдаа мэдрэхэд тань хэрхэн тусалж байсан бэ?

    Суралцагчдыг хэрэгтэй үед санаанд нь төгс эзэмших сургаал юм уу судар орж ирсэн амьдралынхаа цаг мөчийг бодоход урь. Энэ нь тэдний хувьд хэцүү шийдвэртэй нүүр тулсан эсвэл аливаа нэг асуултын хариултыг эрэлхийлсэн үе байж болно. Судар цээжилснээр таны амьдралыг хэрхэн адисалж байсан жишээг хуваалцахыг бодож үз.

  • Яг хэрэгтэй үед тань танд судрыг санахад тусалснаар Их Эзэн таныг хэрхэн адисалж байсан бэ?

    Суралцагчдад төгс эзэмших сургаалын эшлэл, судрын түлхүүр үг хэллэгүүдийг цээжилснээр оюун санаандаа Бурханы үгийг нөөцлөх цагийг гаргаж өг. Дараах нь үүнийг хийж гүйцэтгэх нэг арга зам юм. (Цээжлэх нэмэлт санаануудыг энэ гарын авлагын төгсгөл дэх “Төгс эзэмших сургаалыг давтах үйл ажиллагаа” хэсгийн хавсралтаас олох боломжтой. Таны сонгосон үйл ажиллагаа 10 юм уу 15 минутаас хэтрэх ёсгүй ба ингэснээр суралцагчдад дараа нь уг хичээл дээр сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрэгжүүлэх дадлага хийх цаг гарна.)

    Суралцагчдад зориулан хэд хэдэн жижиг цаас юм уу карт бэлдэж, дараах зааварчилгааг тэдэнд өг.

  • “Нөөцлөх” юм уу цээжлэхэд үнэ цэнтэй гэж мэдэрч буй төгс эзэмших сургаалын гурваас таван хэсгийг сонго.

  • Эдгээр эшлэлийг нөөцлөх нь танд Есүс Христийг болон Түүний сургаалыг дагахад хэрхэн туслах талаар эргэцүүл.

  • Цаасны урд талд эшлэлээ, ард талд нь судрын түлхүүр үг хэллэгийг бичин, сонгосон хэсэг бүрдээ флаш карт хий.

  • Флаш карт бүрийн хоёр талд байгаа мэдээллийг цээжлэх дадлага хий.

Хэсэг хугацааны дараа суралцагчид ангийнхаа хүүхэдтэй флаш картаа сольж, өөр төгс эзэмших сургаалын эшлэлийг цээжлэх дадлага хийж болно. Мөн тэд хийсэн флаш картуудаа ашиглан нэг нэгнээ шалгаж болно.

Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг сурч, хэрэгжүүлэх

Хичээлийн үлдсэн хэсэгт сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг эргэн харж, Мэргэн ухааны үгийн талаарх жишээнд тэдгээрийг ашиглах дадлага хийхэд нь туслах дээр төвлөрнө.

Дараах жишээнүүдийг суралцагчдад хуваарилж өгөх талаар бодож үз. Та суралцагчдыг Мэргэн ухааны үгтэй холбоотой өөрсдөд нь тулгарч болох нөхцөл байдалд илүү хамааралтай болгохын тулд уг жишээг өөрчлөхөд урьж болно.

Сүмийн гишүүн бус цөөн хэдэн найз тань танаас яагаад кофе, цай, согтууруулах ундаа уудаггүй талаар асуусан. Таныг Мэргэн ухааны үгийн талаар мэддэг зүйлээ товчхон хуваалцсаны дараа найзууд тань үүнийг хориг гэж бодож байгаагаа хэлээд, “Яагаад хүмүүс ингэж амьдрахыг хүсдэг юм бэ?” гэж асуулаа.

  • Найзууддаа хариулахад тань сүнслэг мэдлэг олж авах аль зарчим хамгийн их тус болно гэж та бодож байна вэ? Яагаад?

Суралцагчдыг өмнөх асуултад хариулах явцад та тэднийг сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэр сайн ойлгосныг нь үнэлж болно. Дараа нь та дараах үйл ажиллагааг шаардлагатай бол өөрчлөн ашиглаж болно.

Суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваарил. Бүлэг бүрийг сүнслэг мэдлэг олж авах нэг зарчмыг сонгоод, судлахад урь. Суралцагчдыг Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал-ын 4–12-р догол мөр дээрх сонгосон зарчмаа судлахад урь. Тэднийг судлах явцад, бүлэг бүрийг зарчимтайгаа холбоотой нэг юм уу хоёр асуулт бичихэд урь. Асуултууд нь өмнөх жишээн дээрх найзууддаа хариулт өгөхөд тус болох ёстой. Та дараах асуултуудыг жишээ болгож эсвэл суралцагчдад тусламж хэрэгтэй бол авч ашиглаж болно.

Итгэлээр үйлдэх

  • Мэргэн ухааны үгийг (Сургаал ба Гэрээ 89-ийг үзнэ үү) дуулгавартай дагах амлалт тань хэрхэн Есүс Христэд итгэх итгэлийн үйлдэл болох вэ?

  • Мэргэн ухааны үгийг бүрэн ойлгоогүй ч дуулгавартай дагахад тань туслах Есүс Христ, Түүний сайн мэдээний талаар та юу мэдэх вэ?

Утга санаа, асуултуудыг мөнхийн талаас нь шинжлэн судлах

  • Бурханы авралын төлөвлөгөөг ойлгох нь таны Мэргэн ухааны үгийг харах өнцөгт хэрхэн нөлөөлдөг вэ?

  • Мэргэн ухааны үгэнд дуулгаваргүй байснаар ямар богино хугацааны ашиг тусыг хүртэнэ гэж хүмүүс итгэдэг вэ? Мэргэн ухааны үгийг дуулгавартай дагаснаар Аврагчийн амласан урт хугацааны адислалуудтай эдгээр ашиг тусыг хэрхэн харьцуулж болох вэ? (Сургаал ба Гэрээ 89:18–21-ийг үзнэ үү).

Тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудаар дамжуулан илүү гүн гүнзгий ойлголт олж авахыг эрэлхийлэх

  • Найзууддаа хариулахад тань тус болох ямар ямар зүйлийг та Сургаал ба Гэрээ 89-ийг судалж байхдаа олж мэдсэн бэ?

  • Өөр тус болох ямар төгс эзэмших сургаалын хэсгүүд байна вэ?

  • Ариун Сүнс, эцэг эх, Сүмийн удирдагчид зэрэг тэнгэрээс томилогдсон эх сурвалжууд Мэргэн ухааны үгийг дуулгавартай дагах хүсэлд тань хэрхэн нөлөөлж байсан бэ?

Суралцагчдыг дуусах үед тэднийг асуултуудаа өөр бүлэгтэй солилцоход урь. Тэдэнд нэг нэгнийхээ асуултуудад хэрхэн хариулахаа бүлэгтэйгээ ярилцах цагийг гаргаж өг. Дараа нь суралцагчид хариултаа ашиглан, уг жишээнд хэрхэн хариулах талаар дүрд тоглож дадлага хийж болно.

Үйл ажиллагааны дараа бүлгийнхээ гишүүдийн хариултаас эсвэл асуултаас мэдэж авсан ойлголтоо хуваалцахад суралцагчдыг урь. Цаг байвал та суралцагчдыг Мэргэн ухааны үгийн талаар бусдад гэрчилж мөн зааж байсан туршлагаа хуваалцахад урьж болно.