“Сургаал ба Гэрээ 98–101: Тойм,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээ 98–101,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
Сургаал ба Гэрээ 98–101
Сургаал ба Гэрээ 98–101
Тойм
1833 оны 7-р сард Миссури дахь эсэргүүцэгч бүлгүүд гэгээнтнүүдээс Жаксон гүнлэгээс явахыг шаарджээ. Тэд бишоп Эдвард Партриж, Чарлез Аллен хоёрт давирхай түрхэж, өд наахын зэрэгцээ В.В.Фелпсийн хэвлэлийн газрыг сүйтгэв. Бошиглогч Иосеф Смит Сургаал ба Гэрээ 98-ыг хүлээн авах үедээ эдгээр үйл явдлын талаар мэдээгүй байлаа. Энэ илчлэлтээр гэгээнтнүүдийг тайтгаруулж, хавчлагад хариу үзүүлэх зааварчилгааг өгчээ. 1833 оны 12-р сард Сургаал ба Гэрээ 101-ийг хүлээн авах үед гэгээнтнүүдийн ихэнх нь Миссурийн Жаксон гүнлэг дэх гэрээсээ хөөгдсөн байв. Их Эзэн тэднийг гэр орноосоо хөөгдөхийг нь яагаад зөвшөөрснөө хэлж бас Өөрийн нинжин сэтгэлийг сануулж, Сионы эцсийн гэтэлгэлийн талаар ярьсан.
Заахад бэлтгэ
Дараах мэдээлэл хичээл бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай зүйлсийн талаарх санаануудыг багшид өгнө.
Сургаал ба Гэрээ 98
-
Хичээлийн зорилго: Зовлон зүдгүүртэй үед Их Эзэнийг тэвчээртэй хүлээхэд суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Хүнд хэцүү сорилт бэрхшээлтэй үед Бурханд найдаж байсан туршлагаа хуваалцахыг эцэг эх, итгэл даахуйц удирдагчаасаа хүсэхэд суралцагчдыг урь. Энэ нь тэдэнд өөрсдийнх нь амьдралд тохиолдсон сорилт бэрхшээл ямар үнэ цэнтэй байсныг эргэцүүлж, бодол санаагаа ангид хуваалцахаар бэлдэж ирэхэд тусална.
-
Видео: “Христэд найдах” (15:37) цагийн код 9:13-аас 10:06 хүртэл; “Ирээдүйгээ итгэлээр хар” (14:25) цагийн код 8:05-аас 9:14 хүртэл; “God Will Lift Us Up” (4:59); “Mountains to Climb” (05:02)
Сургаал ба Гэрээ 101:1–42
Хичээлийн зорилго: Суралцагчдад Аврагчийн нинжин сэтгэл, нигүүлслийг мэдрэхэд туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг семинарт хамрагдах нь тэдний туршлагад хэрхэн нөлөөлж чадах талаар бодож үзэхэд урь. Тэд хичээлд болон бүлгийн ярилцлагад хэрхэн оролцдогоо эргэцүүлж, хэрхэн илүү их оролцож болохоо тодорхойлж болно.
-
Видео: “Аврагчийн хувиршгүй нинжин сэтгэл” (13:00) цагийн код 9:40-өөс 10:01 хүртэл
-
Зураг: Шаналж буй өсвөр насны хүүхэд
Сургаал ба Гэрээ 101:43–101
Хичээлийн зорилго: Сургаалт зүйрлэлийг судлах мөн сүнслэг утгыг нь олж мэдэх боломжийг суралцагчдад олгох.
-
Суралцагчийн бэлтгэл: Бидний эргэн тойронд байгаа зүйлс Есүс Христийн тухай үнэнийг бидэнд заадаг эсвэл бэлгэддэг болохыг суралцагчдад тайлбарла (Мосе 6:63-ыг үзнэ үү). Тухайлбал: Нар бол нарны аймгийн гол цөм бөгөөд дэлхийд гэрэл болон амьдралыг өгдөг. Үүнтэй адил, Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүддээ зориулсан төлөвлөгөөний төв нь Есүс Христ бөгөөд бидний хүн нэг бүрд гэрэл болон амьдралыг өгдөг. Суралцагчдыг Есүс Христийн тухай ямар нэг юм зааж болох зүйлийг өдөр тутмын амьдралаасаа олж харахад урь. Хичээлийн эхэнд суралцагчдад хуваалцах боломж гарах болно.
-
Видео: “Сион оо, хүч чадлаар хувцаслагтун,” (13:44) цагийн код 0:47-оос 1:20 хүртэл
-
Тараах материал: “Аврагчийн сургаалт зүйрлэлүүдийг хэрхэн судлах тухай”