“113-р хичээл—Сургаал ба Гэрээ 98: Бүх зүйл бидний сайн сайхны төлөө ажиллах болно,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээ 98,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
1833 оны зун миссуричууд, Жаксон гүнлэг дэх гэгээнтнүүдийн хооронд үүссэн хурцадмал байдал танхайрагч бүлэглэлүүдийг орон гэр лүү нь дайрч, бизнесүүдийг нь сүйтгэж, Сүмийн бүх гишүүнийг уг бүс нутгаас явахыг шаардахад хүргэжээ. Сургаал ба Гэрээ 98-д Аврагч зовж шаналж буй гэгээнтнүүдэд тайтгарал, зөвлөгөө өгч, Сүмийн удирдагчдад шударга бус байдлыг хэрхэн зохицуулах талаар заавар өгсөн. Энэ хичээл зовлон зүдгүүртэй үед Их Эзэнийг тэвчээртэй хүлээхэд суралцагчдад тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
-
Хэзээ тэвчээртэй байх хэцүү вэ?
-
Тэвчээртэй байх ёстой ямар нөхцөл байдал танд тохиолдсон бэ?
-
1–10 гэсэн онооноос хамгийн их тэвчээртэйг 10 гэж үзвэл та өөрийгөө хэр тэвчээртэй гэж боддог вэ?
-
Их Эзэн таныг ямар нөхцөл байдалд тэвчээртэй байгаасай хэмээн хүсдэг вэ? Яагаад?
Гэгээнтнүүд Миссурийн Жаксон гүнлэгээс хөөгдсөн нь
Гэгээнтнүүдийг Сионыг байгуулахаар Миссурид ирэх үед Жаксон гүнлэгийн оршин суугчид, гэгээнтнүүдийн дунд зөрчилдөөн үүсэв. Улс төрийн зөрчилдөөн, шашны санал зөрөлдөөн, мэргэн бус шийдвэрүүд (Аврагчийн зарлигласан ёсоор ариун сүмийг барьж чадаагүй гэх мэт) нь асуудлыг улам бүр хүндрүүлжээ. 1833 оны зун эсэргүүцэгч бүлгийнхэн гэгээнтнүүдийг Жаксон гүнлэгээс хүчээр гаргахаар цуглараад байв. Бишоп Эдвард Партриж, Чарлез Аллен хоёрыг зодож, давирхай түрхэн, өд наажээ. В.В.Фелпсийн хэвлэлийн газрыг сүйтгэж, Зарлигуудын номын хуудаснуудыг тарааж хаясан байв. Мэри болон Кэролаин Роллинс гэдэг эгч дүүсийн хамт Виенна Жак илчлэлтийн хуудаснуудыг сүйдэж устгагдахаас өмнө чадах чинээгээрээ олныг зоригтойгоор шүүрэн авчээ. Тэд дээрэмчдээс зугтан, илчлэлтүүдийг аван нуугдав. Дайралтын үеэр олон гэгээнтэнд буу тулган, орон гэрээ орхиж явахыг шаардсан юм (Гэгээнтнүүд: Хожмын үе дэх Есүс Христийн Сүмийн түүхийн 1-р боть, Үнэний жишиг, 1815–1846 [2018] номын х. 172–181-ийг үзнэ үү).
Сургаал ба Гэрээ 98:1–3-ыг уншаад, Аврагч Жаксон гүнлэг дэх гэгээнтнүүдийн залбиралд хэрхэн хариулсныг олж мэд.
-
Энэ зөвлөгөө нь Миссурийн гэгээнтнүүдэд хэрхэн тусалсан байж болох вэ?
-
Энэ нь танд эсвэл хэн нэгэнд хүнд хэцүү зүйлийг даван туулахад хэрхэн тусалж болох вэ?
-
Эдгээр шүлгээс та ямар ямар зарчим тодорхойлж болох вэ?
Их Эзэнийг тэвчээртэй хүлээх
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч M.Рассэлл Баллард Их Эзэнийг хүлээх талаар заасан. Уг мэдэгдлийг унших юм уу ChurchofJesusChrist.org дээрх “Христэд найдах” видеог цагийн код 9:13-аас 10:06 хүртэл үзнэ үү.
15:45
Их Эзэнийг хүлээх гэдэг нь Түүнд үргэлжлүүлэн дуулгавартай байж, сүнслэгээр өсөж хөгжихийг хэлнэ. Их Эзэнийг хүлээх гэдэг нь цаг хугацаагаа зарцуулах гэсэн утгыг агуулаагүй. Та хэзээ ч хүлээлгийн өрөөнд байгаа мэт байх ёсгүй.
Их Эзэнийг хүлээх гэдэг нь үйлдэх гэсэн утгатай. Бусдад үйлчлэхэд Христэд итгэх итгэл найдвар маань өсөн нэмэгддэгийг би амьдралынхаа явцад сурч мэдсэн. Христийн үйлчилж байсны адил үйлчлэх юм бол Түүнд итгэх итгэл найдвар маань аяндаа өсөн нэмэгдэж байдаг.
Их Эзэнийг болон Түүний амлалтыг хүлээх явцдаа олж авч болох хувийн өсөлт хөгжил нь бидний хүн нэг бүрд зориулсан Түүний төлөвлөгөөний үнэлж баршгүй ариун нандин бүрэлдэхүүн хэсэг юм. (М.Рассэлл Баллард, “Христэд найдах нь,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 54)
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Сургаал ба Гэрээ 98:1–3-ыг ашиглан бидний залбирлын хариултын талаар заасан.
2:3
Бид мөнхийн байдлаас нь харж залбирах юм бол, бидний хамгийн чин сэтгэлийн нулимс урсгасан залбирлуудыг сонссон болов уу гэж гайхширах шаардлагагүй. …
Бидэнд баталгаа өгөхөөр Их Эзэн хамгийн хүчирхэг үгсийг сонгожээ! Лац! Гэрээ! Андгайлсан! Тогтоосон! Өөрчлөгдөшгүй гэрээ! Ах, эгч нар аа, Түүнд итгэ! Та нарын чин сэтгэлийн мөн зүрхний залбирлыг Бурхан сонсох бөгөөд та нарын итгэл хүчирхэгжүүлэгдэх болно. (Рассэлл М.Нэлсон, “Ирээдүйгээ итгэлээр хар,” 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 35)
2 Нифай 2:1–2-ыг уншаад, бошиглогч Лихай хүү Иаковтоо түүний зовлонгийн талаар юу гэж заасныг олж мэд.
Сургаал ба Гэрээ 98:11–22-ыг уншаад, Их Эзэнийг тэвчээртэй хүлээхэд танд болон хэн нэгэнд тусалж болох Аврагчийн зөвлөгөөг олж мэд.
-
Та эдгээр шүлгээс Их Эзэнийг тэвчээртэй хүлээхэд хэн нэгэнд туслах юуг олж мэдсэн бэ?
-
Сорилт бэрхшээлийг даван туулж буй нэгэнд та ямар үг, хэллэгийг хуваалцах байсан бэ? Яагаад?
Аврагчийн сургаалыг хэрэгжүүлэх
Өнөөдөр сурсан зүйлсээ ашиглан, залбирч байгаад дараах асуултуудад судлах тэмдэглэлдээ хариулж бич.