“117-р хичээл—Израилын хуаран: ‘Миний тэнгэр элчүүд та нарын өмнө явах болно,’” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Израилын хуаран,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
1834 оны 5-р сард Израилын хуаран Огайогийн Көртландаас явганаар 800 гаруй бээр (1280 километр) аяныг эхлүүлсэн. Хуарангийн гишүүд олон саад бэрхшээл, хүнд хэцүүг замдаа туулсан хэдий ч олон адислалыг мөн хүртсэн. Энэ хичээл суралцагчдыг Бурханыг дагахаар сонгох үед Тэрээр тэдэнтэй хамт байж, тэдэнд туслах болно гэдгийг ойлгоход нь тэдэнд тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд Есүс Христийн дагагч байхад шаардагдах замыг ийн заасан.
14:18
Ах, эгч нар аа, Христийн сургаал тайтгарал өгдөг ч үргэлж ая тухтай байлгадаггүй билээ. Энэ болон ирэх амьдралд цэвэр ариун байдал, аз жаргалд хүрэх зам урт бөгөөд заримдаа бартаатай байдаг. Уг зам дээр явахад цаг хугацаа, шаргуу байдал хэрэгтэй. Мэдээж, үүнийг хийснийхээ эцэст асар том, гайхалтай шагналыг авна. (Жэффри Р.Холланд, “Их Эзэнийг хүлээх,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 129)
-
Энэхүү мэдэгдлийн талаар та бүхэнд ямар мэдрэмж, бодол төрж байна вэ?
-
Өнөө үед Есүс Христийн дагалдагч байхад юу саад болж болох вэ?
-
Аврагчийг дагахад гаргадаг хичээл зүтгэл нь яагаад эцэстээ үнэ цэнтэй байна гэж та бодож байна вэ?
Энэ хичээлээр та Огайогаас Миссури хүрсэн Израилын хуарангийн аяллын талаар судлах болно. Тэдний аялал урт, хүнд хэцүү байсан ба ихээхэн хичээл зүтгэлийг шаардсан. Гэсэн ч хуарангийн гишүүд аян замдаа агуу адислалуудыг мөн хүлээж авчээ. Та судлах явцдаа Есүс Христийн дагалдагч байхад хэцүү санагдах үед танд туслах үнэнүүдийг олж мэд.
Израилын хуаран аянаа эхлэв
1834 оны 5-р сард Израилын хуарангийн гишүүд Миссуриг чиглэсэн 800 гаруй бээрийн (1280 километр) аянаа эхлүүлжээ. Огайогийн Көртландаас болон Мичиганы нутаг дэвсгэрийн Понтиак хотуудаас хуарангийн хоёр бүрэлдэхүүн нэгэн зэрэг хөдлөв. Хоёр бүлэг эцэст нь Миссурид нэгдсэн. Хожим Сионы хуаран гэж нэрлэгдсэн Израилын хуаран нь ойролцоогоор 200 эрэгтэй, 12 эмэгтэй, 10 хүүхдээс бүрдсэн байв. Тэдний зорилго бол шударга бусаар булаалгасан газар нутгаа буцаан авахад нь Миссурийн гэгээнтнүүдэд туслах явдал байсан.
Бидэнтэй хамт байж, бидний амьдралд туслах Бурханы хүслийн тухай заадаг нэг эсвэл хэд хэдэн судрыг олж судлахад хэсэг хугацааг зарцуул. Та өөрөө судруудыг сонгож болно эсвэл дараах жагсаалтаас хэд хэдийг сонгож болно. Үүнд: