“118-р хичээл—Сургаал ба Гэрээ 105: ‘Тэдний итгэлийн сорилтын учир тэд ийн хол авчрагдах ёстой,’” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээ 105,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
Израилын хуаранг Миссурид ирсний дараахан Их Эзэн Сионы гэтэлгэл “багахан хугацаагаар хүлээх ёстой” (Сургаал ба Гэрээ 105:9, 13) гэдгийг илчлэв. Миссурийн гэгээнтнүүдэд газар нутгаа эргүүлэн авахад нь туслахаар 800 гаруй бээр (1280 километр) газрыг явганаар туулж ирээд байтал даруй гэр лүүгээ буц хэмээх Их Эзэний заавар тэдний итгэлийг сорьж байгаа мэт байлаа. Энэ хичээл суралцагчдад итгэл нь соригдох үед Бурханд итгэлтэй хэвээр үлдэх илүү их хүслийг мэдрэхэд тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Бидний итгэлийн сорилтууд
Гонзалэс эгч ухаан орсон цагаасаа л бүрэн цагийн номлогчоор Их Эзэнд үйлчилнэ хэмээн догдолдог байлаа. Номлолынхоо турш тэр хичээнгүйлэн ажилладаг байсан ба Их Эзэнд найддаг байв. Ингэж их хичээж зүтгэж байгаа ч Гонзалэс эгч хамтрагчидтайгаа хамт хичээл заах маш цөөн хүнийг олсноос гадна түүнээс ч цөөн хүн Христэд ирэх урилгыг хүлээн авч, баптисм хүртжээ. Гонзалэс эгчийн номлолд үйлчилсэн найзуудын ихэнх нь өөрөөс нь илүү олон хүнд Аврагчийн сайн мэдээг хүлээн авахад тусалсан мэт санагдаж байлаа.
-
Гонзалэс эгч номлолынхоо талаар ямар сөрөг дүгнэлт хийхээр уруу татагдаж болох вэ?
-
Хэрэв тэр номлолоо мөнхийн талаас нь харвал, түүний дүгнэлт хэр өөр байж болох вэ?
Израилын хуаранд өгөх Их Эзэний заавар
Бараг долоон долоо хоногийн турш зовлон бэрхшээл, гайхамшгийн аль алиныг туулан алхсаны дараа Израилын хуаран Миссурийн Жаксон гүнлэгт дөхөж ирэв. Хуарангийн гишүүд Их Эзэний хүслийг мэдэхийг мөн Сионыг хэрхэн гэтэлгэх талаар олж мэдэхийг хүсэж байв. Олон хүний хувьд Сионыг гэтэлгэх гэдэг нь Миссурийн гэгээнтнүүдийг орон гэрт нь буцааж аваачих гэсэн утгатай байв. 1834 оны 6-р сарын 22-нд тэднийг Жаксон гүнлэгт хүрэхэд нэг өдрийн зайтай байхад бошиглогч Иосеф Смит Сургаал ба Гэрээ 105-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авчээ.
Сургаал ба Гэрээ 105:9-ийг уншаад, Их Эзэн Сионы гэтэлгэлийн талаар юу хэлснийг олж мэд.
Сургаал ба Гэрээ 105:10–14, 17–19-ийг уншаад, тухайн цаг үед Их Эзэн яагаад Сионыг гэтэлгээгүй шалтгааныг олж мэд.
Итгэлийг нь сорьсны дараа адислалууд ирдэг
Итгэлийг тань сорих үед Бурханд итгэлтэй хэвээр үлдэхэд тань туслах судруудыг эсвэл Сүмийн удирдагчдын сургаалыг олох цаг гарга. Жишээ нь: Исаиа 55:8–9, Ром 8:28, Ифер 12:6; Сургаал ба Гэрээ 76:2–3 зэрэг байж болно.
Израилын хуарантай хамт алхсан ерөнхийлөгч Бригам Янг (1801–1877) гэртээ эргэж ирээд ярьсан зүйлсээ хожим нь ийн дурссан байдаг.
Намайг эргэн ирэхэд олон найз минь надаас хүмүүсийн ажлыг тасалдуулж, бүтээсэн зүйл юу ч үгүй Миссури руу очоод буцаж ирэхэд ямар үр ашигтай байсныг асууж байсан. “Хэнд ашигтай байсан бэ?” “Хэрэв Их Эзэн үүнийг хийхийг зарлиг болгосон юм бол Тэр ямар зорилгыг урьдчилан харсан юм бэ?” … гэж тэд асуусан. Би тэдгээр ахад маш өндөр хүүтэй төлбөр авснаа, тийм ээ, бошиглогчтой хамт аялснаар хүлээж авсан миний мэдлэг бялхаж байгаа тухай хэлж билээ. (Brigham Young, “Discourse,” Deseret News, Dec. 3, 1862, 177)
21:29
Их Эзэний төгс мэргэн ухаанаар бол, Сионы хуаранг сорьсон явдал нь Сүмийн олон ирээдүйн удирдагчдыг бэлтгэхэд тусалсан. 1835 оны 2-р сард Аврагч бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Арван хоёр төлөөлөгчийн чуулгыг болон Далын анхны чуулгыг зохион байгуулжээ. Анхны төлөөлөгчдийн ес нь, Далын долоон ерөнхийлөгч бүгдээрээ, Далын анхны чуулгын бусад жаран гурван гишүүн бүгд 1834 онд Израилын хуарантай хамт алхсан байв.