Семинар
Сургаал ба Гэрээ 106–108: Тойм


“Сургаал ба Гэрээ 106–108: Тойм,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 106–108,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

Сургаал ба Гэрээ 106–108

Сургаал ба Гэрээ 106–108

Тойм

Есүс Христ Шинэ Гэрээний цаг үед ийн үйлдсэний адил өнөө үед дэлхий даяарх Өөрийн Сүмийг удирдаж, Өөрийг нь гэрчлэх бошиглогч, төлөөлөгчдийг мөн бусдыг дууддаг. Сургаал ба Гэрээ 107-д Есүс сонгогдсон эдгээр удирдагчийн үүргийг тайлбарлаж, тэдэнд болон бусдад санваарын үүрэг хариуцлагаа биелүүлэхэд нь тустай зүйлсийн талаар нэг бүрчлэн айлдсан.

сургалтын материалын шигтгээ зураг Сургаал, зарчмуудыг тодотгохдоо бошиглогчдын үгсийг ашигла. Амьд бошиглогч, төлөөлөгчид ариун судруудад заасан сургаал, зарчмуудыг номлож, тайлбарлаж, ойлгуулдаг. Бошиглолын үгсийг ашиглах нь суралцагчдад Есүс Христийн сайн мэдээг илүү сайн ойлгож, үүний дагуу амьдрахад тусална. Аврагч хэрхэн ийн үйлдэж байсан талаар илүү ихийг Аврагчийн арга барилаар заах нь гарын авлагын “Аврагч судруудаас заасан” хэсгээс үзнэ үү. Та мөн “Сургаал ба Гэрээ 107:1–20” гэсэн гарчигтай энэ долоо хоногийн хичээлээр үүнийг хэрхэн гүйцэтгэж болох талаарх жишээг харж болно.

Заахад бэлтгэ

Дараах мэдээллээс хичээл тус бүрд урьдчилж бэлтгэх шаардлагатай зүйлстэй холбоотой санаануудыг харж болно.

Сургаал ба Гэрээ 107:1–20

Хичээлийн зорилго: Аврагчийн Сүмд үйлчлэхдээ Аврагчийн хүч чадал, Түүний санваарын эрх мэдлийг ашиглахын ач холбогдлыг ойлгоход нь суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Аврагчийн Сүмд үйлчлэхэд тус болдог Аврагчийн хүч чадлыг мэдэрсэн хором мөчүүдээ эргэцүүлэн бодоход суралцагчдыг урь. Үүнд тэдний чуулгын болон ангийн дуудлага, тохинууллын хуваарилалт багтаж болно.

  • Видео:The Tender Mercies of the Lord” (17:15; цагийн код 6:55-аас 8:53 хүртэл үзнэ үү)

Сургаал ба Гэрээ 107:21–100

Хичээлийн зорилго: Төлөөлөгчид бол Есүс Христийн онцгой гэрч нар мөн гэсэн итгэлээ нэмэгдүүлэхэд нь суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Бошиглогч, төлөөлөгчид бол Есүс Христийн онцгой гэрч байхаар дуудагдсан гэдгийг суралцагчдад хуваалц (Сургаал ба Гэрээ 107:23-ыг үзнэ үү). Тэргүүн зөвлөлийн эсвэл Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүний хамгийн сүүлийн Ерөнхий чуулганы захиасыг эргэн харж, хичээлдээ бэлтгэхэд тэднийг урь. Эдгээрт Есүс Христийн талаар зааж байгаа зүйлийг олж мэдэхийг тэдэнд зааварла.

  • Ашиглах материал: Пирамид болгож өрөх зургаан ширхэг аяга

  • Үзүүлэх контент: Өрөөний эргэн тойронд байрлуулсан Сургаал ба Гэрээ 107 дээрх дуудлагууд, тэдгээр дуудлагыг дурдсан шүлгүүдийг бичсэн хуудаснууд

  • Видео:Neil L. Andersen: Special Witness of Christ” (5:24; цагийн код 4:15-аас 5:24 хүртэл үзнэ үү)

  • Суралцагчдад зориулсан материал: Хамгийн сүүлийн Ерөнхий чуулганы үгс, төлөөлөгчдийн сүүлийн үеийн бусад мэдэгдлийг цахимаар харах боломжгүй суралцагчдад зориулсан хэвлэмэл хуулбарууд

Төгс эзэмших сургаалын дадлага 8

Хичээлийн зорилго: Төгс эзэмших сургаалын хэсгүүдэд өгүүлсэн үнэнүүдийг хэрэгжүүлэх, сүнслэг мэдлэг олж авах тэнгэрлэг зарчмуудыг судлах, хэрэгжүүлэхэд нь суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг сүнслэг мэдлэг олж авах гурван зарчим тус бүрийг шууд санаж байгаагаасаа найздаа эсвэл гэр бүлийн хэн нэгэндээ тайлбарлаж өгөхөд урь. Хэрэв аль нэг зарчмыг санахад хүндрэлтэй байвал суралцагчдыг хичээл эхлэхийн өмнө Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2023)-ыг ашиглахад урь.

  • Ашиглах материал: Суралцагч тус бүрд тарааж өгөх жижиг хэмжээтэй цаас; багшид зориулсан, цаасыг цуглуулж хийх сав

  • Үзүүлэх зураг: Залуу эмэгтэйн зураг