“120-р хичээл—Сургаал ба Гэрээ 107:21–100: Есүс Христийн онцгой гэрч нар,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээ 107:21–100,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
Есүс Христ Шинэ Гэрээний цаг үед ийн үйлдсэнтэй адил өнөөдөр Сүмээ удирдуулж дэлхий даяар Өөрийг нь гэрчлэх бошиглогч, төлөөлөгчдийг болон бусдыг дуудсан. Сургаал ба Гэрээ 107-д Есүс эдгээр сонгогдсон удирдагчийн үүргийг тайлбарлажээ. Энэ хичээл суралцагчдад төлөөлөгчид бол Есүс Христийн онцгой гэрч нар мөн гэсэн илүү их итгэлтэй болоход тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Дараах шүлгүүдийг унш. Аврагчийн Сүмээ удирдуулж, амьдарч байсан үеийнхээ гэгээнтнүүдийг дэмжихээр дууддаг дуудлагуудыг хайж ол.
-
Та юу олж мэдсэн бэ?
-
Есүс Христ, бошиглогч, төлөөлөгчид бол Сүмийн үндэс суурь гэдгийг ойлгох нь яагаад бидэнд чухал вэ? (Ефес 2:20-ийг үзнэ үү).
-
Та Есүс Христийн талаар булангийн чулуутай зүйрлүүлж болох юуг мэддэг вэ?
Эцгийнхээ удирдлаган доор Есүс Христ мөнх бус амьдралд тохинуулж байх үедээ тавьсан суурин дээрээ Өөрийн сэргээгдсэн Сүмийг өнөө үед зохион байгуулсан (Итгэлийн тунхаг 1:6-г үзнэ үү). Их Эзэн зохион байгуулалтын бүтцийг бошиглогч Иосеф Смитэд илчилж эхэлсэн бөгөөд өнөөдөр ч үүнийг илчилсээр байна. 1835 он гэхэд Аврагч гэгээнтнүүдэд үйлчилж, дэлхий дээрх Сүмээ удирдуулахаар Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулга, Дал, бишопуудыг мөн бусад санваарын удирдагчийг дуудсан. Сургаал ба Гэрээ 107-д эдгээр дуудлагад дуудагдсан хүмүүст Аврагчийн өгсөн үүрэг хариуцлагуудын заримыг тоймлон өгүүлдэг.
Их Эзэний сонгосон удирдагчдын үүрэг хариуцлага
Дараах хэсгүүдийг судалж, Есүс Христ Сүм дэх гэгээнтнүүдээ дэмжихийн тулд эдгээр дуудлагад томилсон хүмүүсээ хэрхэн ажиллуулдгийг олж мэд.
Есүс Христийн онцгой гэрч нар
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар төлөөлөгчид “Христийн нэрний тусгай гэрчүүд” (23-р шүлэг) байна гэдэг нь ямар утгатайг тайлбарлажээ.
Өнөө үеийн төлөөлөгчийн үүрэг эрт үеийнхтэй адил юм (Үйлс 1:22; 4:33-ыг үзнэ үү). Бид бүх дэлхийгээр явж, “Есүс Христ буюу цовдлогдсон Түүнийг” (Марк 16:15; 1 Коринт 2:2-ыг үзнэ үү) тунхаглах үүрэгтэй. Төлөөлөгч бол номлогч байдаг бөгөөд Христийн нэрийн тусгай гэрч юм. “Христийн нэр” гэдэг нь Аврагчийн номлол, үхэл, амилалтыг—Түүний эрх мэдэл, сургаал мөн Бурханы Хүүгийн хувьд бидний Гэтэлгэгч, Аврагч байхаар сонгогдсон Түүний ер бусын чадваруудыг бүхэлд нь төлөөлдөг. Христийн нэрийн тусгай гэрч нарын хувьд бид Есүс Христийн амилалт, сайн мэдээ, хэмжээлшгүй хийгээд мөнхийн Цагаатгал нь үнэн бодит, тэнгэрлэг болохыг гэрчилдэг. (David A. Bednar, “Special Witnesses of the Name of Christ,” Religious Educator: Perspectives on the Restored Gospel, vol. 12, no. 2 [2011], 1)
Есүс Христийн талаар тусгай гэрчлэлээ хуваалцсан төлөөлөгчдийн жишээнүүдийг саяхны чуулганы үгсээс эсвэл сүүлийн үеийн бусад мэдэгдлээс хай. Ингэхдээ судлах тэмдэглэлдээ дараах асуултуудын нэгд эсвэл хэд хэдэд нь хариулахыг бод.
-
Эдгээр төлөөлөгчийн тусгай гэрчлэлүүд Есүс Христийн талаарх таны бодолд хэрхэн нөлөөлдөг вэ?
-
Төлөөлөгч таны ч бас үнэн гэж итгэдэг Есүс Христийн талаарх ямар зүйлийг хуваалцсан бэ? Та өөрөө энэ үнэнийг хэрхэн олж мэдсэн бэ?
-
Төлөөлөгчдийн Есүс Христийн тухай тусгай гэрчлэлүүдээс үргэлжлүүлэн суралцахын тулд амьдралынхаа туршид бид юу хийж чадах вэ?