“121-р хичээл—Төгс эзэмших сургаалын дадлага 8: Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрэгжүүлэх,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Төгс эзэмших сургаалын дадлага 8,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
Төгс эзэмших сургаал Есүс Христ, Түүний сайн мэдээн дээр амьдралынхаа суурийг тавихад суралцагчдад тусална. Энэ хичээл суралцагчдад төгс эзэмших сургаалын хэсгүүд дэх үнэнийг хэрэгжүүлэх, сүнслэг мэдлэг олж авах тэнгэрлэг зарчмуудыг сурах, хэрэгжүүлэхэд тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Төгс эзэмших сургаалын давтлага: Хэрэгжүүлэх
Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг сурах, хэрэгжүүлэх
Андрэа ням гарагт Залуу эмэгтэйчүүдийн ангид заахаар бэлтгэж байхдаа Сургаал ба Гэрээ 107-г судалж эхлэв. Тэрээр 8-р шүлэг-ийг уншсаныхаа дараа түр зогсоод, санваар залуу эмэгтэйчүүдэд ямар хамаатай болохыг сонирхож эхэлжээ. Тэр хэрэв Бурхан охидоосоо илүү хөвгүүддээ итгэдэг бол яах вэ гэдэгт санаа зовнин бодож эхлэв. Тэрээр Есүс Христийн Сүм дэх эмэгтэйчүүдэд хэрхэн хандаж буй талаарх санал бодлоо илэрхийлсэн видеог саяхан онлайнаар үзсэнээ санав. Нэг хүн эмэгтэйчүүд санваарын албыг хашдаггүйн улмаас урагшилдаггүй гэсэн утга санаагаар Сүмийг шүүмжилжээ.
-
Андрэагийн асуулт, санаа зовоосон асуудал Есүс Христэд итгэх итгэлээ болон Түүний Сүмд хандах үнэнч байдлаа хүчирхэгжүүлэхэд нь хэрхэн боломж болж чадах вэ?
-
Сатан түүнийг ямар асуулт, санаа зовоосон асуудлаар нь Есүсээс холдуулж, уруу татаж болох вэ?
-
Та түүнд асуулт, санаа зовоосон асуудалдаа итгэлээр хэрхэн хандахыг зөвлөх вэ?
Утга санаа, асуултуудыг мөнхийн талаас нь шинжлэн судал
-
Та 8-р догол мөр-өөс Андрэад тус болно гэж бодсон нэг үнэнийг мөн яагаад тус болохыг судлах тэмдэглэлдээ бич.
-
Өрөөн дотуур тойрон алхаад, таны бичсэнтэй адил үнэнийг сонгосон өөр нэг суралцагчийг олохыг хичээ. Энэ үнэн Андрэад хэрхэн тусалж чадах талаар тухайн суралцагчтай ярилц.
-
Тухайн суралцагчийн тантай хуваалцсан бодууштай чухал санааг судлах тэмдэглэлдээ нэмж бич.
-
Өрөөн дотуур дахин явж, таны бичсэнээс өөр үнэнийг сонгосон өөр нэг суралцагчийг ол. Судлах тэмдэглэлдээ тэмдэглэсэн санааг тухайн суралцагчтай хуваалц.
-
Анрдэа эмэгтэйчүүд яагаад санваарын алба хашдаггүй вэ гэсэн асуултад тодорхой хариулт олж чадахгүй байна гэж бодъё. Та Андрэаг санаж яваасай гэж хүсдэг Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө, Түүнийг охидынхоо талаар юу гэж боддог талаар юу мэдэх вэ?
-
Сургаал ба Гэрээн (эсвэл бусад судар) дэх төгс эзэмших сургаалын аль хэсгүүд Андрэад Бурханы төлөвлөгөө, түүний талаарх мэдрэмжийг сануулахад тусалж чадах вэ?
Тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудаар дамжуулан илүү гүн гүнзгий ойлголттой болохыг эрэлхийл
-
Андрэагийн мэдээлэл олохдоо ашигладаг эх сурвалжууд чухал, учир нь …
-
Би Андрэад … руу орж хариулт олохыг, … руу орж хариулт хайхгүй байхыг зөвлөх байсан.
-
Тэнгэрлэг Эцэг таныг асуулт, санаа зовоосон асуудлаа хэрхэн шийдвэрлээсэй гэж хүсдэг гэж та бодож байна вэ?
-
Асуулт, санаа зовоосон асуудал гарах үед сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг дагахаар сонгох нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцаанд тань хэрхэн нөлөөлөх вэ?