“Сургаал ба Гэрээ 109–110: Тойм,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээ 109–110,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
Сургаал ба Гэрээ 109–110
Сургаал ба Гэрээ 109–110
Тойм
Гурав орчим жилийн хөдөлмөр, золиослолын дараа Көртландын ариун сүм баригдаж дуусав. Их Эзэн бошиглогч Иосеф Смитэд онцгойлон адислах залбирлыг илчилжээ (Сургаал ба Гэрээ 109-ийг үзнэ үү). Ариун сүмийг онцгойлон адисалсны дараа Аврагч өргөөндөө “хүмүүстээ … өөрийгөө үзүүлэх болно” гэсэн амлалтаа биелүүлсэн (Сургаал ба Гэрээ 110:7-г үзнэ үү). Мөн гурван тэнгэр элч үзэгдэж, санваарын гол түлхүүрүүдийг сэргээв.
Заахад бэлтгэ
Дараах мэдээллээс хичээл тус бүрд урьдчилж бэлтгэх шаардлагатай зүйлстэй холбоотой санаануудыг харж болно.
Сургаал ба Гэрээ 109
Хичээлийн зорилго: Ариун сүмд орж Их Эзэний амласан адислалуудыг хүлээн авах илүү их хүсэлтэй болоход нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг ариун сүмийн талаар ямар бодолтой байдгаа тунгаан бодоход урь. Сургаал ба Гэрээ 109:10–13-ыг уншиж, өөрсдөд нь утга учиртай санагдсан, ариун сүмд орсноор ирэх адислалуудыг олж мэдэхийг суралцагчдаас хүсэж болно.
-
Үзүүлэх зураг: Өөр өөр ариун сүмүүд ба Көртландын ариун сүм
-
Бэлтгэх мэдээлэл: Үйл ажиллагаагаа явуулж буй ариун сүмийн тоо, хамгийн сүүлийн Ерөнхий чуулганаар хэдийг нь зарласан, танай ангитай хамгийн ойр байгаа ариун сүм зэрэг ариун сүмийн тухай зарим баримтыг олж мэдэхийг хүсэж болно. Ариун сүмийн тоон мэдээлэлтэй танилцахыг хүсвэл ChurchofJesusChristTemples.org/statistics/ цахим хуудсанд зочилж болно.
-
Видео: “The Blessings of the Temple” (3:37) эсвэл “Strength beyond My Own” (3:47)
-
Суралцагчдад зориулсан материал: Дуулал ном эсвэл “Бурханы Сүнс” (Дуулал, ду. 2) дууны хуулбар
Сургаал ба Гэрээ 110, 1-р хэсэг
Хичээлийн зорилго: Бидний зохистой байдал биднийг Их Эзэний ариун сүмд Түүнд ойртон очиход хэрхэн бэлтгэдэг талаар ойлгоход нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдаас ариун сүмд орохуйц зохистой байх гэдэг нь юу гэсэн үг болох, яагаад энэ нь үнэ цэнтэй болохыг тунгаан бодоход урь. Түүнчлэн та тэднийг гэр бүлийн гишүүнийхээ эсвэл Сүмийн удирдагчийн санал бодлыг асуухад урьж болно. Суралцагчдыг ангид хуваалцах ойлголт, асуултаа бэлдэж ирэхэд урь.
-
Үзүүлэх зураг: Аврагчийн зураг
-
Видео: “Jesus Christ Appears in the Ancient Americas” (16:43; цагийн код 11:52-оос 14:05 хүртэл)
-
Үзүүлэх агуулга: Ариун сүм рүү хөтлөх замтай ариун сүмийн зураг
-
Суралцагчдад зориулсан материал: Ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн асуултуудын хуулбар эсвэл цахимаар харах боломжтой байх
Сургаал ба Гэрээ 110, 2-р хэсэг
Хичээлийн зорилго: Бошиглогч Иосеф Смитээр сэргээгдсэн санваарын түлхүүрүүд тэдний амьдралыг хэрхэн адисалж болохыг ойлгоход суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг номлолын ажил, Есүс Христийн сайн мэдээ, ариун сүм ба гэр бүлийн түүх гэсэн сэдвүүдийн аль нэгийг сонгон авч, энэ нь тэдний амьдралд хэрхэн адислал болсон тухай тунгаан бодоход урь.
-
Үзүүлэх зураг: Көртландын ариун сүмд Аврагч үзэгдэж буй нь
-
Тараах материал: “Көртландын ариун сүмд сэргээгдсэн санваарын түлхүүрүүд (1-р хэсэг болон 2-р хэсэг)”