“122-р хичээл—Сургаал ба Гэрээ 109: Их Эзэний Ариун сүм: Алдар суу, хүч чадлын өргөө,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээ 109,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
122-р хичээл: Сургаал ба Гэрээ 109–110
Их Эзэний ариун сүм: Алдар суу, хүч чадлын өргөө
Гэгээнтнүүд энэ эрин үед баригдсан анхны ариун сүм болох Көртландын ариун сүмийг барихаар бараг гурван жил хөдөлмөрлөжээ. Сургаал ба Гэрээ 109 бол Их Эзэний бошиглогч Иосеф Смитэд илчилсэн онцгойлон адислах залбирал юм. Энэхүү залбирал бидний өнөөдөр хүлээн авч болох адислалуудыг агуулдаг. Энэ хичээл суралцагчдад ариун сүмд орж, Их Эзэний амласан адислалуудыг хүлээн авах илүү их хүсэлтэй болоход тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Ариун сүмийн тухай мэдрэмж
-
Яагаад зарим хүн ариун сүмд очихдоо баяртай байдаг вэ? Яагаад зарим нь баяр хөөр мэдэрдэггүй вэ?
-
Ариун сүм бол Бурханы өргөө.
-
Ариун сүмд очиход бэлтгэх, очих нь миний хувьд чухал юм.
-
Их Эзэний өргөөнд орохуйц зохистой байхыг хичээсний минь төлөө Их Эзэнд надад өгөх утга учиртай адислалууд байгаа гэдэгт би итгэдэг.
Ариун сүмд ороход бэлтгэх, орохтой холбоотой асуулт, санаа зовоосон зүйлийнхээ талаар эргэцүүлэн бодоорой. Өнөөдөр судалж байхдаа та Тэнгэрлэг Эцэгт хандан Түүний ариун сүмд очихыг илүү их хүсдэг болоход туслахыг гуйн залбирч болно.
1833 оны 6-р сараас 1836 оны 3 сар хүртэл Сүмийн гишүүд энэ эрин үеийн анхны ариун сүмийг барихад туслахын тулд цаг хугацаа, мөнгө, эд хөрөнгөө золиосолжээ. Эрэгтэйчүүд барилгын ажил дээр сайн дураараа хөдөлмөрлөж, эмэгтэйчүүд ажилчдад зориулан хувцас оёж, хоноглох байр гаргаж өгдөг байв. Зарим хожмын үеийн гэгээнтэн ариун сүмийг барихад зориулж эд хөрөнгөнийхөө ихэнхийг хандивласан. Ариун сүмийг барьж босгох зардал ойролцоогоор 60 000 америк доллар байсан нь тэр цаг үед, ялангуяа гэгээнтнүүдийн ядуу хоосон байдлыг харгалзан үзвэл энэ нь маш их хэмжээний мөнгө байсан юм.
Көртландын ариун сүмийг 1836 оны 3-р сарын 27-нд онцгойлон адисалжээ. Онцгойлон адислах ёслол, арга хэмжээнд оролцсон хожмын үеийн олон гэгээнтэн агуу сүнслэг илэрхийллүүдийг мэдэрсэн. Эдгээрт хүчтэй шуурах салхи мэт чимээг сонсох, өөр өөр хэлээр ярих, үзэгдлүүдийг үзэх, тэнгэр элч нарын айлчлалыг гэрчлэх зэрэг нь багтсан.
Сургаал ба Гэрээ 109 бол Их Эзэний бошиглогч Иосеф Смитэд илчилсэн онцгойлон адислах залбирал юм. Энэхүү залбирлыг онцгойлон адислах ёслолын үеэр чанга уншжээ. Энэ загвар өнөөдөр ч үргэлжилсээр байгаа бөгөөд ариун сүмийн онцгойлон адислах цуглаан бүрийн үеэр сүнслэгээр өдөөгдсөн онцгойлон адислах залбирлыг уншдаг.
Сургаал ба Гэрээ 109:1–4-ийг уншаад, энэхүү сүнслэгээр өдөөгдсөн онцгойлон адислах залбирал хэрхэн эхэлснийг олж мэд.
Ариун сүмийн зорилго ба адислал
Сургаал ба Гэрээ 109:5, 11–16, 20–24-ийг уншаад, Өөрийн ариун сүмийг барих Их Эзэний зарим зорилго, ийн үйлдсэний төлөө амласан адислалуудыг олж мэд.
Ариун сүм дотор оюун санааг минь зөвхөн өөдрөг бодлууд л дүүргэдэг. Бусдад туслахын тулд юу хийж чадах талаар бодох нь гайхалтай мэдрэмж юм. [Клоэ Д.] …
… Ариун сүмд тогтмол очих нь Сүнсийг илүү олон удаа мэдрэхэд надад тусалсан. Энэ нь миний найзуудыг бие биедээ улам ойртуулсан нь гарцаагүй. Мөн манай ангийн олон хүүхэд ариун сүмийн аяллын талаар асуудаг. …
… Найз минь … анхны хязгаартай ашиглах зөвшөөрлийн бичгийг авч чадсан нь түүний амьдралд эерэг нөлөө үзүүлснийг харахад үнэхээр сайхан байсан. [Анналийз K.] …
… [Ариун сүм рүү] ормогц надад сургууль дээр болон бусад газарт тулгарч байсан бүх зовлон бэрхшээл арилсан мэт санагдсан. Би ариун сүмд амар амгалан мэдэрсэн. Би аз жаргал мэдэрсэн. Ариун сүмд байх нь сүм дээр хийх ёстой зүйлдээ болон бусад үүрэг хариуцлагад анхаарлаа төвлөрүүлэхэд тусалсан. Тохиолдсон бүх зовлон зүдгүүрээс ангижирч, холдох боломжтой байсан маань үнэхээр гайхалтай байсан. [Коул Э.] (“Youth Voices: Attending the Temple,” New Era, Apr. 2013, 5–7)
Их Эзэний ариун сүмд орох нь
2:3
2:3
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн гэрчилжээ.
[Ариун сүм] бол Их Эзэний өргөө юм. Энд Түүний хүчээр дүүрэн байдаг. Их Эзэний бидний төлөө хийж буй бүхнээс хараагаа салгахгүй байцгаая. … Ариун сүмд илүү их цагийг өнгөрүүлэх нь юу юунаас илүүтэй амьдралыг тань адислах болно гэдгийг би амлаж байна. (Рассэлл М.Нэлсон, “Ариун сүмд анхаарлаа төвлөрүүл,” Ерөнхий чуулган, 2022 оны 11-р сар, 121)
-
Та хэн нэгэнд асуудлаа шийдвэрлэхэд нь тусалсан эсвэл ариун сүмийн талаарх мэдрэмжээ өөрчлөхөд нь сүнслэгээр нөлөөлсөн юуг сурч, мэдэрсэн бэ?
-
Их Эзэн, Түүний ариун сүмийн талаарх таны бодол өнөөдөр хэрхэн өөрчлөгдсөн бэ?