“124-р хичээл—Сургаал ба Гэрээ 110, 2-р хэсэг: Санваарын түлхүүрүүдийн сэргээлт,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээ 110, 2-р хэсэг,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
1836 оны 4-р сарын 3-нд Көртландын ариун сүмд Есүс Христийг үзэгдсэний дараа Иосеф Смит, Оливер Каудери хоёрт “тэнгэр дахин нээгдэв” (Сургаал ба Гэрээ 110:11). Эртний гурван бошиглогч ирж, шаардлагатай санваарын түлхүүрүүдийг тэдэнд даатгажээ. Энэ хичээл бошиглогч Иосеф Смитэд сэргээгдсэн санваарын түлхүүрүүд амьдралыг нь хэрхэн адисалж болохыг ойлгоход суралцагчдад тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Амьдрал хэр өөр байх байсан бэ?
Хэрэв байхгүй бол таны амьдрал ямар байх байсан бол?
Санваарын түлхүүрүүдийг сэргээв
“Санваарын түлхүүр бол Бурханы хүүхдүүдийн төлөө санваарыг хэрхэн ашиглахыг удирдан чиглүүлэх эрх мэдэл юм. Сүмийн бүх санваарын эрх мэдлийг хэрхэн ашиглахыг санваарын түлхүүрүүдийг атгадаг хүмүүс удирдан чиглүүлнэ” гэснийг сана (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 3.4.1-ийг ChurchofJesusChrist.org-оос үз мөн Сургаал ба Гэрээ 65:2-ыг үзнэ үү).
“Их Эзэний агуу хийгээд аймшигт өдөр ирэхийн өмнө”
Есүс Христийн Хоёр дахь ирэлттэй холбоотой үг, хэллэгийг олж мэдэх зорилгоор Сургаал ба Гэрээ 110:14–16-г нягталж үзээрэй.
-
Та юу олж мэдсэн бэ?
-
Мосе, Елиас, Елиа нарын сэргээсэн санваарын түлхүүрүүдээр дамжуулан Аврагч биднийг Хоёр дахь ирэлтдээ хэрхэн бэлтгэж байна вэ?
-
Эдгээр санваарын түлхүүрийг сэргээхгүйгээр, Их Эзэнийг ирэх үед дэлхий яагаад “зүхлээр арчигдах” болно (Сургаал ба Гэрээ 110:15) гэж та бодож байна вэ?
Нэг найз тань Көртландын ариун сүмд сэргээгдсэн санваарын түлхүүрүүдийн талаар олж мэдсэн гэдгээ танд хэлсэн гэж төсөөлөөд үз. Найз тань “энэ надад ямар хамаатайг би сайн мэдэхгүй байна” гэв. Өнөөдөр сурсан зүйлээ ашиглан, ямар түлхүүр сэргээгдсэнийг, тэдгээр нь найзыг тань хэрхэн адисалсан хийгээд адисалж болохыг тайлбарла.