“Сургаал ба Гэрээ 111–114: Тойм,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээ 111–114,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
Сургаал ба Гэрээ 111–114
Сургаал ба Гэрээ 111–114
Тойм
1836 онд Сүм нэлээд их өрөнд орсон байв. Бошиглогч Иосеф Смит болон Сүмийн бусад удирдагч Сүмийн өрийг төлөх мөнгө олох найдлага тавин Массачусеттсын Салем руу аялжээ. Салемд байхдаа Иосеф Сургаал ба Гэрээ 111-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авсан. 1837 онд Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч Томас Б.Марш дуудлагынхаа талаар заавар авахаар Иосеф Смитэд ханджээ.
Заахад бэлтгэ
Дараах мэдээллээс хичээл тус бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай зүйлсийн талаарх санаануудыг харж болно.
Сургаал ба Гэрээ 111
Хичээлийн зорилго: Суралцагчдад Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү их итгэдэг болоход нь туслах.
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг өөрсдөд нь тулгараад буй бэрхшээл, сорилтуудын талаар мөн тэдгээрийг даван туулж чадна, бүх зүйл бүтнэ гэдэгтээ хэр итгэлтэй байгаа талаараа бодоход урь.
Сургаал ба Гэрээ 112
Хичээлийн зорилго: Тэнгэрлэг Эцэгээс даруухнаар удирдамж эрэлхийлэхэд нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Хичээлийн үеэр Тэнгэрлэг Эцэгээс авах хэрэгтэй байгаа удирдамжийн талаар бодоход суралцагчдыг урина. Та суралцагчдыг амьдралынхаа талаар мөн Түүнээс авах хэрэгтэй байж болох удирдамжийн талаар бодоход урьдчилж урьж болно.
-
Видео: “How I #HearHim: Elder Neil L. Andersen” (2:51)
Суралцахуйгаа үнэлэх нь 8
Хичээлийн зорилго: Сургаал ба Гэрээг судлах явц дахь суралцагчдын туршлага сүнслэгээр өсөж хөгжихөд нь хэрхэн тусалсныг эргэн санаж, үнэлэхэд тэдэнд туслах.
-
Хэрэглэх эд зүйлс: Замын тэмдэглэгээнд ашиглаж болохуйц өөр өөр хэмжээтэй хэдэн ширхэг чулуу
-
Зураг: Одоо байгаа Тэргүүн зөвлөл болон Арван хоёр төлөөлөгчийн чуулга