“127-р хичээл—Суралцахуйгаа үнэлэх нь 8: Сургаал ба Гэрээ 95–115,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Суралцахуйгаа үнэлэх нь 8,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
Сүнслэг суралцахуйгаа эргэн харж, үнэлэх нь бидэнд Аврагчид ойртоход тусална. Энэ хичээл Сургаал ба Гэрээг судлах явцад суралцагчдын олж авсан туршлага сүнслэгээр өсөхөд нь хэрхэн тусалсныг эргэн санаж, үнэлэхэд тэдэнд тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Сүнслэг ахиц дэвшлээ үнэл
-
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр биднийг оршихуй руу нь буцах гэрээний замд чиглүүлэхийн тулд өөр ямар ямар замын тэмдэглэгээг зааж өгсөн бэ?
-
Замын тэмдэглэгээ нь хэрхэн Аврагчийг бэлгэдэж чадах вэ?
Та Сургаал ба Гэрээг судалж байсан туршлагаа эргэцүүлэн бодох үедээ Тэнгэрлэг Эцэг, Аврагч Есүс Христ хоёр өөд чиглэхэд гарч буй ахиц дэвшлийг тань танихад туслах Сүнсийг залбирч урь.
-
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү ойртоход тань тусалсан ямар сүнслэг үнэнийг та сурч, хэрэгжүүлсэн бэ?
-
Эдгээр үнэн танд гэрээний зам дагуух зүг чиг, аюулгүй замыг хэрхэн зааж өгсөн бэ?
-
Сургаал ба Гэрээнээс судрын ямар хэсгүүд таны хувьд утга учиртай байсан бэ? Яагаад?
Аврагчийн санваар, санваарын түлхүүрүүд Түүний Сүмийг хэрхэн адисалдгийг тайлбарла
Бэки, Майкл хоёр бол Сүмд саяхан нэгдсэн ах дүүс. Тэдний гэр бүлийнхнээс тэр хоёр л Сүмийн гишүүд юм. Тэд Мормоны Ном, бошиглогч Иосеф Смит, Есүс Христийн сэргээгдсэн Сүм зэргийн талаар хүчтэй гэрчлэлтэй ч илүү их сурах зүйл байгааг мэддэг. Нэгэн ням гарагт тэр хоёр Аврагчийн санваар, санваарын түлхүүрүүд Сүмийн гишүүн нэг бүрийг хэрхэн адисалдаг талаар хэн нэгэн хүний сүмд ярьж байхыг сонсжээ. Үнэндээ тэд энэ юу гэсэн үг болохыг мэдэхгүй байв.
-
Та нар Сүмийн гишүүний хувьд Аврагчийн санваарын хүч, санваарын түлхүүрүүд биднийг хэрхэн адисалдгийг Бэки, Майкл хоёрт илүү сайн ойлгуулахын тулд Сургаал ба Гэрээнээс саяхан сурсан зүйлээсээ юуг нь ашиглах байсан бэ?
Төлөөлөгчид бол Есүс Христийн тусгай гэрчүүд мөн гэдэгт илүү их итгэ
-
Та хамгийн сүүлд бошиглогч, төлөөлөгчид бол үнэхээр Христийн тусгай гэрчүүд мөн гэсэн гэрчлэлд тань нөлөөлсөн юуг хийсэн бэ?
-
Танд утга учиртай санагдсан Тэргүүн зөвлөлийн эсвэл Арван хоёр төлөөлөгчийн чуулгын хамгийн сүүлд өгсөн захиасыг сонго. Уг захиас Есүс Христийн талаарх мэдрэмжид тань хэрхэн нөлөөлсөн тухай эргэцүүлэн бод.
-
Тэргүүн зөвлөлийн эсвэл Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүнээс ирсэн олон нийтийн мэдээллийн хэрэгслийн урилгад хариу өг. Уг урилгыг сошиал медиа хуудсан дээрээ хуваалц.
-
Аврагч Есүс Христтэй улам ойртоход тань тусалсан сүүлийн үеийн захиаст талархаж байгаагаа илэрхийлсэн нийтлэл оруул эсвэл Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүнд шууд хандан талархсан зурвас илгээ.
Ариун сүмд Их Эзэнийг шүтэн бишрэхэд бэлтгэ
Дараах асуултуудын аль нэгд эсвэл хэд хэдэд нь судлах тэмдэглэлдээ хариулахад тань удирдан чиглүүлэхэд туслах хувийн илчлэлтийг эрэлхийл.
-
Та ариун сүмд Их Эзэнийг шүтэн бишрэх явдлыг амьдралдаа эн тэргүүнд тавьдгаа харуулахын тулд ямар золиослол гаргасан эсвэл гаргахад бэлэн байгаа вэ?
-
Та Их Эзэний өргөөнд орохоор бэлтгэх үүднээс ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн асуултуудад өгсөн хариултаа эргэцүүлэн бодож байхдаа амьдралдаа ямар адислал олж харсан бэ?
-
Та ариун сүмд Их Эзэнийг шүтэн бишрэхэд зохистой байхын тулд юу хийсэн бэ?
Хичээл зүтгэл гаргасны улмаас хэрхэн адислагдсанаа бод. Та Түүний ариун сүмд шүтэн бишрэхэд сайтар бэлтгэлтэй байхын тулд юуг үргэлжлүүлэн хийх вэ эсвэл хийж эхлэх вэ?