“126-р хичээл—Сургаал ба Гэрээ 112: ‘Чиний Бурхан Их Эзэн чамайг гараас чинь хөтлөх болно,’” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээ 112,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
Есүс Христийн даруу байдал нь Түүнд мөнх бус амьдралынхаа туршид Эцэгийнхээ хүслийг ойлгож, биелүүлэхэд тусалсан (Иохан 5:30-ийг үзнэ үү). Сургаал ба Гэрээ 112-т Аврагч Томас Б.Маршид даруу байх нь бидэнд Тэнгэрлэг Эцэгээсээ удирдамж хүлээн авахад тусалдаг гэдгийг заасан. Энэ хичээлийн зорилго нь суралцагчдад Тэнгэрлэг Эцэгээс даруухнаар удирдамж эрэлхийлэхэд туслах явдал юм.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Тэнгэрлэг удирдамж эрэлхийлэх
-
Таны амьдралд Тэнгэрлэг Эцэгээс ямар удирдамж хэрэгтэй вэ?
-
Тэнгэрлэг Эцэгээс удирдамж хүлээн авахад танд юу тусалдаг вэ?
-
Тэнгэрлэг Эцэгээс удирдамж хүлээн авахад зарим үед юу саад болдог вэ?
Тэнгэрлэг удирдамж хүлээн авах тухай Аврагчийн нэг сургаалыг ярилцаж байхдаа, Түүгээр удирдуулах чадвараа хэрхэн сайжруулах талаар Сүнс танд юу зааж байгааг анзаар.
Даруу байдал нь тэнгэрлэг удирдамж руу хөтөлдөг
1837 онд ерөнхийлөгч Томас Б.Марш Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгчөөр үйлчилж байсан. Урвалтын болон бусдаас бурууг хайх сүнс Көртландын гэгээнтнүүдийн дунд, үүний дотор Арван хоёр төлөөлөгчийн чуулгын зарим гишүүний дунд тархсан байлаа. 1837 оны 1-р сард Сүмийн удирдагчид Көртландын Аюулгүй байдлын нийгэмлэг нэртэй банк байгуулжээ. Тэр үед газар авсан санхүүгийн хямрал зэрэг янз бүрийн сорилттой тулгарсан банк эцэстээ дампуурч, бошиглогч Иосеф Смитийн эсрэг эсэргүүцлийг улам хурцатгав. Эдгээр маргаанд санаа зовсон Томас Б.Марш Миссури дахь гэрээсээ Көртланд руу явж, Арван хоёртой уулзаж, Иосефт дэмжлэг үзүүлэхээр шийджээ. Гэвч ерөнхийлөгч Марш ирээд, Иосефыг Арван хоёрын хоёр гишүүнийг Англи руу номлолд явуулсныг олж мэдэв. Чуулгын ерөнхийлөгчийн хувьд ерөнхийлөгч Марш Иосефыг өөртэй нь эхлээд зөвлөлдөөгүйд сэтгэл дундуур байв. Гэсэн хэдий ч Томас Б.Марш Их Эзэнээс удирдамж эрэлхийлэхээр Иосеф Смит дээр очжээ.
Сургаал ба Гэрээ 112:2–3, 10, 12–15, 20–22, 28, 33–34-ийг уншаад, Их Эзэнээс удирдамж хүлээн авахад нь тусалсан ямар зөвлөгөөг Томас Б.Марш Түүнээс хүлээн авсныг олж мэд.
-
Та ач холбогдолтой ямар үг, хэллэг олж харсан бэ?
-
Бид эдгээр шүлгээс ямар зарчим тодорхойлж болох вэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Үлиссэс Соарэс ийн заасан.
11:21
Ах, эгч нар аа, зөвхөн даруу хүмүүс л залбиралд нь өгсөн Их Эзэний хариултыг таньж ойлгох боломжтой байдаг гэдэгт би итгэдэг. Даруу хүмүүс үг хүлээн авдаг. Тэд өөрсдөө Бурханаас хэр зэрэг хамааралтайгаа мэддэг бөгөөд Түүний тааллыг дагах хүсэлтэй байдаг. Даруу хүмүүс хүлцэнгүй байдаг бөгөөд бусдыг мөн адил хүлцэнгүй байхад нь туслах чадвартай. Бурхан эдгээр хүмүүсийг гараас нь хөтлөх болно гэж тэдэнд амласан юм. Бид амьдралдаа Их Эзэний гараас хөтлөөд алхаж байгаа цагт буруу зам болон уйтгар гунигаас хол байх болно гэдэгт би үнэхээр итгэдэг. (Үлиссэс Соарэс, “Хүлцэнгүй даруу мөн зүрх сэтгэлдээ номхон байгтун,” 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 10)
Залбирахдаа даруу байх арга замууд
Залбирахдаа даруу байдлаа илчлэн харуулах арга замуудыг дурдъя. Үүнд:
Та судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулахдаа Ариун Сүнсний өдөөлтүүдийг сонсоорой.
-
Та Тэнгэрлэг Эцэгээс ямар удирдамж, заавар эрэлхийлж байна вэ?
-
Та Түүний удирдамжийг даруухнаар эрэлхийлэхийн тулд юу хийж чадах вэ?