Семинар
Сургаал ба Гэрээ 115–120: Тойм


“Сургаал ба Гэрээ 115–120: Тойм,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 115–120,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

Сургаал ба Гэрээ 115–120

Сургаал ба Гэрээ 115–120

Тойм

Сүмийн дайснуудын мөрдлөг хавчлага гаарсны улмаас 1838 оны 1-р сард бошиглогч Иосеф Смит гэр бүлийнхээ хамт Огайо мужийн Көртландаас Миссури мужийн Фар Вест рүү нүүжээ. Дараагийн саруудад бошиглогч Сүмийн нэр, аравны нэгийн хууль зэрэг чухал үнэнүүдийг тунхагласан Их Эзэний илчлэлтүүдийг хүлээн авсан. Тэр жилийн сүүлээр Миссуригийн гэгээнтнүүд Миссури мужийн амбан захирагч тэднийг тус мужаас хөөн гаргах тушаал гаргасан зэрэг хатуу мөрдлөг хавчлагатай тулгарчээ.

сургалтын материалын шигтгээ зурагШинэ зүйлийг нээн илрүүлэхэд хүргэдэг асуулт тавих. Холбогдох болон нээлттэй асуултуудыг тавьснаар сургаал, зарчмуудыг олж илрүүлэх, хуваалцах ач холбогдолтой, үр дүнтэй боломжийг суралцагчдад олгодог. Аврагч үүнийг хэрхэн гүйцэтгэсэн талаар илүү ихийг Аврагчийн арга барилаар заах нь гарын авлагын “Аврагч Ариун Сүнсээр заалгах боломжийг хүмүүст олгосон” хэсгээс үзнэ үү. Та мөн үүнийг хэрхэн гүйцэтгэх жишээг энэ долоо хоногийн “Сургаал ба Гэрээ 115” гарчигтай хичээлээс үзэж болно.

Заахад бэлтгэ

Дараах мэдээлэл хичээл бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай зүйлсийн талаарх санаануудыг танд өгнө.

Сургаал ба Гэрээ 115

Хичээлийн зорилго: Аврагчийн Сүмийн зөв нэрийг ашиглахын ач холбогдлыг мэдрэхэд нь суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Аврагчийн Сүмийн нэр: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм хэмээх Аврагчийн Сүмийн нэрийн талаар эргэцүүлэн бодоход суралцагчдыг урь. Энэ нэр Сүмийн тухай ойлгоход хүмүүст хэрхэн тусалж болох талаар тунгаан бодохыг тэднээс хүс.

  • Суралцагчдад зориулсан материал: Цахимаар орж үзэх боломжгүй суралцагчдад зориулсан “Сүмийн зөв нэр” (2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 84–87) чуулганы үгийн хуулбарууд.

  • Видео:Сүмийн нэр дээр харилцан тохиролцоо гэж байхгүй” (13:36; цагийн код 10:45-аас 12:10 хүртэл үзнэ үү)

Сургаал ба Гэрээ 119–120

Хичээлийн зорилго: Аврагчийн аравны нэгийн хуулийн дагуу амьдрах улам их хүсэлтэй болоход нь суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Аравны нэгээ төлсөн суралцагчдыг төлж байсан туршлагаа эргэцүүлэн бодож, энэ хуулийн дагуу амьдрах талаар ямар бодолтой байдгаа бодож үзэхэд урь. Орлого хараахан олохгүй байгаа хүүхдүүдийг эцэг эхээсээ юм уу итгэл даах насанд хүрсэн хүнээс аравны нэг төлснөөр хүлээн авсан адислалаа хуваалцахыг хүсэхэд урь.

  • Тараах материал:Сүмийн нэр дээр харилцан тохиролцоо гэж байхгүй

  • Видео:Сайн мэдээний хэл” (12:27; цагийн код 5:27-оос 7:40 хүртэл үзнэ үү)

Миссуригээс хөөгдсөн нь

Хичээлийн зорилго: Хүнд хэцүү нөхцөл байдалтай тулгарсан үедээ Бурханд хандах илүү их хүсэлтэй болоход нь суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Хүнд хэцүү нөхцөл байдалтай тулгарсан үедээ Бурханд хандаж эсвэл Бурханд найдаж байсан туршлагаасаа хуваалцахыг хайртай хүнээсээ хүсэхэд суралцагчдыг урь.

  • Үзүүлэх контент: Гэгээнтнүүдийг Миссуригээс хөөгдөхөд хүргэсэн үйл явдлуудын хураангуй

  • Видео:1838: The Year the Saints Were Driven Out of Missouri” (5:15)

  • Тараах материал:Хооны тээрэм дэх Аманда Смитийн түүх