“129-р хичээл—Сургаал ба Гэрээ 119–120: Их Эзэний аравны нэгийн хууль,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээ 119–120,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
1838 оны зун гэгээнтнүүд умард Миссурид өр төлбөрийг төлж барагдуулах, Сүмийг барьж байгуулахаар ажиллаж байхдаа санхүүгийн хүндрэлтэй тулгарчээ. Бошиглогч Иосеф Смит Их Эзэний зөвлөгөөг эрэлхийлж, Сургаал ба Гэрээ 119-д бичигдсэн илчлэлтийг хүлээн авав. Аврагч гэгээнтнүүдэд өгсөн зөвлөгөөндөө Өөрийн аравны нэгийн хуультай холбоотой үнэнүүдийг илчилсэн билээ. Энэ хичээл суралцагчдад Аврагчийн аравны нэгийн хуулийн дагуу амьдрах илүү их хүсэлтэй болоход тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Танай бүсийн номлогчид таны нэг найзад хичээл зааж байгаа бөгөөд таныг үүнд оролцохыг урьсан гэж төсөөл. Тэр өдрийн хичээл дээр номлогчид найзад тань аравны нэгийн хуулийн талаар танилцуулав. Хичээлийн дараа найз тань аравны нэгийг төлөх талаар санааг нь зовоосон зүйлс байгааг танд хэллээ.
Аврагч аравны нэгийн хуулиа гэгээнтнүүдэд илчилсэн
1838 оны 7-р сар гэхэд Сүм санхүүгийн асар их дарамтад орсон байв. Хэдий тийм ч гэсэн Сүмийн гишүүд умард Миссури руу шилжин байрлаж, Алс баруун хязгаарт ариун сүм барих зааварчилгаа авчээ (Сургаал ба Гэрээ 115:8–12-ыг үзнэ үү). Бошиглогч Иосеф Смит Их Эзэний зарлигуудад хэрхэн дуулгавартай байх талаар бодож үзэхээр Сүмийн бусад удирдагчтай уулзжээ. Тэднийг залбирч гуйсны хариуд Аврагч аравны нэгийн хуулийн талаар зөвлөгөө өгсөн.
Сургаал ба Гэрээ 119:1–4-ийг уншаад, Аврагчийн заасан зүйлийг олж мэд.
-
Та аравны нэгийн хуулийг судалснаар Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юу мэдэж авсан бэ?
-
Аравны нэгээ төлөх талаар эргэлзэж байгаа хэн нэгэнд та ямар зөвлөгөө өгөх вэ?
-
Их Эзэн таныг эсвэл бусдыг Өөрийн аравны нэгийн хуулийг дагаж мөрдсөний төлөө ямар арга замаар адислахыг та харсан бэ?