“Сургаал ба Гэрээ 102–105: Тойм,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээ 102–105,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
Сургаал ба Гэрээ 102–105
Сургаал ба Гэрээ 102–105
Тойм
1834 оны 2-р сарын 24-нд бошиглогч Иосеф Смит Миссурид зовж шаналсан гэгээнтнүүдэд туслах сайн дурынхныг зохион байгуулахыг зарлигласан илчлэлтийг Их Эзэнээс хүлээн авчээ. 200 гаруй сайн дурынхныг Израилын хуаран (хожим нь Сионы хуаран) гэж нэрлэдэг байсан ба тэд Миссурийн гэгээнтнүүдэд газар нутгаа эргүүлэн авахад нь туслахаар 1300 гаруй километр газар алхсан. Уг хуаранг Миссурид ирсний дараа Их Эзэн Сионыг гэтэлгэх цаг хараахан ирээгүй гэдгийг Иосефт илчилснээр хуаран таржээ. Иосеф Огайогийн Көртландад буцаж ирснээсээ хойш зургаан сар гаруй хугацааны дараа Арван хоёр төлөөлөгчийн чуулгыг болон Далын чуулгыг зохион байгуулав. Арван хоёрын найм нь, Далын гишүүд бүгдээрээ Израилын хуарантай хамт алхсан хүмүүс байв.
Заахад бэлтгэ
Дараах мэдээлэл хичээл бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай зүйлсийн талаарх санаануудыг багшид өгнө.
Сургаал ба Гэрээ 103
Хичээлийн зорилго: Их Эзэний суралцагчдад өгсөн зарлигуудыг дуулгавартай дагахад тэдэнд туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Их Эзэний хүнд хэцүү зарлигийг сахихдаа итгэлтэй байх шаардлагатай байсан үеэ болон уг туршлагаас юу сурсан тухайгаа хуваалцахыг эцэг эхээсээ эсвэл итгэл даах насанд хүрсэн хүнээс хүсэхэд урь.
-
Зураг: Хүний зураасан зураг, бартаа саад, мөн мөнх амьдрал гэсэн үгс.
-
Үзүүлэх агуулга: Суралцах үйл ажиллагааны сонголтууд ба хичээлийн төгсгөл дэх хэрэгжүүлэх зөвлөмжүүд
Израилын хуаран
Хичээлийн зорилго: Бурханыг дагахаар сонгох үед Тэрээр тэдэнтэй хамт байж, тэдэнд туслах болно гэдгийг ойлгоход суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Есүс Христийг дагахад юу саад болдог, Түүнийг дагах нь яагаад хичээл зүтгэл шаардахуйц үнэ цэнтэй байдаг талаар бодоход урь.
-
Видео: “Их Эзэнийг хүлээх” (14:09; цагийн код 9:25-аас 9:56 хүртэл үзнэ үү); “Zion’s Camp” (18:44; цагийн код 2:13-аас 3:02; 3:02-оос 5:00; 5:01-ээс 8:02; мөн 8:03-аас 13:06 хүртэл үзнэ үү)
-
Газрын зураг: “1834 оны Сионы хуарангийн маршрут”
-
Тараах материал: “Израилын хуарангийн туршлагууд”
Сургаал ба Гэрээ 105
Хичээлийн зорилго: Итгэл нь соригдох үед ч Бурханд итгэлтэй хэвээр үлдэх агуу хүсэлтэй болоход нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг хичээлд оролцоход нь туслахын тулд ангид ирэхээсээ өмнө чин сэтгэлээсээ залбирахад тэднийг урь. Тэд Бурханы хайрыг мэдэрч, тодорхой нэг сорилтод тусламж хүлээн авч, Их Эзэнд болон Түүний гэрээнүүдэд үнэнч үлдэхүйц хүчтэй байх адислалуудын төлөө залбирч болно.
-
Видео:“Zion’s Camp” (18:44; цагийн код 16:44-өөс 18:44 хүртэл үзнэ үү.)