Семинар
131-р хичээл—Сургаал ба Гэрээ 121–123: “Сүнсэнд чинь амар амгалан байг”


“131-р хичээл—Сургаал ба Гэрээ 121–123: ‘Сүнсэнд чинь амар амгалан байг,’” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 121–123,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

131-р хичээл: Сургаал ба Гэрээ 121–123

Сургаал ба Гэрээ 121–123

“Сүнсэнд чинь амар амгалан байг”

Либерти шорон болон ойр орчмын бүс нутаг

Бошиглогч Иосеф Смит болон Сүмийн бусад удирдагч хууртагдан, хилс хэргээр баривчлагдсаныхаа дараа Миссуригийн Либерти дэх нэгэн жижиг шоронд хоригдов. 1838–1839 оны өвөл Миссури дахь гэгээнтнүүд аймшигт нөхцөл байдалд орж, маш их зовлон шаналал амсжээ. Энэ зовлон шаналлын ид үед Их Эзэн тэнгэрээс ирсэн нигүүлсэнгүй зөвлөгөө, мэдлэгээр тэднийг тайвшруулсан. Энэ хичээл сорилт бэрхшээлийг даван туулахад Бурхан бидэнд хэрхэн тусалдгийг ойлгоход суралцагчдад тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

“Ай Бурхан минь, Та хаана байна вэ?”

Хичээл эхлэхээс өмнө суралцагчдыг ирэхэд тэдэнд дараах асуултуудыг харуулах талаар бодож үзээрэй. Хичээл эхэлмэгц хэн нэгнийг дараахтай адилаар асуухад хүргэж болох бодит нөхцөл байдлыг хуваалцахад суралцагчдыг урь.

Суралцагчдыг хуваалцаж дууссаны дараа өөрсдөд нь болон хайртай нэгэнд нь одоо тулгарч буй сорилт бэрхшээлийг эргэцүүлэн бодоход урь. Сорилт бэрхшээлийнхээ талаар, тэр дундаа самбар дээр илэрхийлсэнтэй адил асуултууд тэдэнд байсан эсэх талаар ямар нэг бодол, мэдрэмжээ бичиж тэмдэглэхэд суралцагчдыг урамшуулан дэмж.

Үргэлжлүүлэн судлахад нь суралцагчдыг сорилтын үед хувийн амар амгалан, тайтгарлыг өгч чадах тэнгэрлэг зарчмуудыг олж тогтооход туслуулахаар Ариун Сүнсийг урихад урамшуулан дэмж.

Түүхэн нөхцөл байдал

Либерти шоронгийн гаднах, доторх байдал

Либерти шоронгийн зургуудыг үзүүлэх нь Иосеф Смитийн болон бусад хоригдлын туулж өнгөрүүлсэн зүйлийг ойлгоход суралцагчдад тусална.

Эсвэл та суралцагчдыг гурав гурваар нь бүлэг болгон зохион байгуулж, бүлгийн суралцагч бүрд дараах тоймуудын аль нэгийг өгч болно. Тоймоо ээлжлэн уншиж, хэрэв тэд үүнтэй төстэй нөхцөл байдалд орсон бол юу бодож, мэдэрч болох талаараа хуваалцахад тэднийг урь.

NaN:NaN

Тойм 1: 1838 оны 10-р сарын 31-нд Сүмийн гишүүн, Миссури мужийн цэргийн хурандаа байсан Жорж Хинкл бошиглогч Иосеф Смитээс урважээ. Хинкл Иосефт Миссуригийн Фар Вест дэх гэгээнтнүүдийг бүсэлсэн Миссури мужийн цэргүүд түүнтэй уулзаж, тайван замаар шийдвэрлэх нөхцөлийн талаар ярилцахыг хүсэж байна гэж хэлэв. Түр эвлэрэх тугийн доор уулзалтад хүрэлцэн ирэхэд Иосефыг Сүмийн бусад удирдагчтай хамт дайны хоригдлууд хэмээн хүчээр баривчилжээ.

Тойм 2: Дараагийн сарын турш Иосефыг болон түүний хамтрагчдыг хилс хэрэгт буруутгагдан шүүх хурлыг хүлээж байх үед тэдэнтэй зүй бусаар хандаж, шоронгоос шорон руу шилжүүлж байв. 1838 оны 12-р сарын 1-нд уг эрчүүд Миссуригийн Либерти хотын жижиг шоронд хоригджээ. Дараагийн дөрвөн сарын турш Иосеф Смит, түүний ах Хайрум, Александр Макрэй, Лайман Вайт, Калэб Болдвин нар өвлийн тэсгэм хүйтнээр Либерти шоронгийн хонгилын гянданд хоригдсон. Сидней Ригдон бас тэдэнтэй хамт хэсэг хугацаанд байсан боловч 1839 оны 1-р сарын сүүлчээр шүүгч түүнийг суллахыг зөвшөөрөв.

Тойм 3: Гяндангийн өрөөний хэмжээ нь хааш хаашаагаа ойролцоогоор 14 тохой (4.3 метр), тааз нь 6-6.5 тохой (1.8-2 метрийн хооронд) өндөр байв. Байгалийн гэрэл болон цэвэр агаар зөвхөн таазны ойролцоох хоёр жижиг, тортой цонхноос л орж ирдэг байлаа. Эдгээр цонхны гаднаас хүмүүс ихэвчлэн хоригдлуудыг шоолж, доромжилдог байв. Эрчүүдийг багахан бохир сүрэл дэвссэн шалан дээр унтуулж байсан нь хүйтнээс дөнгөж хамгаалах төдий байсан. Уг гяндан нь хүний ялгадсанд зориулсан ганц хувинтай, өгсөн өчүүхэн хоол нь маш заваан байсан тул эрчүүд цөхрөнгөө барж өлсөхийн эрхэнд л иддэг байв. Үе үе хоолонд нь хор хийдэг байсан аж. Хоригдлууд өвлийн хүйтэнд Миссуригээс хөөгдөн гарч зовлон шаналал амсаж буй гэгээнтнүүдийн талаар сонсоод, найз нөхөд, гэр бүлээ маш ихээр санаж, гүнээ гашуудан, харуусаж байлаа.

Та Сургаал ба Гэрээ 121–123 нь бошиглогч Иосефоос гэгээнтнүүдэд бичсэн захидлын түүвэр хэсгүүдийг агуулдаг гэдгийг онцолж болно. Тэрээр Либерти шоронд хэдэн сар зовсныхоо дараа шоронд хоригдсоныхоо төгсгөл хэсэгт үүнийг бичжээ. Уг захидалд Иосефын залбиралдаа хэлсэн зарим хүсэлт болон Аврагчийн хайрын зөвлөгөө орсон.

Либерти шоронгоос авсан сургамж

Сургаал ба Гэрээ 121:1–6-г уншиж, Иосеф Смитийн Их Эзэнд тавьсан асуулт, гуйлтуудыг олж мэд.

сургалтын материалын шигтгээ зураг Судруудыг амьдралтайгаа холбоход нь суралцагчдад тусал. Дараах асуултууд нь сурч байгаа зүйлээ өөрсдийн амьдралтай холбоход суралцагчдад туслах жишээ юм.

  • Иосеф Смитийн ямар асуулт эсвэл гуйлт танд хамаатай байж болох вэ?

  • Иосеф Смитийн үгс түүний Бурханд итгэх итгэл, бишрэл хүндэтгэлийг хэрхэн харуулсан бэ?

Судлах тэмдэглэлийнхээ хоосон хуудсанд “Либерти шоронгоос сурсан сургамж” гэсэн гарчиг бичихэд суралцагчдыг урих талаар бодож үзээрэй. Тэднийг Иосефын залбиралд өгсөн Бурханы хариултыг судалж байхдаа олж мэдсэн үнэнүүдийг жагсааж бичихэд урамшуулан дэмж.

Сургаал ба Гэрээ 121:7–9, 26,33; 123:17-г уншиж, хэн нэгэнд хүнд хэцүү сорилтын үед нь тусалж чадах Бурханы зөвлөгөөг олж мэд.

Үнэний жагсаалтаа эмхэтгэж дууссаны дараа үнэхээр таалагдсан хоёр үнэнийг сонгож, тэдгээрийг тусдаа цаасан дээр бичихийг ангийн гишүүдэд санал болго. Цаасаа хажууд суугаа хэн нэгэнтэй солилцохыг суралцагчдаас хүс. Хүлээн авсан цаасан дээрээ дуртай үг, хэллэгээ дугуйлж, яагаад таалагдсан тухайгаа товч тайлбар бичихэд суралцагчдыг урь. Энэ үйл явцыг өөр суралцагчид дээр олон удаа давтаж болно. Өөр өөрсдийн цаасыг буцааж авахдаа, бусдаас сурсан ойлголтоо судлах тэмдэглэлдээ нэмэхэд суралцагчдыг урамшуулан дэмж.

Жагсаалт дээрх үнэнийг самбар дээр бичихэд цөөн суралцагчийг урь. Дараах нь тэдний хуваалцаж болох зарчмуудын жишээ юм. Үүнд: Бурханы мөнхийн төлөвлөгөөнд зөвт хүмүүсийн сорилт нь түрхэн зуурын хугацаанд л байх болно; хэрэв бид сорилтоо сайн тэсвэрлэх аваас Бурхан биднийг өндөрт өргөмжлөх болно; Бурхан бидэнд сорилтын үед ч амар амгаланг өгч чадна. Дараахтай адилаар хэлэлцүүлгийн зарим асуултыг тавих талаар бодож үзээрэй.

  • Хэрэв та Либерти шоронд байсан бол аль зарчим таныг хамгийн их тайтгаруулах байсан бэ? Яагаад?

  • Сорилтын үед Бурхан таныг ямар арга замаар амар амгалан, тайтгарлаар адисалсан бэ?

  • Сорилтыг тэсвэрлэх, сорилтыг сайн тэсвэрлэх хоёрын хооронд ямар ялгаа байна гэж та нар бодож байна вэ?

  • Есүс Христ сорилт, бэрхшээлээ хэрхэн тэсвэрлэн гарснаас бид юу сурч болох вэ?

Хүнд хэцүү сорилтыг даван туулахад Их Эзэн тэдэнд хэрхэн тусалж болохыг илүү сайн ойлгоход нь суралцагчдад туслахын тулд Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах мэдэгдлийг хуваалцах талаар бодож үзээрэй.

NaN:NaN

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд ийн заасан.

Ахлагч Жэффри Р.Холланд

1838–1839 оны өвөл болсон эдгээр сургамжтай үйл явдал нь хэрэв бид хүнд хэцүү үедээ Тэнгэр дэх Эцэгтэйгээ холбоотой хэвээр үлдвэл туршлага бүр нь гэтэлгэлийн туршлага болж болно гэдгийг бидэнд заадаг. Эдгээр хүнд хэцүү сургамж нь хүмүүний туулж буй хүнд хүчир зүйл бол Бурханы өгч буй боломж гэдгийг бидэнд заадаг бөгөөд хэрэв бид даруу, итгэлтэй байж, Бурханд итгэж, асуудлууддаа Түүнийг буруутгахгүй аваас Тэрээр бидний амьдралын шударга бус, хүнлэг бус, хор хөнөөлт шоронгуудыг … тайтгарал, илчлэлт, бурханлаг нөхөрлөл хийгээд амар амгаланг авчрах нөхцөл байдал болгон хувиргаж чадна. (Jeffrey R. Holland, “Lessons from Liberty Jail,” Ensign, Sept. 2009, 28)

  • Та ахлагч Холландын мэдэгдэл дэх үнэнийг өөрийнхөө амьдралд эсвэл өөрийнхөө таньдаг хэн нэгний амьдралд хэрхэн харсан бэ?

Дүгнэхийн тулд судлах тэмдэглэлдээ дараахыг хийж гүйцэтгэхэд суралцагчдыг урь. Бичсэн зүйлээ сайн дураараа хуваалцах хүн байгаа эсэхийг та асууж болно.

Хичээлийн эхэнд эргэцүүлэн бодсон сорилт бэрхшээлүүдийнхээ талаар бод. “Либерти шоронгоос сурсан сургамж”-ийн жагсаалтаасаа танд болон бусдад одоогийн сорилтод нь тус болох дор хаяж нэг үнэнийг сонго. Энэ үнэний дагуу итгэлээр үйлдсэний төлөө Их Эзэн таныг хэрхэн адисалж, хүч чадлыг тань нэмэгдүүлж болохыг товч тайлбарла.