“Сургаал ба Гэрээ 121–123: Тойм” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээ 121–123,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
Сургаал ба Гэрээ 121–123
Сургаал ба Гэрээ 121–123
Тойм
Хууртагдаж, хилс хэргээр баривчлагдсаныхаа дараа бошиглогч Иосеф Смит болон Сүмийн бусад удирдагч Миссури мужийн Либертид шоронд хоригдож байлаа. 1838–1839 оны өвөл Миссури дахь гэгээнтнүүд асар их зовлон зүдгүүр амсжээ. Энэ зовлон зүдгүүрийн дунд Их Эзэн тэднийг нигүүлсэнгүй зөвлөгөөгөөр тайвшруулж, зөвт байдлын зарчмаар дамжуулан тэнгэрийн хүчнүүдийг хэрхэн хүртэхийг заасан.
Заахад бэлтгэ
Дараах мэдээлэл хичээл бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай зүйлсийн талаарх санаануудыг багшид өгнө.
Сургаал ба Гэрээ 121–123
Хичээлийн зорилго: Бурхан бидэнд сорилт бэрхшээлийг даван туулахад хэрхэн тусалж болохыг ойлгоход суралцагчдад туслах.
-
Суралцагчдын бэлтгэл: Хүнд хэцүү сорилтыг итгэлтэйгээр даван туулсан хайртай хүнээсээ уг туршлагаараа дамжуулан Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юу олж мэдсэнийг нь асуухад суралцагчдыг урь.
-
Харуулах зураг: Либерти шоронгийн зургууд
-
Материал: Түүхийн хураангуйн хуулбар, суралцагч бүрд зориулсан хоосон цаас
Сургаал ба Гэрээ 121:34–46
Хичээлийн зорилго: Христтэй илүү адил болж, амьдралдаа тэнгэрийн хүчнүүдийг бүрэн дүүрэн олж авахад нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Цахилгаан эсвэл эрчим хүч шаарддаг төхөөрөмжүүдийнхээ талаар бодоход суралцагчдыг урь. Тэднийг төхөөрөмж сонгож, үүний үр нөлөө хүчин чадлаас нь хэрхэн хамаардаг талаар тунгаан бодож, эрчим хүчний талаар сурсан сайн мэдээний хичээлийг хэн нэгэнтэй хуваалцахад урамшуулан дэмж.
-
Харуулах зураг: Есүс Христийн болон Либерти шоронгийн зураг
-
Видео: “Есүс Христийн хүчийг амьдралдаа татан авах нь,” (14:50; цагийн код 12:25-аас 13:55 хүртэл үзнэ үү)
Сургаал ба Гэрээ 122
Хичээлийн зорилго: Есүс Христийн ачаар хүнд хэцүү туршлага хүртэл биднийг ахиж дэвшин Түүнтэй илүү адил болоход тусалдаг гэдгийг ойлгоход суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Бурхан тэдний эсвэл хайртай хүнийх нь амссан сорилтыг адислал болгон хувиргасан жишээг хуваалцах талаар бодоход суралцагчдыг урь.
-
Материал: Барзгар болон өнгөлсөн чулуунууд (эсвэл чулуу байхгүй бол зураг)
-
Тараах материал: “Зовж шаналахдаа Есүс Христийг дурсан санах”