“136-р хичээл—Сургаал ба Гэрээ 126: Их Эзэн Бригам Янгийн үйлчлэлийг хүлээн авав,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээ 126,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
1841 оны 7-р сарын 9-нд Их Эзэн Бригам Янгад бошиглогч Иосеф Смитээр дамжуулан илчлэлт өгөв. Бригамыг АНУ, Канад, Их Британид хэд хэдэн номлолд үйлчилсний дараа Их Эзэн түүний номлолын аяллуудыг хүлээн авснаа хэлэв. Тэрээр Бригамыг гэр бүлдээ онцгой анхаарал халамж тавих цаг болсон хэмээн хэлсэн. Энэ хичээл нь Бригам Янгтай адил хичээнгүйлэн хөдөлмөрлөх суралцагчдын хүслийг нэмэгдүүлэхэд тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Гадасны эсвэл дүүргийн удирдагч танай бүсийн Сүмийн гишүүн өсвөр үеийнхнээс санал асуулга явуулж, дараах асуултуудыг тавьсан гэж төсөөл. Зарим суралцагч юу гэж хариулсан байж болох вэ?
-
Та Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт ямар арга замаар үйлчлэхийг хичээдэг вэ? Та яагаад Тэдэнд үйлчилдэг вэ?
-
Их Эзэнд үйлчлэхэд юу саад болдог вэ? Яагаад бид заримдаа Түүнд үйлчлэхийг хүсдэггүй байж болох вэ?
Их Эзэн Бригам Янгийн талаар ямар сэтгэгдэлтэй байсан бэ?
-
Бригам Янг ядуу амьдралд өссөн бөгөөд айлын 11 хүүхдийн 9 дэх нь байжээ.
-
Түүнийг 14 настай байхад ээж нь нас барав.
-
16 настайдаа тэрээр мужаан, шилний үйлдвэрийн ажилчин бас зураач болж, дэлхийд өөрийн зам мөрийг гаргахаар гэрээсээ явсан юм.
-
23 настайдаа тэрээр Мириам Воркстэй гэрлэж, тэд дараа нь хоёр охинтой болсон.
-
Бригам Сүмд нэгдэхээсээ өмнө Мормоны Номыг хоёр жилийн турш Библитэй харьцуулан судалжээ. Тэрээр дараа нь “Би Мормоны Номыг үнэн гэдгийг мэддэг байсан, мөн би нүдээрээ харж, хуруугаараа тэмтэрч мэдсэн” хэмээсэн байдаг (Teachings of Presidents of the Church: Brigham Young [1997], 2).
-
Бригам АНУ, Канад, Их Британид 10 номлолд үйлчилсэн.
-
Тэрээр 33 насандаа Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүн болжээ.
-
1841 оны 7-р сарын 9-нд Их Эзэн Бригам Янгад бошиглогч Иосеф Смитээр дамжуулан илчлэлт өгөв.
Сургаал ба Гэрээ 126:1–3-ыг уншаад, Их Эзэн Бригамд үйлчлэлийнх нь талаар юу гэж хэлснийг олж мэд.
-
Эдгээр шүлгээс танд юу нь таалагдсан бэ эсвэл та юу сурсан бэ?
-
Бригам Янг шиг хүмүүс Их Эзэний төлөө хичээнгүйлэн үйлчлэхэд түлхэц болдог юуг мэддэг гэж та бодож байна вэ? Энэ нь бидэнд хэрхэн тусалж болох вэ?