“Сургаал ба Гэрээ 125–128: Тойм,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээ 125–128,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
Сургаал ба Гэрээ 125–128
Сургаал ба Гэрээ 125–128
Тойм
Бригам Янг баптисм хүртсэнээсээ хойш сайн мэдээг номлох олон номлолд үйлчилжээ. Тэрээр 1841 оны 7-р сард Их Британид хийсэн номлолоосоо буцаж ирсэн. Түүнийг эргэн ирсний дараа төд удалгүй бошиглогч Иосеф Смит одоогийн Сургаал ба Гэрээ 126 дахь илчлэлтийг хүлээн авчээ. 1842 онд Миссуригийн албаны хүмүүс Иосефыг мужийн захирагч асан Лилберн В.Боггс руу халдлага үйлдэхээр төлөвлөж байна хэмээн хилс хэрэгт буруутгав. Иосеф баривчлагдахаас зайлсхийн нуугдахаас өөр аргагүйд хүрчээ. Нуугдаж байхад нь түүнд нас барагсдын төлөө баптисм хүртэх сургаалын талаар олон бодол, мэдрэмж төрж байв. Тэрээр нас барсан өвөг дээдсийнхээ төлөө гүйцэтгэсэн баптисмынхаа цэдгийг хөтөлж байхын ач холбогдлын талаар гэгээнтнүүдэд зааварлан захидал бичиж байжээ. Тэрээр мөн нас барагсдын төлөө баптисм хүртэх тухай бусад чухал сургаалыг тунхагласан.
Заахад бэлтгэ
Дараах мэдээлэл нь хичээл бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай зүйлсийн талаарх санаануудыг багшид өгнө.
Сургаал ба Гэрээ 126
Хичээлийн зорилго: Их Эзэний төлөө Бригам Янгийн хөдөлмөрлөсөн шиг суралцагчдын хичээнгүйлэн хөдөлмөрлөх хүслийг нэмэгдүүлэх.
Сургаал ба Гэрээ 127–128, 1-р хэсэг
Хичээлийн зорилго: Ариун сүмийн ёслолуудаар илэрдэг Тэнгэрлэг Эцэгийн хайрыг мэдрэхэд нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: FamilySearch-д нэвтрэх мэдээллээ олох эсвэл бүртгэл үүсгэхэд суралцагчдыг урь. Энэ нь тэдэнд дараагийн хичээл дээр FamilySearch-ийг ашиглахад тус болно.
-
Зураг: Ариун сүмийн баптисмын ёслолын өрөө
Сургаал ба Гэрээ 127–128, 2-р хэсэг
Хичээлийн зорилго: Нас барсан өвөг дээдсийнхээ мэдээллийг олж, ариун сүмд тэдний төлөө ёслол гүйцэтгэхэд бэлтгэхэд нь суралцагчдад туслах.
Тайлбар: Энэ хичээлийн ихэнх үйл ажиллагааны хувьд FamilySearch.org эсвэл FamilySearch аппликэйшн руу хандах шаардлага гарна. Хэрэв та ангидаа интернэт холболтгүй бол энэ хичээлийг Сүмийн байранд эсвэл интернэтэд холбогдсон өөр газарт зохион байгуулж болно.
Хэрэв та FamilySearch.org-ийг сайн мэдэхгүй бол хичээлийнхээ үйл ажиллагаануудтай сайн танилцах цаг гаргахыг бод. Мөн та тойрог, салбарынхаа ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхөөс тусламж хүсэж болно.
-
Суралцагчийн бэлтгэл: FamilySearch.org руу нэвтрэхийн тулд Сүмийн бүртгэлийнхээ нэвтрэх нэр, нууц үгийг ашиглахад суралцагчдыг урь. Хэрэв зарим суралцагчид Сүмийн бүртгэл байхгүй бол эцэг эх эсвэл Сүмийн удирдагчдаар туслуулан бүртгэлтэй болоход тэднийг урь.
-
Ангид авчрах зүйлс: Миний гэр бүл: Биднийг нэгтгэдэг түүхүүд гарын авлагын хувиуд
-
Видео: “Hearts Bound Together” (16:08; цагийн код 14:30-аас 15:02 хүртэл үзнэ үү)