Семинар
138-р хичээл—Сургаал ба Гэрээ 127–128, 2-р хэсэг: “Та нарын нас барагсдын төлөөх баптисм”


“138-р хичээл—Сургаал ба Гэрээ 127–128, 2-р хэсэг: ‘Та нарын нас барагсдын төлөөх баптисм,’” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 127–128, 2-р хэсэг,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

138-р хичээл: Сургаал ба Гэрээ 125–128

Сургаал ба Гэрээ 127–128, 2-р хэсэг

“Та нарын нас барагсдын төлөөх баптисм”

Ариун сүмд орж буй өсвөр үеийнхэн

Иосеф Смит нас барагсдын төлөөх баптисмын сургаалын талаар гэгээнтнүүдэд захидлууд бичиж байжээ. Тэрээр гэгээнтнүүдэд нас барсан төрөл садныхаа өмнөөс баптисм хүртэхийн ач холбогдлыг ойлгуулахад туслахын тулд Библийн бошиглолуудыг тайлбарласан. Энэ хичээл нь нас барсан өвөг дээдсийнхээ тухай мэдээлэл олж авч, ариун сүмд тэдний төлөө ёслол гүйцэтгэхэд бэлтгэхэд нь суралцагчдад тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Таны өвөг дээдэс

Өвөг дээдсийнхээ талаар бодоход суралцагчдад тусалснаар хичээлээ эхлүүлж болно. Та өөрсдийн мэдэх аль болох олон өвөг дээдсээ жагсаан бичихэд суралцагчдыг урьж болох юм. Суралцагчид Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд баптисм хүртэх ёслолыг аль өвөг дээдэс нь хүлээн авч, аль нь аваагүйг тодорхойлж болно.

Итгэлтэй байдлын хэмжүүр
  • Та өвөг дээдсийнхээ төлөө ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг хийж чадах эсэхдээ хэр итгэлтэй байна вэ?

Сургаал ба Гэрээ 127–128-ын агуулгын талаар юу санаж байгаагаа хуваалцахад суралцагчдыг урь. Мөн та дараах нэмэлт агуулгыг хуваалцаж болно.

Миссуригийн албаны хүмүүс Иосеф Смитийг захирагч асан Лилберн В.Боггс руу халдлага үйлдэхээр төлөвлөхөд тусалсан гэж буруутгав. Иосефт Миссурид буцаж очвол алуулах байх гэсэн сэжиг төржээ. Эдвард Хантэрын гэрт нуугдаж байхад нь Иосефт нас барагсдын төлөөх баптисмын тухай олон бодол, мэдрэмж төрж байв (Сургаал ба Гэрээ 128:1-ийг үзнэ үү). Иосеф Смит гэгээнтнүүдэд нас барагсдын төлөө гүйцэтгэх баптисмын ёслолын тухай чухал сургаал заахаар захидлууд бичжээ (Гэгээнтнүүд: Хожмын Үеийн Есүс Христийн Сүмийн түүх, 1-р боть, Үнэний жишиг, 1815–1846 [2018], 466–477-г үзнэ үү).

Та нарын нас барагсдын төлөөх баптисм

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Квинтин Л.Күк тодорхой хүмүүсийн төлөө ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэх үүрэг хариуцлага бидэнд бий гэж заасан.

Ахлагч Квинтин Л.Күк

Гэр бүлийн талаарх сургаал нь гэр бүлийн түүх болон ариун сүмийн ажилтай уялдаа холбоотой байх нь тодорхой. Их Эзэн эхэн үеийн илчлэлтээр өгсөн заавартаа ‘өөрсдийн нас барагсдын төлөөх баптисм’-ын [Сургаал ба Гэрээ 127:5; тодотгол нэмсэн] тухай дурдсан байдаг. Бид сургаалын хувьд хүлээсэн үүрэг хариуцлагаа өвөг дээдсийнхээ өмнө хүлээнэ. Учир нь тэнгэр дэх селестиел зохион байгуулалт нь гэр бүл дээр үндэслэгдсэн байдаг. (Ахлагч Квинтин Л.Күк, “Үндэс ба мөчрүүд,” 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 64)

Сургаал ба Гэрээ 127:5–6-г уншаад, ахлагч Күкийн онцолсон “та нарын нас барагсдын төлөөх баптисм” гэснийг тэмдэглэж ав.

  • Та нас барсан өвөг дээдэстэйгээ уулзвал ямар байх бол гэж төсөөлж байна вэ? Тэд таны ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцсоныг хэрхэн хүлээн авч болох вэ?

ChurchofJesusChrist.org дээрх “Hearts Bound Together” видеог цагийн код 14:30-аас 15:02 хүртэл үзүүлэхийг бод. Энэ видеон дээр Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айринг нас барсан өвөг дээдэстэйгээ уулзахад ямархуу байж болох талаар хуваалцсан.

16:12

Тэдний аврал бидний авралд зайлшгүй чухал

Сургаал ба Гэрээ 128:15–18-ыг уншаад, бошиглогчид мөнхийн гэр бүлийн сургаал, нас барагсдын төлөөх баптисмын тухай юу заасныг олж мэд.

Сургаал ба Гэрээ 128:15–18-ыг судлахын тулд суралцагчдыг гурван бүлэгт хуваарилж, дараах бошиглогчдын заасан зүйлийг олж мэдэж болно. Бүлэг бүрийн нэг суралцагчийг бүлгийн удирдагч болоход урь. Энэ хүн хариуцах үүрэгт ажлуудыг хуваарилж болно. Нэг үүрэгт ажил нь бүлгийнхэн судраас юу судалсныг ангийнхандаа нэгтгэн дүгнэх юм.

Суралцагчдыг эдгээр шүлгийг уншиж дууссаны дараа бүлэг бүрийг шүлгүүдээ нэгтгэн дүгнэхэд урь. Мөн та тэдний асуумаар байгаа зүйлсийг эсвэл чухал гэж үзсэн үг хэллэгүүдийн талаар ярилцаж болно.

  • Бидний өвөг дээдсийн авралын талаар бошиглогчид юу заасан бэ?

    Суралцагчид хуваалцаж байхдаа олон үнэнийг тодорхойлж болно. Жишээлбэл:

    • Өвөг дээдсээ аврах нь бидний авралд зайлшгүй чухал.

    • Сайн мэдээгүйгээр нас барсан бидний өвөг дээдэс өөрсдийнх нь төлөө ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэхээс нааш төгс төгөлдөр болтлоо өсөж хөгжиж чадахгүй.

    Эдгээр үнэн өнөөдөр яагаад чухал болохыг ойлгоход суралцагчдад тусал. Дараах асуултууд тусалж болно.

  • Есүс Христ ямар ямар арга замаар бидний нас барсан өвөг дээдэст аврал авчрах боломжтой болгодог вэ?

  • Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцох нь Аврагчийн үлгэр жишээг дагахад тань хэрхэн тусалж болно гэж та бодож байна вэ?

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айринг бидний чухал үүрэгт ажлын талаар гэрчилсэн.

Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг

Олон өвөг дээдэс тань эдгээр ёслолоос хүртээгүй ч Бурхны авралаар та хүртсэн. Мөн та өвөг дээдсээ хайрлаж, тэдэнд татагдахыг мөн танд тэднийгээ олоход шаардагдах техник технологи өгөгдөнө гэдгийг Бурхан бас л мэдэж байсан. Түүнээс гадна ёслолуудыг гүйцэтгэдэг ариун сүмүүдэд орох боломж түүхэнд урьд өмнө хэзээ ч байгаагүй их олдох цаг үед амьдарна гэдгийг тань ч гэсэн Тэр мэдэж байв. Мөн бас өвөг дээдсийнхээ өмнөөс энэ ажлыг хийнэ гэдэгт танд итгэж болно гэдгийг Тэр бас мэдэж байсан. …

… Олон өсвөр үеийнхэн цаг заваа гэр бүлийн түүхийн судалгаа, ариун сүмийн ажил зэрэгт зарцуулах нь авралын төлөвлөгөөний талаарх тэдний гэрчлэлийг гүнзгийрүүлдэг гэдгийг олж мэдсэн. Энэ нь тэдний амьдрал дахь Сүнсний нөлөөг нэмэгдүүлж, дайсны нөлөөг сулруулсан. Мөн гэр бүлдээ болон Их Эзэн Есүс Христэд илүү ойртоход нь тусалсан байна. Тэд бас энэ ажил зөвхөн нас барагсдыг биш харин бид бүгдийг авардаг гэдгийг мэдсэн [Сургаал ба Гэрээ 128:18-ыг үзнэ үү]. (Хэнри Б.Айринг, “Бурханы гэр бүлийг цуглуулах нь,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган,)

  • Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцохын тулд та юу хийсэн бэ? Их Эзэн үүнийг хийсний төлөө таныг хэрхэн адисалсан бэ?

  • Энэ ажилд оролцох нь Есүс Христэд илүү ойр байгаагаа мэдрэхэд танд хэрхэн тусалсан бэ?

Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцох

Хичээлийн энэ хэсэг нь гэр бүлийн түүхийн ажилд оролцож, ариун сүмд ёслолуудыг гүйцэтгэхээр бэлтгэхэд нь суралцагчдад туслах зорилготой. Суралцагчдыг үүнд оролцоход урих олон арга зам бий. Санаа авч болох зарим жишээг өгөв.

  • Дараах үйл ажиллагааны жагсаалтыг харуулаад, тэдгээрийн талаар ангийнхандаа зааж чадах эсэхийг нь суралцагчдаас асуу. Дараа нь суралцагчид даалгавруудыг хэрхэн гүйцэтгэхээ харуулж болно.

  • Ангийнхныг жижиг бүлгүүдэд хуваарилж, суралцагчдыг үйл ажиллагаанууд дээр хамтран ажиллахад урь. Туршлагатай суралцагчид туршлагагүй суралцагчдадаа тусалж болно.

  • Зарим үйл ажиллагаанд суралцах өртөөг бий болго. Үйл ажиллагааг сайн мэддэг нэг суралцагчийг өртөөг удирдахад урь. Суралцагчид сонгосон өөр өөр өртөөгөөр тойрон оролцож болно.

Тойргийнхоо ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхийг урих талаар бодож үз. Хэрэв технологийн хүртээмж хязгаарлагдмал бол доор жагсаасан эхний үйл ажиллагаанд анхаарлаа хандуулж болно.

  • Миний гэр бүл: Биднийг нэгтгэдэг түүхүүд товхимол дээрх төрөл бүрийн үйл ажиллагааг гүйцэтгэ.

  • FamilySearch дээрх гэр бүлийн модтойгоо танилц.

  • Ариун сүм рүү авч явах нэрс олохын тулд FamilySearch дээрх “Ёслолууд нь бэлэн” функцийг ашигла.

  • Ариун сүмд очих цагаа temples.ChurchofJesusChrist.org дээр товло.

  • FamilySearch дээрх гэр бүлийн модондоо хэрхэн хүн нэмэх эсвэл түүхийн тэмдэглэл хавсаргахтай танилц.

  • FamilySearch дээрх гэр бүлийн модныхоо хүмүүст дурсамж нэм.

  • FamilySearch.org дээрх “Үйл ажиллагаа” хэсгийг судал.

  • Gospel Library дахь “Гэр бүл ба ариун сүм” хэсгийг судал.

Хангалттай цаг гаргаж өгсний дараа суралцагчдыг юу хийж, юу олж мэдсэнээ ангийнхантайгаа хуваалцахад урь. Суралцагчид ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцох итгэл нь хэрхэн өссөн тухай ярилцаж болно.

сургалтын материалын шигтгээ зураг Хүндлэл хүлээж, үнэ цэнтэй гэдгээ мэдрэхэд нь суралцагчдад тусал. Та суралцагчдыг хүндэлж, үнэлдгээ хэрхэн харуулах талаар илүү ихийг мэдэхийн тулд “Send a message to a student’s parent about something positive you have noticed about their child” гэсэн гарчигтай сургалтыг үзнэ үү. Энэ сургалтын материалыг Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар: Заадаг хүмүүсээ хайрла гарын авлагаас олох боломжтой.

Сургаал ба Гэрээ 128:24-ийг уншаад, Их Эзэнд өгч болох өргөлийн талаар олж мэд.

  • Бидний хийдэг ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг та яагаад Их Эзэнд өргөх шударга өргөл гэж бодож байна вэ?

  • Та Их Эзэнд ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлын ямар өргөлийг өгөхөөр сүнслэгээр өдөөгдөж байна вэ?

Суралцагчдыг хүлээн авсан сэтгэгдлийнхээ дагуу үйлдэхэд урь. Гэртээ гэр бүлийнхэнтэйгээ ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцоход суралцагчдыг урамшуул.