Семинар
Сургаал ба Гэрээ 129–132: Тойм


“Сургаал ба Гэрээ 129–132: Тойм,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 129–132,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

Сургаал ба Гэрээ 129–132

Сургаал ба Гэрээ 129–132

Тойм

Гэгээнтнүүдийг Иллинойд байхад бошиглогч Иосеф Смит мэдлэг, оюун билиг олж авахын ач холбогдол, Бурханы зарлигуудад дуулгавартай байснаар бидний хүлээн авдаг адислалууд, Бурханы мөн чанар зэрэг янз бүрийн сэдвээр чухал сургаалуудыг хуваалцжээ. Тэрээр мөнхийн гэрлэлтийн сургаалыг танилцуулж, бид өргөмжлөлийн адислалуудыг авахын тулд гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээнд нэгдэх ёстой гэж заасан. Бошиглогч мөн олон эхнэртэй байх ёсыг хэрэгжүүлэхтэй холбоотой илчлэлтийг цэдэглэсэн. Энэ нь Их Эзэн Сүмийн зарим анхны гишүүнээс энэ ёсыг дагаж амьдрахыг хүссэн илчлэлт юм.

сургалтын материалын шигтгээ зураг Оруулсан хувь нэмэр нь үнэ цэнтэй гэдгийг суралцагчдад илэрхийлэх: Хичээлийн туршид суралцагчдад тэдний оруулсан хувь нэмэр үнэ цэнтэй, чухал гэдгийг мэдрэхэд нь туслах арга замыг бод. Жишээлбэл: Суралцагчдыг санал бодлоо илэрхийлэхээр гараа өргөхөд өөрсдийнх нь нэрээр дуудаж, сонсох хүсэлтэй байгаагаа илэрхийл. Аврагч үнэ цэнтэй гэдгээ мэдрэхэд нь суралцагчдадаа хэрхэн тусалсныг Аврагчийн арга барилаар заах нь гарын авлагын Аврагч хүн бүрийг хүндэлж, үнэлдгээ баталгаажуулсан гэсэн хэсгээс үзнэ үү. Мөн та хэрхэн ийн үйлдэх жишээг энэ долоо хоногийн “Сургаал ба Гэрээ 130” гэсэн хичээлээс харж болно.

Заахад бэлтгэ

Дараах мэдээлэл нь хичээл бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай зүйлсийн талаарх санаануудыг багшид өгнө.

Сургаал ба Гэрээ 130

Хичээлийн зорилго: Есүс Христийн сургаалын элементүүдийг заахаар бэлтгэхэд нь суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Хамгийн сүүлд гэртээ эсвэл сүмд заах боломж олдсон тухайгаа эргэцүүлэн бодоход суралцагчдыг урь. Аврагчийн сайн мэдээг заахад гаргасан амжилт, тулгарсан сорилт бэрхшээлээ ярилцах бэлтгэлтэй ирэхэд тэднийг урь.

  • Тараах материал: “Сургаал ба Гэрээ 130 дээрх үнэнийг заах нь (1-р хэсэг ба 2-р хэсэг)”

Сургаал ба Гэрээ 131

Хичээлийн зорилго: Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх мөнхийн гэрлэлтийн ач холбогдлыг ойлгоход нь суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Хайртай хүнээсээ эсвэл Сүмийн удирдагчаас ариун сүмийн гэрлэлтээс хүлээн авсан зарим адислалаа хуваалцахыг хүсэхэд суралцагчдыг урь. Суралцагчдыг сурч мэдсэн зүйлээ танилцуулахад урьж болно.

  • Видео:Eternal Marriage, an Apostolic Perspective” (5:26)

  • Үзүүлэх контент: “Бурханы төлөвлөгөөн дэх гэрлэлтийн ач холбогдол” гэсэн гарчигтай судлах үйл ажиллагааны зааварчилгаа

Сургаал ба Гэрээ 132:1–2; 34–66

Хичээлийн зорилго: Сүм байгуулагдсан эхэн үед олон эхнэртэй байх ёсны талаар зарим гэгээнтэнд өгсөн Их Эзэний зарлигийн талаар илүү ихийг ойлгоход нь суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Бурханы хүнд хэцүү зарлигийг дуулгавартай дагасан, судруудад гардаг хэн нэгний жишээг хуваалцах бэлтгэлтэй ирэхэд суралцагчдыг урь.

  • Зураг: Абрахам, Мариа, Есүс Христ.

  • Видео:Бошиглогч байх хэцүү юү?” (1:54); “Итгэлийг тохиолдлоор бус, сонголтоор олж авдаг” (15:01; цагийн код 6:25-аас 8:27 хүртэл үзэх)

  • Тараах материал: “‘Көртландад болон Наувуд баримталж байсан олон эхнэртэй гэрлэлт’ номын хэсгээс”

Төгс эзэмших сургаалын дадлага 9

Хичээлийн зорилго: Төгс эзэмших сургаалын хэсгүүдийн эшлэл, тэдгээртэй холбоотой судрын түлхүүр үг хэллэгүүдийг цээжлэх дадлага хийх боломжийг суралцагчдад олгох. Энэ хичээл сүнслэг мэдлэг олж авахад туслах тэнгэрлэг зарчмуудыг мэдэж авч, амьдралдаа хэрэгжүүлэхэд тэдэнд тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Энэ жилийн туршид сурсан цөөн хэдэн төгс эзэмших сургаалын хэсгүүдийн судрын эшлэл, түлхүүр үг хэллэгүүдийг цээжлэх дадлага хийхэд суралцагчдыг урь.

  • Авчрах зүйлс: Усны сав ба аяганууд