Семинар
139-р хичээл—Сургаал ба Гэрээ 130: Аврагчийн сайн мэдээг заах


“139-р хичээл—Сургаал ба Гэрээ 130: Их Эзэний сайн мэдээг заах,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 130,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

139-р хичээл: Сургаал ба Гэрээ 129–132

Сургаал ба Гэрээ 130

Аврагчийн сайн мэдээг заах

Есүс хүмүүст зааж байгаа нь

Сайн мэдээг том цуглаан дээр эсвэл ойрын хүрээний жижиг цугларалтад үр дүнтэй заах боломжтой. Аврагчийн тохинуулалдаа ашигласантай адилаар бошиглогч Иосеф Смит энэ хоёр аргыг ашигласан. Сургаал ба Гэрээ 130-ийн шүлэгт Иллинойн Рамуст амьдардаг гэгээнтнүүдийн жижиг цуглаанд бошиглогчийн номлосон зарим сургаал агуулагддаг. Энэ хичээл нь суралцагчдад Есүс Христийн сургаалын хэсгүүдийг заах дадлага хийхэд тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Дараах сургалтын үйл ажиллагаанууд хичээлийн өөр өөр хэсгийг заахад суралцагчдад туслах зорилготой. Хэрэв та суралцагчдаар хичээл заалгахыг хүсэхгүй бол заах санаагаа “Нэмэлт суралцах үйл ажиллагаа” хэсгээс харна уу.

Есүс Христ бол Агуу Багш

Хичээлээ эхлүүлэхдээ, Есүс Христийн хүмүүст зааж байгаа зургийг харуулах талаар бодож үз мөн суралцагчдыг тэнд байсан бол ямар байх байсныг төсөөлөхөд урь. Дараах асуултуудыг тавь.

  • Хэрэв та Есүсийг зааж байх үед тэнд байсан бол юу бодож, юу мэдрэх байсан бэ?

  • Аврагчийг юу ийм үр дүнтэй багш болгодог гэж та бодож байна вэ?

Аврагчийн Сүмийн гишүүдийн хувьд бидэнд Түүний сайн мэдээг заах олон боломж байдгийг тайлбарла. Мөн та Тэргүүн зөвлөлийн заах талаар өгсөн дараах захиасыг үзүүлж болно.

Тэргүүн зөвлөл

Хайрт ах, эгч нар аа,

Есүс Христийн сайн мэдээг заана гэдэг ямар гайхалтай боломж вэ! Бусдад заах тодорхой дуудлагатай эсэхээс үл хамааран та бол багш хүн мөн. Агуу Багш Есүс Христийн шавийн хувьд та бусдад тохинуулахдаа болон найз нөхдийнхөө дунд, гэр орондоо эсвэл сүм дээр байхдаа гэх мэт хаа ч явсан Түүний гэрлийг хуваалцах боломжтой. Сайн мэдээг заах нь ариун нандин итгэлцэл юм. Энэ нь Их Эзэний ажлын амин чухал хэсэг бөгөөд бид Түүний арга барилаар заах үедээ гайхалтай үр дүнд хүрдэг. (Аврагчийн арга барилаар заах нь: Сүмд болон гэртээ заадаг бүх хүнд зориулав [2022], 1)

  • Өсвөр үеийнхэнд Есүс Христ, Түүний сайн мэдээний талаар зааж, гэрчлэх ямар боломж байдаг вэ?

Сургаал ба Гэрээ 130 дээрх зарим сургаалаас товч хичээл бэлтгэх болон бусдад хичээл заах боломж олдоно гэдгийг суралцагчдад тайлбарла. Хэрэв та цөөн суралцагчаар ангидаа хичээл заалгахаар төлөвлөж байгаа бол заахыг хүсэхгүй байгаа суралцагчдаас асуухгүй гэдгийг хэлэх тохиромжтой цаг энэ байх болно.

Суралцагчдыг хичээлээ бэлдэж эхлэхээс өмнө дараах үндсэн мэдээллийг хуваалц.

1843 оны 4-р сарын 2-нд бошиглогч Иосеф Смит Наувугаас 32 километрийн зайд орших Иллинойн Рамуст гэгээнтнүүдтэй уулзав. Иосеф Бурхан тэргүүтний тухай дэлгэрэнгүй мэдээлэл, амьдралдаа мэдлэг олж авахын ач холбогдол, Бурханы адислалуудыг бид хэрхэн хүлээн авч болох зэрэг сайн мэдээний янз бүрийн үнэнийг заасан. Бошиглогчийн сургаалыг Сургаал ба Гэрээ 130-д цэдэглэсэн байдаг.

Заахад бэлтгэ

тараах материалын шигтгээ зурагЗаахад бэлтгэхэд нь суралцагчдад туслахын тулд “Сургаал ба Гэрээ 130-аас үнэнийг заах нь” гарчигтай тараах материалыг өг. Ангийн гишүүдийг удирдамж авахын тулд хичээлд бэлтгэх алхмуудыг дагахад урь. Сургаал ба Гэрээ 130:22–23 нь төгс эзэмших сургаалын хэсэг учраас тэдгээр шүлгийг хичээлийн үеэр заахаа бататгахын тулд хэдэн суралцагчаас тухайн сэдэв дээр ажиллахыг хүсэх хэрэг гарч магадгүй.

Суралцагчдыг бэлдэж байхад өрөөн дотуур тойрон явж, шаардлагатай бол тэдэнд тусал. Та бусдыг идэвхтэй оролцоход нь туслахын тулд ашиглаж болох зүйлсийн талаар тэдэнд зөвлөмж өгч болно. Үүнд ярилцлагын асуулт, үзүүлэн, объектууд болон хувийн туршлагаа хуваалцах, бичих дасгалууд орж болно.

Сургаал ба Гэрээ 130-аас үнэнийг заах

Хичээлийн бэлтгэл:

1-р алхам: Доорх судлах сэдвүүдээс нэгийг сонгоод, өгсөн эх сурвалжуудыг судал. Уншиж буй зүйлийнхээ талаарх Ариун Сүнснээс ирсэн бодол, санаа, сэтгэгдэлд анхаарлаа төвлөрүүл. Мөн та сонгосон сэдвийнхээ тухай ойлголтоо гүнзгийрүүлэх өөр эх сурвалжийг олж болно.

2-р алхам: Сонгосон сэдвээрээ таваас долоон минутын хичээлийн тойм бэлд. Дараах асуултуудын заримыг тоймоо бэлдэхэд туслуулахаар ашигла.

  • Эдгээр үнэн нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах бидний харилцаанд хэрхэн нөлөөлж чадах вэ?

  • Би энэ сэдвийг илүү сайн ойлгоход нь бусдад туслахын тулд судрууд болон бошиглогчдын үгсийг хэрхэн ашиглаж болох вэ?

  • Би бусдыг хичээлд оролцож, идэвхтэй байлгахад хэрхэн тусалж болох вэ?

  • Би ямар туршлагаа хуваалцаж, юуг гэрчилж болох вэ?

  • Энэ сэдвийг амьдралдаа хэрэгжүүлэхэд нь бусдад туслахын тулд би юу хийж чадах вэ?

Судлах сэдэв ба эх сурвалж:

1-р сонголт: Мэдлэг, оюун билиг Амилуулалтаар бидэнтэй хамт сэргээгдэх болно.

Судлах эх сурвалж

Сургаал ба Гэрээ 130:18–19, Сургаал ба Гэрээ 88:118; 93:36-г тус тус үзнэ үү.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл А.Максвэлл (1926–2004) ийн заасан.

Ахлагч Нийл А.Максвэлл

Хэрэв бид амилуулалтад бидэнтэй хамт юу сэргээгдэх талаар тунгаан бодвол бидний оюун билиг бидэнтэй хамт сэргээгдэх болно гэдгийг тодорхой мэдэх болно. Энэ нь зөвхөн бидний оюуны чадварыг биш үнэнийг хүлээн авч, хэрэгжүүлэх бидний чадварыг мөн хэлдэг. Бидний ур чадвар, зан чанар, авьяас билиг бидэнтэй хамт сэргээгдэнэ. Мөн бидний суралцах чадвар, хувийн сахилга бат, хөдөлмөрлөх чадвар сэргээгдэх нь гарцаагүй. (Neal A. Maxwell, We Will Prove Them Herewith [1982], 12)

2-р сонголт: Бид Бурханы хуулиудыг дагаснаар Түүнээс адислалуудыг хүлээн авдаг.

Судлах эх сурвалж

Сургаал ба Гэрээ 130:20–21-ийг мөн Иохан 7:17; Сургаал ба Гэрээ 82:10-ыг үзнэ үү.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заасан.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Хэрэв та тодорхой нэгэн адислалыг үнэхээр хүсэж байгаа бол тэр адислалыг захирдаг ямар хуулиуд байгааг олж мэдээд, дараа нь тэдгээр хуульд дуулгавартай болох тал дээрээ ажилласан нь дээр. (Russell M. Nelson, “The Mission and Ministry of the Savior: A Discussion with Elder Russell M. Nelson,” Ensign, June 2005, 19)

3-р сонголт: Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр мах хийгээд ясан биетэй. Ариун Сүнс бол сүнсэн хүн.

Судлах эх сурвалж

Сургаал ба Гэрээ 130:22–23, Матай 3:13–17; Үйлс 7:55–56-г тус тус үзнэ үү.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд ийн заасан.

Ахлагч Жэффри Р.Холланд

Бид эдгээр тэнгэрлэг гурван хувь хүн зорилго, арга зам, гэрчлэл, үүргээрээ нэгдмэл Бурхан тэргүүтнийг бүрдүүлдэг гэдэгт итгэдэг. Бид Тэднийг нигүүлсэл, хайр, шударга ёс, ач ивээл, тэвчээр, өршөөл, гэтэлгэлийн яг ижил бурханлаг мэдрэмжээр дүүрэн гэдэгт итгэдэг. Тэднийг нэгэн материд нэгдсэн гурван хүн гэж итгэхээс бусдаар бол Тэд бидний зөвхөн төсөөлж л чадах нэн чухал бөгөөд мөнхийн бүх зүйлд нэг хүн мэт нэгдмэл байдаг гэдэгт бид итгэдэг хэмээн хэлэх нь оновчтой гэж би боддог. … Эцэг, Хүү, Ариун Сүнс гурав гурвуулаа тус тусдаа хүн, гурван бурханлаг хүмүүн гэдэг нь судруудаас нотлогддог болохыг бид тунхаглаж байна. (Jeffrey R. Holland, “The Only True God and Jesus Christ Whom He Hath Sent,” Liahona, Nov. 2007, 40–41)

Заах туршлага

сургалтын материалын шигтгээ зураг Оруулсан хувь нэмэр нь үнэ цэнтэй гэдгийг суралцагчдад илэрхийлэх: Суралцагчдыг бэлтгэсэн хичээлүүдээ хуваалцах үед өөрсдийнх нь оруулсан хувь нэмэр үнэ цэнтэй, талархууштай гэдгийг мэдэхэд нь тусал. Үүнд туслах илүү их дадлагыг Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар: Зааж байгаа хүмүүсээ хайрлах гарын авлагын “Суралцагчдыг сэтгэгдлээ хэлэх, гараа өргөхөөс нь өмнө үнэ цэнтэй гэдгийг нь хэл” гэсэн сургалтын материалаас үзнэ үү.

Суралцагчдад хичээлийн тойм бэлдэх цаг гаргаж өгсний дараа, ангийнхаа өмнө хичээлээ заах цөөн суралцагчийг урь. Мөн та суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваарилснаар тэд бие биедээ ээлжлэн зааж болно. Суралцагчдыг толилуулгаа үзүүлэх үеэр ангийн гишүүдийг хүндэтгэдэг гэдгээ харуулж, суралцах үйл явцад бүрэн оролцоход урамшуул. Хэрэв суралцагчдын хэн нэгэнд семинарт заахад тухгүй эсвэл бүгдэд нь заах цаг хангалтгүй байвал гэртээ, сүмийн орчинд эсвэл найздаа заахад урамшуул. Хичээлээ дүгнэхийн тулд дараахтай адил асуултуудыг тавьж болно.

  • Таны одоогийн нөхцөлд байдалд тусалж чадах Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар та юу сурсан бэ?

  • Та өнөөдөр Аврагчийн сайн мэдээг заах талаар юу сурсан бэ?

  • Есүс Христийн сайн мэдээг заах боломж тохиосноор одоо болон ирээдүйд тань хэрхэн тустай байх вэ?

төгс эзэмших сургаалын шигтгээ зурагСургаал ба Гэрээ 130:22–23 нь төгс эзэмших сургаалын судрын хэсэг юм. Төгс эзэмших сургаалын судрын хэсгийг хялбар олохын тулд онцгойлон тэмдэглэхэд суралцагчдыг урьж болно.

Цээжил

Та суралцагчдад Сургаал ба Гэрээ 130:22–23-ын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлээд, дараа дараагийн хичээл дээр давтахад нь тусалж болно. Энэ судрын түлхүүр үг хэллэг нь “Эцэг хүмүүнийхтэй адил мэдрэгдэх мах хийгээд ясан биетэй болой … ; Хүү ч бас адил бөлгөө; харин Ариун Сүнс бол … Сүнсэн хүн буюу” юм. “Төгс эзэмших сургаалыг давтах үйл ажиллагаа” хэсгийн хавсралт материалуудад цээжлэх үйл ажиллагаанд зориулсан санаанууд бий.