“141-р хичээл—Сургаал ба Гэрээ 132: Олон эхнэртэй гэрлэлт,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээ 132,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
Бурханы гэрлэлтийн хүчинтэй хууль нь нэг эрэгтэй, нэг эмэгтэйн хооронд байдаг хэдий ч (Иаков 2:27, 30-ийг үзнэ үү) Тэрээр зарим хүүхдэдээ олон эхнэр авах ёсыг хэрэгжүүлэхийг хэд хэдэн удаа зарлиглаж байсан. Сэргээгдсэн Сүм байгуулагдсан эхний жилүүд бол тэрхүү онцлог үеүдийн нэг юм. Их Эзэн бошиглогч Иосеф Смитэд олон эхнэр авах ёсыг хэрэгжүүлж, уг зарчмыг бусдад заахыг зарлигласан. Энэ хичээл Сүм байгуулагдсан эхэн үед Их Эзэний зарим гэгээнтэнд өгсөн олон эхнэр авах ёсыг хэрэгжүүлэх зарлигийг илүү сайн ойлгоход суралцагчдад тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заасан.
Бурхан Өөрийн гэрээт хүүхдүүдээс хэцүү хүнд зүйлийг хийлгэхийг үргэлж хүсэж ирсэн. (Russell M. Nelson, “Stand as True Millennials,” Ensign, Oct. 2016, 27)
Бидний эрин үед Их Эзэн бошиглогч Иосеф Смитээс олон хэцүү зүйлийг хийлгэхийг хүссэн. Сүм байгуулагдсан эхэн үед Бурхан Иосеф Смитэд олон эхнэр авах ёсыг тогтоох нэгэн хүнд зарлигийг өгчээ.
Олон эхнэртэй гэрлэлтийн талаарх Их Эзэний заавар
Бошиглогч Иосеф Смит Библийг орчуулж байхдаа нэгээс олон эхнэртэй гэрлэж байсан Бурханы зарим үйлчлэгчийн талаар уншсан. Иосеф Бурханаас юу асуусныг олж мэдэхийн тулд Сургаал ба Гэрээ 132:1-ийг унш. Дараа нь 2, 34–37-р шүлгүүд-ийг уншаад, Их Эзэн бошиглогчийн асуултад хэрхэн хариулсныг олж мэд.
Мормоны Номоос бид зарим нифай хүн Бурханы хүслийн эсрэг олон эхнэр авах ёсыг эхлүүлсэн гэдгийг олж мэдсэн. Тэд өөрсдийн үйлдлийг Хуучин Гэрээн дэх судрын түүхээс үндэслэсэн хэмээн зөвтгөсөн (Иаков 2:23–24-ийг; Сургаал ба Гэрээ 132:38–39-ийг мөн үзнэ үү). Их Эзэн эдгээр үйлдлийг буруушааж, гэрлэлтэд тавьдаг Өөрийн жишгийг нифайчуудад заасан.
Иаков 2:26–27, 30-ийг уншаад, нифайчуудад заасан Их Эзэний сургаалуудыг олж мэд.
Эхэн үеийн гэгээнтнүүд дунд хэрэгжсэн олон эхнэр авах ёс
-
Та судлах явцдаа тус болох юу сурч мэдсэн бэ?
-
Иосеф Смитээс болон Сүм байгуулагдсан эхэн үеийн бусад гишүүнээс олон эхнэр авахыг хүсэх үед тэдэнд ямар байсан бол?
-
Бурхан энэ хэцүү зарлигт гэгээнтнүүдэд хэрхэн тусалсан бэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн ийн заасан.
15:1
Итгэл хэзээ ч асуулт бүрийн хариултыг шаарддаггүй бөгөөд заримдаа “би бүх зүйлийг мэдэхгүй ч гэсэн дагалдагчийн амьдралаар амьдрахад хангалттай зүйлийг мэднэ” гэсэн хандлагатайгаар урагш тэмүүлэх баталгаа, урам зоригийг эрэлхийлж байдаг. (Нийл Л.Андэрсэн, “Итгэлийг тохиолдлоор бус, сонголтоор олж авдаг,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 55)
Иосеф Смит Сүмд олон эхнэр авах ёсыг тогтоосон нь Бурханы хүслийн эсрэг байсан эсэхэд эргэлзэж буй нэг найзтайгаа ярилцаж байна гэж төсөөл. Найзтайгаа эелдэг, тэвчээртэй хуваалцаж болох зарим санааг тэмдэглэлдээ бичих цаг гарга.