“142-р хичээл—Төгс эзэмших сургаалын дадлага 9: Сүнслэг мэдлэг олж авах ба цээжлэх,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Төгс эзэмших сургаалын дадлага 9,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
Төгс эзэмших сургаал Есүс Христэд болон Түүний сайн мэдээн дээр амьдралаа суурилуулахад суралцагчдад тусална. Энэ хичээл суралцагчдад төгс эзэмших сургаалын хэсгүүдийн эшлэл, тэдгээртэй холбоотой судрын түлхүүр үг хэллэгүүдийг цээжлэх дадлага хийх боломжийг олгоно. Мөн энэ нь сүнслэг мэдлэг олж авахад туслах тэнгэрлэг зарчмуудыг мэдэж авч, амьдралдаа хэрэгжүүлэхэд тэдэнд тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Төгс эзэмших сургаалын давтлага: Цээжлэх
Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг мэдэж авч, хэрэгжүүлэх
1-р жишээ: Ариун сүмд гэрлэх талаараа эргэлздэг найз танд байдаг гэж төсөөл. Тэрээр ариун сүмийн гэрлэлтийг их зүйл шаарддаг бас маш том үүрэг хариуцлага гэж боддог. Түүнд ирж буй олон хүлээлт түүний санааг зовоодог.
2-р жишээ: Эмэгтэй найз тань танаас “Ариун сүмийн гэрлэлт үнэхээр шаардлагатай юу? Гэр бүлийн хос бие биедээ үнэхээр хайртай бол хуулийн дагуу гэр бүл болох нь хангалттай биш гэж үү?” гэж асууна.
-
Хэрэв хэн нэгэнд ариун сүмийн гэрлэлтийн талаар эргэлзэх, тээнэгэлзэх юм уу асуух зүйл гарвал Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёроос хэрхэн тусламж эрэлхийлж болох вэ?
-
Ариун сүмийн гэрлэлтийн талаар эргэлзэж байгаа хүн өөр хэрхэн Есүс Христэд итгэх итгэлээр үйлдэж болох вэ?
Утга санаа болон асуултуудыг мөнхийн талаас нь шинжлэн судлах
-
Энэ жишээнд тусалж болох Тэнгэрлэг Эцэг, Түүний авралын төлөвлөгөөний талаар та юу мэдэх вэ?
-
Ариун сүмийн гэрлэлт хүний одоогийн болон үүрдийн амьдралд хэрхэн нөлөөлж болох вэ?
Тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудаар дамжуулан илүү гүн гүнзгий ойлголт олж авахыг эрэлхийлэх
-
Сүнслэг мэдлэг олж авах зарчмууд жишээнд хариулахад тань хэрхэн тусалсан бэ?
-
Та сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг жишээнд хэрэгжүүлэх гэж оролдох үедээ ямар ямар бэрхшээлтэй тулгарсан бэ?
-
Та мөнхийн гэрлэлтийн талаар судалж, мэдэрсэн ямар зүйлийг санаж байх нь чухал гэж бодож байна вэ?