“Сургаал ба Гэрээ 133–134: Тойм,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээ 133–134,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
Сургаал ба Гэрээ 133–134
Сургаал ба Гэрээ 133–134
Тойм
Сургаал ба Гэрээ 133-т Их Эзэн Өөрийнхөө Хоёр дахь ирэлтийн өмнө тохиох үйл явдлуудыг болон Түүний гэгээнтнүүд тэдгээр үйл явдалд хэрхэн бэлтгэж чадах талаар илчилсэн. Мөн Тэрээр зан байдал, зан чанаруудынхаа талаар илүү ихийг илчилсэн. Сургаал ба Гэрээ 134-т Сүмийн удирдагчид засгийн газарт болон хуульд итгэх Сүмийн итгэлийг тоймлон харуулсан байдаг.
Заахад бэлтгэ
Дараах мэдээлэл нь хичээл бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай зүйлсийн талаарх санаануудыг багшид өгнө.
Сургаал ба Гэрээ 133:1–40
Хичээлийн зорилго: Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 29:10–11-ийг уншаад, тунгаан бодож, Аврагчийг дэлхийд дахин ирэх үед Түүнтэй уулзахдаа хэр бэлэн байгаа талаараа эргэцүүлэн бодоход урь.
-
Бэлдэх материал: Суралцагч бүрд зориулсан зузаан цаасан самбар эсвэл өөр цаас; өнгийн маркер эсвэл өнгийн харандаа
-
Тараах материал: “Их Эзэн биднийг Өөрийнх нь Хоёр дахь ирэлтэд дараах байдлаар бэлтгэхэд урьсан …”
Сургаал ба Гэрээ 133:41–56
Хичээлийн зорилго: Есүс Христийн зан байдал, зан чанаруудыг илүү сайн ойлгоход нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Аврагчийн Хоёр дахь ирэлтийг дүрсэлсэн зураг олоход суралцагчдыг урь. Тэднийг урлагийн бүтээлд дүрслэгдсэн Аврагчийн зан чанаруудын талаар гэр бүлийнхэнтэйгээ эсвэл найз нөхөдтэйгөө ярилцахад урамшуул.
-
Үзүүлэх зураг: Есүс Христийн Хоёр дахь ирэлт
-
Бэлдэх материал: Жижиг бүлгүүд дэх суралцагчдын хоорондоо солилцох жижиг цаас
Сургаал ба Гэрээ 134
Хичээлийн зорилго: Шашны эрх чөлөөний ач холбогдлыг ойлгож, амьдарч буй газрынхаа засгийн газрын хуулиудыг дагаж мөрдөхөд нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Шашин шүтэх талаар засгийн газраас нь ямар бодлого баримталж байгааг мэдэхийг оролдоход суралцагчдыг урь. Суралцагчид энэ талаар мэдэж авахдаа эцэг эхээсээ эсвэл итгэл даах насанд хүрсэн хүнээс тусламж хүсэж болно.
-
Видео: “Мормоны Ном: Үүнгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?” (15:01; цагийн код 0:00-ээс 3:16 хүртэл үзнэ үү)
-
Тараах материал: “Бид амьдарч буй газрынхаа засгийн газрын хуулиудыг дагаж мөрддөг гэдэгтээ итгэдэг”; “Бид шашин, ухамсрын эрх чөлөөнд итгэдэг”
Суралцахуйгаа үнэлэх нь 9
Хичээлийн зорилго: Сургаал ба Гэрээг судлах нь тэднийг сүнслэг байдлаар өсөж хөгжихөд хэрхэн тусалсныг үнэлэхэд суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Сүүлийн нэг эсвэл хоёр жилд тэдний сайн мэдээний мэдлэг, гэрчлэл хэрхэн өсөж, хэрхэн илүү гүнзгийрсэн талаар эргэцүүлэхэд суралцагчдыг урь. Түүнчлэн тэд сүнслэг байдлынх нь хөгжил дэвшилд хамгийн том өөрчлөлт оруулсан гэж бодож байгаа зүйлийнхээ талаар эргэцүүлж болно.
-
Үзүүлэх зураг: Солт Лэйк ариун сүмийн барилгын ажлын янз бүрийн үе шатууд; ариун сүмийн баптисмын усан сан
-
Үзүүлэх материал: Барзгар, гөлгөр чулуунууд эсвэл барзгар, гөлгөр чулуунуудын зураг